"Монголын үнэн" сонин “Жанжны мэргэн бууч” тэмцээнийг 58 дахь жилдээ зохион байгуулж байна


“Монголын үнэн” сониныг 1920 онд санаачлан хэвлүүлж, 1921 онд Ардын хувьсгалыг удирдан, Монгол Ардын Намыг  үүсгэн байгуулагчдын нэг  Дамдины Сүхбаатарын мэндэлсний 132  жилийн ой энэ сарын 2-нд тохиов. 

Эдүгээ 105 жилийнхээ ойтой золгож буй “Монголын үнэн” сонин 1967 оноос эхлэн Буудлага спортын холбоотой хамтран “Жанжны мэргэн бууч” тэмцээнийг зохион байгуулж ирсэн түүхтэй. Үндэсний шигшээ багийн буудлага спортын төвд 58 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн тэмцээнийг нээж “Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгч Б.Цоожчулуунцэцэг үг хэллээ. 

Тэрбээр энэхүү тэмцээнд Улаанбаатар хот, Орхон, Булган, Хэнтий, Сэлэнгэ аймгийн  150 гаруй тамирчнаас гадна ОХУ-ын Буриад улсын тамирчид цэц мэргэнээ сорихоор ирээд байгааг онцлов.  Тэмцээнийг   олон улсын буудлага спортын холбооны дүрмийн дагуу шүүж явуулах юм байна. 

Үүнд:

• 10м Хийн урт буу   /эр, эм, холимог баг/    

• 10м Хийн гар буу   /эр, эм, холимог баг /     • 25м спорт гар буу /эр, эм/                           • 50м 3х20  /эр, эм/                                        • 50м хэвтээ 60   гэсэн 11   дасгалаар зохион байгуулж,  39 багц  медалийн төлөө тамирчид өрсөлдөх юм.

“Жанжны мэргэн бууч” тэмцээн  энэ хоёрдугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилж, дүнгээ гаргах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 11 минутын өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 13 минутын өмнө
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2 цагийн өмнө
​ Нүүр тахлах ганц музей 2 цагийн өмнө
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2 цагийн өмнө
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2 цагийн өмнө
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2 цагийн өмнө
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2 цагийн өмнө
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2 цагийн өмнө
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2 цагийн өмнө
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 3 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэл… 4 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 4 цагийн өмнө
“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал ү… 22 цагийн өмнө
УИХ: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг хэлэлцэж байна Өчигдөр
“Agenda-2.0” хөтөлбөрийн хүрээнд хүний нөөц, ногоон хөгжил, хиймэл оюу… Өчигдөр
“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиг… Өчигдөр
Улаанбаатарт 13 хэм дулаан байна Өчигдөр
Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажл… Өчигдөр
“Иргэдээ сонсъё” уулзалтад УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин оролцлоо Өчигдөр