ВИДЕО: Дуучин Д.Болдод 2.7 га газар олгоогүй


Дуучин Д.Болдод газар өгсөн талаар сошиалд мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан  БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон  холбогдох газар, хэлтсийн дарга нар мэдээлэл хийлээ. Тэрбээр:

-Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хэн нэгэнд газар бэлэглэх ямар ч боломжгүй. Дуучин Д.Болдод 2.7 га газар олгоогүй. Өнгөрсөн хугацаанд БОАЖЯ-наас газар олгохгүй байх бодлого баримталж ирсэн. Тэгээд ч олгох газар ч байхгүй юм билээ. 

Дуучин Д.Болд  долоон жилийн өмнө Нүхтийн аманд хаус худалдаж авсан юм билээ. Үл хөдлөхийн гэрчилгээ нь гарсан. Иргэний болон бусад хуулиар газар олголт хийсэн.

Тэгэхээр төр өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах зохицуулалттай. Өөрөөр хэлбэл түүнд би 2751 мкв газар олгосон зүйл байхгүй. Бэлэглэсэн зүйл байхгүй. Хүний үл хөдлөх хөрөнгө хуулиар баталгаажсан учраас энэ хууль, журмыг л барьж ажиллаж байгаа гэсэн үг.

Зайсангийн уугуул иргэдийн газар олголттой холбоотой маргаантай асуудал бий. Намайг сайд болсноос хойш 174 иргэний асуудал гарч ирсэн. Аав, ээж минь энд амьдарч байсан. Тэд дөрвөн хүүхэдтэй. Одоо дөрвөн хүүхэд нь бүгд газар авах ёстой гэдэг асуудал гарч ирсэн. Үүнийг бид боломжгүй гэж үзсэн.

Ингээд ажлын хэсэг байгуулагдаад "Зайсангийн иргэд" ТББ өөрсдөө оролцоод бид 74 иргэний асуудлыг шийдсэн. Эхлээд 13 иргэнд, үүний дараа 61 иргэнд газар олгосон. Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр газар олголт зогссон. Ингээд 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш нэг ч газар олголт хийгдээгүй хэмээв. 

Н.Нягт 


2
angry
0
care
0
haha
6
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 2 цагийн өмнө
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 2 цагийн өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 3 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 4 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 5 цагийн өмнө
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 20 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 21 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 22 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… Өчигдөр
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… Өчигдөр
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … Өчигдөр
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна Өчигдөр
Улаанбаатарт 10 хэм дулаан байна Өчигдөр
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт Өчигдөр
​ Зүрх асна Өчигдөр
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” Өчигдөр