Дэд бүтцийн чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Европын хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгч, Удирдлагын хорооны гишүүн Тереза Чэрвинска тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус төлөөллүүд Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлын хүрээнд хамтарч ажиллах боломжийн талаар санал солилцох зорилгоор манай улсад хүрэлцэн ирээд байна.

Европын Холбоо нь манай улсын чухал гуравдагч хөрш болохыг Хотын дарга Х.Нямбаатар онцолж, “Хэт төвлөрөл нь Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болж, замын хөдөлгөөний түгжрэл, агаарын бохирдол, эрчим хүчний хүртээмж зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай үүсээд байна. Уг асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор урт, дунд, богино хугацааны арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын мастер төлөвлөгөөг боловсруулсан. Энэ хүрээнд нийслэл Улаанбаатар хот анх удаа метро байгуулахаар олон улсын нээлттэй тендер зарлалаа. Цаашид дэд бүтцийн чиглэлд хамтран ажиллахад таатай байх болно” хэмээв.

Европын хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгч Тереза Чэрвинска “Манай банк метро, орон сууц гэх мэт томоохон төслийг санхүүжүүлдэг. Мөн эрчим хүчний алдагдлыг бууруулах чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс эдгээр салбарт болон нийтийн тээврийн менежментийг сайжруулах чиглэлээр туршлага хуваалцаж, хамтран ажиллахад бэлэн” гэсэн юм.

Ташрамд, Монгол Улс Европын Холбоотой дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохионо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 1 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 3 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 3 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 3 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 19 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 20 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 21 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 21 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 23 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 23 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 23 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ Өчигдөр
Доктор Л.Түдэвийн долоон үг.... Өчигдөр
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч Өчигдөр
Улаанбаатарт 11 хэм дулаан байна Өчигдөр