Н.Энхболд: Үе хоорондын холбоог бэхжүүлэх, ахмадуудын нийгмийн асуудлыг төрийн бодлогод тусгуулахад анхаарч ажиллана


“Монголын үнэн” сонин 2023 оныг “Ахмадын жил” болгон зарлаж байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн, МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны тэргүүн Н.Энхболдтой ярилцлаа.

 -Та саяхан МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны тэргүүнээр сонгогдсон. Ажлаа юунаас эхлэ­хээр төлөвлөж байна вэ?

-“Монголын үнэн” сонин энэ жилийнхээ сэдэв, үйл ажиллагааны зорилтоо зөвхөн МАН-ын гишүүд бус Монголын нийт ахмадуудад чиглүүлэхээр санаачилга гаргаж байгаад баяртай байна. Та бүхэнд амжилт хүсье. 

Бусад улс орнуудын зүүний чиг баримжаатай, социал демократ намын ахмад гишүүдийн холбоо үйл ажиллагаагаа хэрхэн явуулдаг, ямар арга, хэлбэр, зарчим баримталдгийг судалж үзэх хэрэгтэй гэж бодож байна. Ингэснээр Ахмадын холбооныхоо бүтэц, үйл ажиллагааг шинэ шатанд яаж гаргах вэ гэдэг талаар анхаарч байна. Ахмадын холбооны 30 гаруй тэргүүлэгч байдаг. Ойрын үед тэргүүлэгчидтэйгээ уулзаж, санал бодлоо солилцоно. 

-Ахмадын холбооны санал МАН-ын бодлогод хэр тусдаг бол?

-МАН-ын 30 дахь Их хурал 2021 онд болсон. Энэ Их хурлаараа МАН социал демократ үзэл баримтлалтай нам гэдгээ тодотгон зарласан. МАН анх үүсэн байгуулагдсан цагаасаа нийгмийн баримжааг баримталж ирсэн, зүүний чиглэлийн хүчин. Шударга байдлыг нийгэмдээ тогтоож, хөгжүүлж ирсэн улс орны туршлагаас судлахад социал демократ үзэл өнөөгийн Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжилд илүү тохирох үзэл баримтлал. Үүнтэй уялдуулан намын үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж байна. Манай нам дэргэдээ МАН-ын үйл ажиллагааг дэмждэг гишүүд, дэмжигчдээс бүрдсэн төрийн бус байгууллагуудтай. Үүний нэг нь Ардын намын ахмад гишүүдийн холбоо. 

Өнөөдөр МАН-ын нийт гишүүдийн гуравны нэг орчим нь ахмадууд байна. Энэ ахмад гишүүд Монгол Улсын хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулж, мэдлэг чадвараа зориулсан хүмүүс. Мөн улс төрийн сонголт хийх, улс орны хөгжлийн чиг, хандлагыг тодорхойлоход ч жин дарж оролцдог байгууллага. Тиймээс ч МАН ахмадын байгууллагын статус, үүргийг нэмэгдүүлэх, орчин үеийн шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулахад нь хамтарч ажиллах зорилт тавьж, хоёр удаа чуулганаа хийлээ.

 Өмнө нь Ахмадын холбооны удирдлагууд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүд байсан. Энэ удаад ч МАН-ын зүгээс ахмадын байгууллагын статусыг тодотгож, намын болоод улс орны үйл ажиллагаанд ямар шинэчлэл, өөрчлөлт шаардлагатайг Удирдах зөвлөл дээрээ хэлэлцэж байх үүднээс тэргүүнийг нь УИХ-ын гишүүн байх зарчмын шийдвэрийг гаргасан. Ингээд намайг МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны тэргүүнээр томилсон. Манай холбоо анх 1999 онд анх байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй, би долоо дахь тэргүүнээр нь сонгогдон ажиллаж байна. 

-Энэ онд ямар зорилт, тө­лөвлөгөөтэй ажиллах вэ?

-Бид эхний хагас жилийн төлөв­лөгөөгөө гаргалаа. Үүндээ бүтэц, зохион байгуулалт, ажлын зарч­маа Ахмадын холбооны тэргүү­лэгчдээрээ хэлэлцэн шийдвэрлэнэ. 

Өнөөдөр улс төрийн болоод эдийн засгийн амаргүй нөхцөл үүсэж, нийгэмд жагсаал цуглаан болж байна. Энэ бүхнийг өнөөдрийн сонгогч, иргэдийн нүдээр харж, түүн дотроо ахмадуудад тулгарч байгаа бэрхшээл юу байгааг нарийн тодорхойлох хэрэгтэй. Ингэснээр ахмад гишүүд намын байгууллагаараа дамжуулж, улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, санаа оноогоо тусгуулж явах шаардлага байна. 

Ер нь манай хүн амын 70 орчим хувь нь 45-аас доош насныхан байна. Тиймээс манай холбоо урьд өмнө нь улс төр, нийгмийн амьдралд хэрэгжүүлж байсан зөв, сайн зүйлүүд нь юу байв, тэр бүгдийг одоо, ирээдүйтэй яаж холбох вэ. Тэндээс одоогийн нийгмийн шаардлагад нийцсэн зүйлийг уламжлуулан үлдээхэд анхаарна. Ялангуяа залуусын боловсрол, хүмүүжил, ёс суртахуун, зан заншилтай холбоотой зүйлүүдийг яаж өвлүүлэн үлдээх вэ гэдэгт анхаарч ажиллана. Одоогийн залуус юу хүсэж байна. Хойч үеийн амьдралд бидний туулж өнгөрүүлсэн замаас хэрэгтэй зүйл нь юу байна вэ гэдгийг судалж, боловсруулан, намын бодлогоороо дамжуулж улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах юм. 

-Ахмадуудад чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлэхээр зорьж байна вэ?

-Хүн амын насжилт уртсаж байна. Төрөөс ахмадуудад чиглэсэн социал демократ үзэл баримтлалд нийцсэн ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар санал зөвлөмжүүд гар­гаж холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана. Ингээд байр сууриа нэгтгэсний үндсэн дээр МАН-аар дамжуулан засгийн бодлого болгон хэрэгжүүлэхэд онцгой анхаарах ёстой гэж бодож байна. 

 Н.Энхбат

Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24532/


0
angry
1
care
7
haha
12
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Үндэсний номын баяр болж байна Өчигдөр
Э.Бямбасүрэн: Оршин буй цаг хугацаандаа үнэ цэнтэй байя гэвэл хүн өөрт… Өчигдөр
“Ногоон” амьдрал бүтээгчид Өчигдөр
Улаанбаатарт 8 хэм дулаан байна Өчигдөр
120 мянгат, 19 дүгээр хороолол орчимд шөнийн цагаар хэрэглээний хүйтэн… 2025/05/15
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа 2025/05/15
ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны яамны сайд Лю Жяньчаотай уулзав 2025/05/14
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно 2025/05/14
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын … 2025/05/14
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… 2025/05/13
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… 2025/05/13
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 2025/05/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 2025/05/12
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … 2025/05/12
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… 2025/05/12
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 2025/05/12
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 2025/05/12
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 2025/05/12
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 2025/05/12
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 2025/05/12