Л.Төр-Од: Даатгал, банкны салбар хоёр санхүүгийн секторт мөр зэрэгцэн хөгжих ёстой


 

90 жилийн турш үйл ажиллагаа явуулж, гадаад дотоодын түнш байгууллага, ард иргэддээ даатгалын үйлчилгээг тасралтгүй хөгжүүлэн хүргэж байгаа “Монгол даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Төр-Одтой ярилцлаа. Даатгалын иж бүрэн үйлчилгээг айл өрх, албан байгууллага бүрд хүргэсэн “Монгол даатгал” ХК нь манай улсын хамгийн өргөн сүлжээг хамарсан даатгалын компани гэдгээрээ онцлог юм. 

-Хүмүүс даатгал болзошгүй эрсдэлээс хамгаалдаг гэсэн нийтлэг ойлголттой явдаг. Тэгвэл даатгал даатгуулагч нийгэмд ямар үр өгөөжтэйн талаар ярилцлагаа эхэлье. Ер нь даатгалын утга учир нь юу вэ? 

 -Мэдээж даатгал нь болзошгүй эрсдэлээс хамгаалахаас илүүтэйгээр эрсдэл гэдэг тодорхойгүй байдлаас шалтгаалан бий болж буй сөрөг үр дагавар, гарз хохирол, санхүүгийн алдагдалд орсон тохиолдолд тухайн үр дагаврыг алгасах, багасгах хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл, эрсдэлээс үүсэж болох сөрөг үр дагавраас айлгүй зоригтой шийдвэр гаргах боломжийг хүнд олгож байна гэсэн үг юм. Даатгал нь нийгэмд олон талт үр өгөөжтэй, даатгалын үндсэн зарчмууд дунд буруутай этгээдээс эргэн нэхэмжлэх буюу subrogation зарчим байдаг. Хэн нэгэн таны хөрөнгөд хохирол учруулсан тохиолдолд хөрөнгийн эзэн буруутай этгээдээс хуулийн дагуу хохирлоо барагдуулах арга хэмжээ авдаг. 

Тухайн буруутай этгээд санхүүгийн боломжгүй тохиолдолд хохирлыг бүрэн барагдуулахад тодорхой хугацаа шаардагдана. Энэ хугацаанд тухайн хөрөнгийн эзний алдагдсан боломжийн өртөг өндөр байх магадлал, боломжууд их байна. Даатгал байснаараа хөрөнгийн эзэн учирсан бодит хохирлоо бүрэн бөгөөд түргэн хугацаанд барагдуулах боломжтой, нөгөө талд даатгалын компани буруутай этгээдээс хөрөнгийн эзний өмнөөс хохирлыг нэхэмжлэх бөгөөд энэ тохиолдолд буруутай этгээдтэй хэлцэл хийх арга замаар аль аль талдаа хохирол хамгийн бага байх үйл явцууд хэрэгжиж байгаа юм.

-Танайх хамгийн өргөн сүлжээг хамарсан 90 жилийн түүхтэй үндэсний компани. Ямар төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг санал болгож байна вэ? 

 -Бид үндэсний хэмжээнд даатгалын бүтээгдэхүүн үйлчил­гээг ард иргэд, аж ахуйн нэгж, харилцагч нартаа үзүүлж тэдэнд учирсан санхүүгийн эрсдэлийг хамгаалж, даруй 90 жил болжээ. Энэ хугацаанд даатгал гэх энэ том салбарыг түүчээлэн ажиллаж, нийт 70 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагч нартаа санал болгон хамтран ажилласаар байна. Эдгээрээс манай харилцагчдын тогтмол худалдан авдаг дараах бүтээгдэхүүнийг дурдъя.

  • Тээврийн хэрэгслийн даатгал
  • Жолоочийн албан журмын даатгал
  • Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн даатгал
  • Бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмжийн даатгал
  • Гэнэтийн осол, эрүүл мэнд, амь насны даатгал
  • Байгууллагын хариуцлагын даатгал
  • Мэргэжлийн хариуцлагын даатгал
  • Зээлийн эрсдэлийн даатгал
  • Гадаад болон дотоод аяллын даатгал
  • Гадаад болон дотоод ачаа тээвэр
  • Хурдан морь унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгал
  • Малын индексжүүлсэн даатгал
  • Эрүүл мэндийн даатгал

 -“Монгол даатгал” компанийн хэтийн зорилго, шинэ бүтээг­дэхүүн үйлчилгээнийхээ талаар хуваалцана уу? -Улс орны бизнесийн орчин таатай болж аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа тэлэхийн хэрээр дагаад даатгалын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байдаг. Даатгалын энэхүү эрэлт хэрэгцээг хангахын тулд бид ч мөн өөрчлөлтөд мэдрэмжтэй хандаж бүтээгдэхүүнээ өөрчлөх харилцагчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгон ажиллах  шаардлагатай болдог. Технологийн салбарын хөгжилтэй нийцэн харилцагчид даатгалын үйлчилгээг цахимаар үзүүлэн ажиллаж байна. Бид далайн зам, усан замаар үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж иргэдэд усан онгоц, завь, мөн төмөр замын тээврийн хэрэгслийн даатгалын бүтээгдэхүүнийг харилцагч нартаа санал болгоход бэлэн болоод байна. Сүүлийн жилүүдэд аяллын компанийн үйл ажиллагаа өргөжиж байна, үүнтэй холбоотой хариуцлагын даатгалын хэрэгцээ өсөж байна. Мөн монгол хүний эрүүл мэнд, амь нас улс орны хувьд хамгийн чухал зүйл, энэ утгаараа “Монгол даатгал” ХК-ийн зүгээс бид олон улсын жишигт нийцсэн, гол нь баталгаатай буюу олон улсын нэр хүнд бүхий давхар даатгагчаар даатгагдсан олон улсын болон эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлээд 3-4 жил болж байна. Өөрөөр хэлбэр, гадаад улс орны иргэд яг ямар даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг авч, хэрэглэж байна, тэр бүтээгдэхүүн үйлчилгээг Монгол Улсын иргэд, даатгуулагч нартаа хүргэхээр сүүлийн жилүүдэд зорьж байгаа билээ. 

  -Дотоодын даатгалын ком­паниудын хувийн хөрөнгийн хэмжээ бага учраас эрсдэл даах чадамж тэр хэрээр доогуур гэдэг. Магадгүй “Монгол даатгал” компанийн санхүүгийн чадамж өндөр байдаг үйлчлүүлэгчдийг сонгох шалтгаан болдог уу?

-Даатгалын компаниудын хувийн хөрөнгийн хэмжээ бага байдгаас эрсдэл даах чадамж тэр хэрээр доогуур байдаг гэдэг ойлголт нь өрөөсгөл юм.   Даатгалын компани бүр нөөц сантай байдаг ба тухайн нөөц сангаас давсан хэмжээнд даатгалын эрсдэлийг дангаар хамгаалах нь байж боломжгүй зүйл тул гадаадын зах зээл дээрх томоохон тоглогчид болох өндөр үзүүлэлт, санхүүгийн чадамж бүхий давхар даатгагчид эрсдэлийг шилжүүлэн байршуулж тухайн эрсдэлийг хамгаалдаг.  Үүний нэгэн адил “Монгол даатгал” ХК нь олон улсын A++ зэрэглэлийн давхар  даатгагчтай хамтран ажилладаг.   Мэдээж даатгуулагчид тухайн компанийн санхүүгийн голлох үзүүлэлт, чадамж гэх мэт зүйлсийг анхаардаг хэдий ч “Монгол даатгал” ХК-ийг сонгох гол шалтгааны нэг нь олон жилийн тогтвортой, найдвартай, хамгийн мэргэшсэн үйлчилгээг харгалзан биднийг сонгон үйлчлүүлдэг гэж боддог.

  -Даатгалын сан эдийн засгийг хөгжүүлэх хөшүүрэг гэдэгтэй санал нийлдэг үү?

-Тантай 100 хувь санал нийлнэ. Даатгалын салбар өсөж хөгжихийн хэрээр томоохон нөөц сан бүрдэнэ. Нөөц сангууд бүрдэхийн хэрээр нөөц сангийн хөрөнгө оруулалт дагаж өсөж байдаг. Тэгэхээр түүнээс орох өгөөж, ашиг дагаж өсөж байдаг буюу эдийн засгийн хувьд харилцан уялдаа холбоотой байдаг.

  -Танай салбар өргөжиж олон компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ бусдаасаа өрсөлдөн цойлж гарч ирэх хэцүү, бүтээгдэхүүнүүдийн хоорондын ялгарал багатай салбар гэж шүүмжлэх нь бий. Та үүнд ямар байр сууринаас ханддаг вэ? 

 -Аливаа улсад эдийн засаг тэлэхийн хэрээр бүх салбар өргөжин тэлдэг. Үүнтэй ижлээр манай улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж байгаа тул даатгалын салбарт одоогоор нийт ердийн 16 компани үйл ажиллагаа явуулж байна.  Даатгалын байгууллага нь тухайн нийгмийн эрсдэлтэй сегментүүдийг сонгон авч түүнд зориулсан эрсдэлийг хамгаалах системийг бүтээдэг. Иймдээ ч дотоодын даатгалын компаниудын бүтээгдэхүүн хоорондын ялгарал бага байдаг гэж боддог.

  -Монгол Улсад нийгмийн эрсдэлт хүчин зүйлс өндөр байдаг уу. Эрсдэлийг бууруулахад даатгалын компаниуд ямар үүрэг оролцоотой байна вэ?

-Мэдээж хөгжингүй оронтой харьцуулахад манай улсад нийгмийн болон улс төрөөс хамааралтай эрсдэлт хүчин зүйлс өндөр байдаг.  Тухайн эрсдэлийг бууруулах санхүүгийн нэг хэлбэр нь даатгал юм. Үүнийг голлон хэрэгжүүлэгч систем нь даатгалын компаниуд байдаг. Саяхан болсон дэлбэрэлт болон зудтай холбоотойгоор улсын хэмжээнд асуудлууд дэгдэж түүний хор хөнөөл, үр дагаврыг бүх даатгалын компани СЗХ-той хамтран уг асуудлуудыг хэлэлцэн нөхөн олговор олгож ажилласан.   

  -Иргэдийн дунд Монголын даатгалын үйлчилгээ үнэтэй гэсэн ойлголт байдаг. Гаднын орнуудтай харьцуулахад хэр өндөр үнэтэй байна вэ? 

  -Хүн амын тооноос хамаарч Монголд даатгалын зах зээлийн нэг хүнд ногдох нэвчилтийн хувь нь 0.55 хувь байдаг нь үнэтэй гэсэн ойлголтыг өгч байна. Олон улсад энэхүү нэвчилтийн хувь өндөр байхын хэрээр даатгалын үйлчилгээг хямд авах боломжтой байдаг. Манайд ердийн даатгалын 15 компани ажиллаж байгаа нь сайн үзүүлэлт хэдий ч,  даатгалын нэвчилтийн хувь бага байгаа нь даатгал үнэтэй гэсэн ойлголтыг өгч байна. Манай компанийн хувьд өнгөрсөн онд гэхэд найман тэрбум гаруй төгрөгийн нөхөн төлбөрийг олгоод байна. Үүнийг даатгуулагч нар цахимаар болон ирж үйлчлүүлэн үйлчилгээг авсан бөгөөд энэ нь даатгуулагчийн цаг завыг хэмнэсэн, түргэн шуурхай үйлчилгээг аваад удаж байна. Бид фэйсбүүк чат ботоор даатгалын бүх төрлийн үйлчилгээг үзүүлж байна. Даатгуулагч даатгалын компаниудаас өөрт тохирсон сонголтыг хийж, чанартай үйлчилгээг авах, өөртөө болон гэр бүлдээ тохирсон vip үйлчилгээ авах боломжтой нь үнэ цэнийг илэрхийлж байна.

 -Даатгалын зах зээлийн боломж, ирээдүйг та өөдрөгөөр хардаг уу?

-Манай улсын даатгалын салбар хөгжиж буй  шатандаа яваа бөгөөд өндөр хөгжилтэй орнуудын жишигт хүрэхэд нэлээд хүчин чармайлт шаардагдах юм. Даатгал, банкны салбар хоёр бол санхүүгийн секторт мөр зэрэгцэн хөгжих ёстой. Гэтэл өнөөдөр манай улсын даатгалын зах зээлийн хөгжлийг банкны салбарын хөгжилтэй харьцуулахад нэлээд ялгаатай байна. Харин дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хувьд энэ хоёр зах зээлийн хөгжил нь маш ойрхон түвшинд байдаг. Тиймээс даатгалын зах зээл Монгол Улсад байна уу гэвэл байна. Ирээдүйд их боломж байна уу гэвэл тийм гэж хариулна.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24600/


0
angry
5
care
0
haha
4
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр