Айлын гэр, малын саравч шар усны үерт автжээ


 Өвөрхангай аймаг, Хархорин сумын  Онгоцон-Ухаа багийн “1 дүгээр тасаг” гэдэг газар  нэг  өрхийн гэр, малын саравч шар усны үерт автжээ. Тус аймгийн Онцгой байдлын албан хаагчид малчин Г-ын 5 ханатай гэр, 20х8 метрийн хэмжээтэй малын саравч усанд автаж байсныг  70 метрийн урт далан байгуулж аюулгүй болгожээ. 

Мөн Сэлэнгэ аймаг, Сайхан сумын  Гавшгай багт авто засварын газрын хашаа шар усны үерт автсан байна.  Тус аймгийн Онцгой байдлын албаныхан  иргэн С-ийн авто засварын газрын хашаанд үерийн ус орсон байсныг  1 метр өндөр, 3.5 метр өргөн, 200 метрийн урт далан байгуулж аюулгүй болгосон байна. 

Түүнчлэн  Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг дэх Баянхошуу дөрөвдүгээр гудамжинд 1 өрхийн байшин шар усны үерт автсан, гарах боломжгүй болжээ.  Онцгой байдлын алба хаагчид  4х6 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 метрийн хэмжээтэй үүдний амбаарт их хэмжээний ус орсон байсныг  5 тн ус соруулж гаргажээ. 

Иймд Онцгой байдлын газраас шар усны үеэр урьдчилан сэрэмжүүлж байна. 

Э.Сонор


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 1 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 2 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 18 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 19 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 19 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 22 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 22 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 22 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ Өчигдөр
Доктор Л.Түдэвийн долоон үг.... Өчигдөр
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч Өчигдөр
Улаанбаатарт 11 хэм дулаан байна Өчигдөр
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19