Р.Мөнхтуяа: Иргэн Г.Ган-Очирын дансанд их хэмжээний мөнгө байхгүй


Иргэн Г.Ган-Очирын ХААН банкны дансанд сонгуулийн санал тоолох хар машины луйвартай холбоотой  есөн их наяд төгрөг шилжүүлсэн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд шуугиан тариад байгаа юм. Хэн, хаанаас шилжүүлэв, үнэн үү, худал уу гэсэн эргэлзээ олны дунд үүсгэв. Үүнтэй холбоотой ХААН банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа тайлбар хийлээ. Тэрбээр: 

-Өнөөдөр ХААН банк дансандаа дөрвөн их наяд төгрөгтэй байна. Тиймээс нэг харилцагч дээр ийм их хэмжээний гүйлгээ гарах боломжгүй юм. 

Бид Банкны тухай хуулийн дагуу актив хөрөнгө, зээл, нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө, ашигт ажиллагаа, орлогын тайланг улирал тутам олон нийтэд тайлагнадаг хэмээн мэдээлэв. ХААН банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Ямар нөхцөлд их хэмжээний мөнгийг хянах боломжтой вэ?

-Барилт хийгдсэн дансанд зарлагын гүйлгээг нь хянах зорилгоор хийнэ. Боломжит гүйлгээнээс дээш мөнгө орохгүй гэсэн үг. 

-Барилт хийсэн гэхээр их хэмжээний мөнгө орсон гэсэн үг үү?

-Тухайн иргэний дансанд мөнгө оруулахгүй, мөн гаргахгүй. Компьютерийн тоног төхөөрөмждөө мөнгө орох, гарах дээд хязгаараар програмаа тохируулсан байдаг. 

-Их наяд төгрөг хүртэл хэмжээний мөнгө шилжүүлэх боломжтой юу?

-20 сая хүртэл төгрөгийн гүйлгээ Монгол банк болон Санхүүгийн төвд бүх гүйлгээг тайлагнадаг. 

-Иргэн Г.Ган-Очирын дансанд байгаа их хэмжээний мөнгө хуурамч данс уу?

-Хасах тэмдэгтэй гэдэг нь гүйлгээ хийх боломжгүй гэсэн мэдээлэл. Ямар ч байсан манай банкин дахь иргэн Г.Ган-Очирын дансанд тийм хэмжээний мөнгө байхгүй, орлого зарлага хийгдээгүй.

-Хэрэглэгчийн нууцлалын мэдээллийн аюулгүй байдал хэр хангагдсан бол?

-Хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой асуудалд манай банк байнга анхаардаг. Олон улсын түвшиний таван аудитоор жил бүр аудит хийлгэдэг. Мэдээллийн аюулгүй байдлын стандарт мөрддөг. Стандартаа олон улсын байгууллагаар хяналт хийлгэдэг. Хэрэглэж байгаа бүх апплейкэшн, системдээ жилд хоёр удаа шалгалт хийлгэж байдаг. 

Н.Энх


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний номын баяр болж байна Өчигдөр
Э.Бямбасүрэн: Оршин буй цаг хугацаандаа үнэ цэнтэй байя гэвэл хүн өөрт… Өчигдөр
“Ногоон” амьдрал бүтээгчид Өчигдөр
Улаанбаатарт 8 хэм дулаан байна Өчигдөр
120 мянгат, 19 дүгээр хороолол орчимд шөнийн цагаар хэрэглээний хүйтэн… 2025/05/15
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа 2025/05/15
ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны яамны сайд Лю Жяньчаотай уулзав 2025/05/14
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно 2025/05/14
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын … 2025/05/14
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… 2025/05/13
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… 2025/05/13
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 2025/05/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 2025/05/12
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … 2025/05/12
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… 2025/05/12
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 2025/05/12
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 2025/05/12
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 2025/05/12
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 2025/05/12
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 2025/05/12