Энэ гуравдугаар сард хэлэлцэх асуудлын цаглаварыг хэлэлцэн батлав


Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны  өнөөдрийн  (2023.03.16) хуралдаанаар энэ хаврын ээлжит чуулганы 3 дугаар сард хэлэлцэх асуудлын  цаглавар батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.   

Хэлэлцэх асуудлын цаглавартай холбоотой УИХ-ын гишүүн  Ч.Ундрам хэлэхдээ,  өнгөрсөн сар гаруй хугацаанд Сэлэнгэ аймгийн иргэд, сонгогчидтой уулзаж ярилцлаа. Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн  тогооч, нярав зэрэг ажил албан хаагчдын  цалинг нэмэгдүүлэх, номын сангийн харъяаллыг  ойлгомжтой болгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч, боловсрох орчныг сайжруулах асуудлыг байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглаварт оруулах санал хэллээ. 

Тухайлбал, Ерөнхий боловсролын сургуулийн дэргэд ажиллаж буй номын сан БСШУЯ-нд харъяалагддаг бол бусад газар ажиллаж буй номын сан Соёлын яаманд хамааралтай байна. Тиймээс номын сангийн харъяаллыг тодорхой болгох хэрэгтэй ажээ. Мөн номын сангийн баяжуулалтад жилд 80 мянган төгрөг төсөвлөдөг. Үүнийг нэмэгдүүлэх шаардлагатай гэв. Эдгээр  асуудлыг байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглаварт оруулах санал гаргалаа. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг хэлэхдээ, энэ хаврын чуулганаар  Боловсролын тухай багц хуулийг хэлэлцэн батлахаар төлөвлөж байна. Мөн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай, Номын сангийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх учраас дээрх саналуудыг шийдээд явах боломжтой.  Байнгын хорооны 3 дугаар сарын 29-ны хуралдаанаар  Хөгжлийн бэрхшээлтэй   хүүхдүүдийн сурч, боловсрох  орчны тулгамдсан асуудлын  талаар  ажилласан Ажлын хэсгийн тайланг сонсоно. Энэ үеэр асуудлаа ярилцах боломжтой гэв. 

БСШУ-ны сайд Л. Энх-Амгалан төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн тогтолцоог салбар хамаарахгүйгээр шинэчлэн тогтоохоор ажиллаж байгаа. Харин энэ чуулганы завсарлагаанаар орон нутагт ажилласан УИХ-ын гишүүдтэй уулзаж, боловсрол, соёл, спортын талаар иргэдээс гаргасан санал бодлыг нэгтгэн сонсож, хэлэлцэх шаардлагатай гэсэн санал гаргав.  

Эдгээр асуудлыг Байнгын хороогоор гуравдугаар сард хэлэлцэх асуудлын цаглаварт тусган, тогтоолыг батлав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнам Улсыг нэгтгэсн… 2 цагийн өмнө
Ирэх тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв 3 цагийн өмнө
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 3 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 5 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 5 цагийн өмнө
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 20 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 21 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 22 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… Өчигдөр
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… Өчигдөр
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … Өчигдөр
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна Өчигдөр
Улаанбаатарт 10 хэм дулаан байна Өчигдөр
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт Өчигдөр
​ Зүрх асна Өчигдөр
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” Өчигдөр