Сонсголын товыг тогтоов


УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2023.03.15) хуралдаанаар, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай болон тус байнгын хороогоор 2023 оны гуравдугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай асуудлуудыг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу Үндэсний зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүдийг томилоход нэр дэвшигчийн сонсгол товлон явуулахаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан. Одоо ажиллаж байгаа Үндэсний зөвлөлийн 2017 онд томилогдсон зарим гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа юм. Нэр дэвшигчийн сонсголыг эрхлэх асуудлынхаа хүрээнд холбогдох Байнгын хороо явуулна гэж Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиар тогтоосны дагуу Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр явуулахаар товлож, Байнгын хорооны тогтоол гаргахаар боллоо. Тогтоолоор, нэр дэвшигчийн сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбатыг томилж, мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхийг Улсын Их Хурлын Тамгын газарт даалгав.

Дараа нь Нийгмийн бодлогын байнгын хорооны энэ гуравдугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудлын цаглавартай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Идэрбат, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн, С.Чинзориг, Б.Бейсэн нар санал хэлж, Нийгмийн даатгалын багц хуулийн хэлэлцүүлгийг залуучууд, ахмад настнууд, бизнес эрхлэгчид зэрэг зорилтот бүлгүүдэд чиглүүлж, тэдний оролцоог ханган, чөлөөтэй, нээлттэйгээр зохион байгуулах, аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдэд жижиг, дунд бизнесийн зээлд хүртээмжтэй хамруулах, Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийн нэн даруй баталж, энэ талаарх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эмийн чанарын асуудлаарх Улсын Их Хурлын хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх зэрэг асуудлуудыг хөндөв. Гишүүдийн тавьсан санал бүрд Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин тодорхой хариулт өгөв.

Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ долоо хоногт ээлж буй эмийн чанарын талаарх шалгалтын ажлын талаар мэдээлж, уг шалгалтын талаар дүнг Байнгын хорооны хуралдаанд энэ сарын 28-нд танилцуулах санал гаргалаа. Энэхүү саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, тус Байнгын хороогоор гуравдугаар сард хэлэлцэх асуудлын цаглаварт тусган, тогтоолыг батлав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 1 цагийн өмнө
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 2 цагийн өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 2 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 4 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 4 цагийн өмнө
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 19 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 20 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 21 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… Өчигдөр
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… Өчигдөр
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … Өчигдөр
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна Өчигдөр
Улаанбаатарт 10 хэм дулаан байна Өчигдөр
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт Өчигдөр
​ Зүрх асна Өчигдөр
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” Өчигдөр