Энэ онд Шархад дэд төвд 110 айлын орон сууц ашиглалтад орно


“Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн хүрээнд Шархад дэд төвд эхний ээлжийн 110 айлын орон сууцыг энэ оны IV улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр зургаан дэд төвийг байгуулж, орон сууцжуулах ажлыг үе шаттайгаар хийж буй. Энэ хүрээнд Шархад дэд төвд хийсэн дэд бүтцэд суурилан 977 айлын ногоон орон сууцыг эко хорооллын төлөвлөлтөөр байгуулах юм. Үүнээс 338 айлын орон сууцыг 2023-2025 онд барихаар төлөвлөөд байна.

Үүнтэй холбоотойгоор төслийн барилга угсралтын явц, эко хорооллын орчны болон дотор төлөвлөлт, барилга угсралтын үед бий болох ажлын байрны талаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэдэд танилцууллаа. Мөн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд байгаль орчны хамгааллын үйл ажиллагаа, мод нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй танилцуулж, 100 орчим өрхийн иргэдэд мэдээлэл хүргэсэн юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, Дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Агаар, орчны бохирдол, түгжрэл, төвлөрөл гээд Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор санхүүжилтийг шийдвэрлээд байгаа. Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл явц гацсаны улмаас хохирсон иргэд олон бий. Энэ алдааг давтахгүйн үүднээс бүх ажлыг хувийн хэвшилд даатгаж орхилгүйгээр нийслэл хариуцан, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байна. Эко төлөвлөлтийн гол агуулга нь дулаан алдагдлыг бууруулах юм. Дулаан алдагдлыг бууруулснаар ашиглалтын зардал буурна. Дулаанаа хэрэгцээндээ тааруулан хэрэглэж болно” хэмээлээ. Иргэдийн зүгээс уг төслийг эко төлөвлөлтөөр хийж байгааг сайшааж байв.

Иргэдийн зүгээс эзэмшил газар, үл хөдлөх хөрөнгөө орон сууц болгохдоо их хэмжээний зээл төлөх, цөөн айл, аж ахуйн нэгж газраа чөлөөлөхгүйн улмаас бусад нь хохирох эрсдэлийн талаар хөндөж байсан юм. Иргэд тулгамдаж буй асуудлуудаа төсөл хэрэгжүүлэгч нэгжид тухайн бүрд уламжлан, саналаа хүргүүлэх боломжтой.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22