Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төслийг хэлэлцэж байна


Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо  өнөөдөр /2023.03.16/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. 

Өнөөдрийн сонсголоор арилжааны банкуудаар дамжуулан олгосон гурван багц зээлийн асуудлыг авч хэлэлцэх юм. Төслүүдтэй холбоотойгоор 78 гэрч оролцуулахаар дуудсан байна. Тухайлбал, үдээс өмнөх хуралдаанаар Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл (2 тэрбум төгрөгөөс дээш дүнтэй)-ийн талаар хэлэлцэж байгаа юм. Харин үдээс хойш Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд бүсийн тулгуур төв, аймаг, орон нутагт Жижиг, дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байрыг бий болгоход 50.0 тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт олгох; Үйлдвэрлэлийг дэмжих зорилтын хүрээнд Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байр бий болгох 70.0 тэрбум төгрөг хүртэл төгрөгийн санхүүжилт олгох; асуудлыг авч хэлэлцэх юм.

Ташрамд дурдахад, энэ удаагийн сонсгол Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн 1,6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүн” сэдвээр зохион байгуулж байгаа билээ. 

Н.Нягт


0
angry
0
care
0
haha
12
liked
4
love
0
sad
21
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх асу… 14 цагийн өмнө
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуулийн төслүүдийг батла… 15 цагийн өмнө
ШУУД: Боксын эмэгтэй тамирчид эх орондоо ирж байна 15 цагийн өмнө
Бүрэн цахилгаан автомашины хэрэглээг 2025 онд 20 хувьд хүргэнэ 15 цагийн өмнө
“23 дугаар нэгж хороолол”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ 15 цагийн өмнө
Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэв 16 цагийн өмнө
Хөрөнгийн биржээр нүүрсийг арилжаалж эхэлснээр эрчим хүчний нүүрсний ү… 16 цагийн өмнө
З.Энхболдод хилийн хориг тогтоох прокурорын саналыг шүүх хүлээж авахаа… 16 цагийн өмнө
АН-ын дарга Л.Гантөмөрт ҮБХ-ны гишүүд шаардлага хүргүүлнэ 17 цагийн өмнө
"Lady entrepreneur" шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж байна 17 цагийн өмнө
"Хүний эрхийн цогцолбор төв" байгуулах асуудлыг дэмжлээ 17 цагийн өмнө
Г.Занданшатар Монгол Улсад шинээр томилогдсон Элчин сайд нарыг тус тус… 18 цагийн өмнө
Өндөр хийц, барилга, байгууламжаас эрэн хайх, аврах ажиллагааны сургал… 18 цагийн өмнө
"Цахим гааль өдөрлөг" зохион байгуулна 19 цагийн өмнө
Иргэд эрсдэлгүй хөрөнгө оруулалт сонгох төлөвтэй байна 19 цагийн өмнө
Түгжрэл бууруулах чиглэлээр салбар бүрд төлөвлөлт хийн ажиллаж байна 19 цагийн өмнө
Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 19 цагийн өмнө
ШУУД: Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжаа болж байна 21 цагийн өмнө
Орхон аймагт 21 нас хүрээгүй хүнд электрон болон утаат тамхи худалдахг… 21 цагийн өмнө
“Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хууль, эрх зүйн шинэчлэлт” сэдэвт хэл… 22 цагийн өмнө