Хог хаягдлын тогтвортой менежментийг хангах “3R4UB” төслийг эрчимжүүлнэ


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррэтаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны талаар санал солилцов. Жованна Пиккаррэта нь энэ оны хоёрдугаар сард Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон юм.

Монгол Улс Бүгд Найрамдах Итали Улстай 1970 онд  дипломат харилцаа тогтоосон. Хамтын ажиллагааны хүрээнд УБЗАА-наас Итали Улсын Үндэсний судалгааны зөвлөлтэй хамтран Улаанбаатар хотын хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах гэсэн гурван дадлыг төлөвшүүлж, хог хаягдлын тогтвортой менежментийг хангах зорилго бүхий “3R4UB” төслийг хэрэгжүүлж ирсэн. Тус төслийг цаашид эрчимжүүлэхэд анхаарна гэдгийг Хотын дарга Х.Нямбаатар уулзалтын үеэр онцлов.

Түүнчлэн Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад хамтран ажиллах боломжтой гэдгийг Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррэта хэллээ. Энэ чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар судалж, дахин уулзахад бэлэн гэдгээ Хотын дарга мөн илэрхийлсэн юм.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 54 минутын өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 3 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 3 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 3 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 19 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 20 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 21 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 21 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 23 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 23 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 23 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ Өчигдөр
Доктор Л.Түдэвийн долоон үг.... Өчигдөр
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч Өчигдөр
Улаанбаатарт 11 хэм дулаан байна Өчигдөр