УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжлээ


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.03.21/ хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг тогтоох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газраас Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн Нямдаваагийн Монсор, Жаргалсайханы Золзаяа нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулахаар, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг томилох, Нэр дэвшигчид хандан асуух асуулт, саналыг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авахаар тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тэрбээр, УИХ-ын 2022 оны намрын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээр ахлуулсан ажлын хэсэг МҮОНРТ-ийн холбогдох хүмүүстэй удаа дараа уулзалт хийж, тус газарт ажилласны эцэст Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Үүрэг даалгаврын нэг нь ч биелэгдээгүй гэж телевизийн хамт олны зүгээс Ажлын хэсэгт удаа дараа хандсан. Ер нь олон нийтийн радио, телевиз цаашдаа ийм статустай явах уу, үгүй юу. Үндэсний зөвлөлийн гишүүдийг бид томилоод байдаг. Гэтэл тэр хүмүүс нь ямар ч хариуцлага хүлээхгүй байна. Үндэсний олон нийтийн радио, телевизийн удирдлагад ажилтнуудынхаа цалинг тодорхой хэмжээгээр нэмэх, ашиггүй байгаа сувгуудын заримыг нь зогсоож, бусад сувгуудаа  ашигтай болгох зэрэг чиглэл өгсөн. Гэтэл өөрчлөгдсөн зүйлгүй байна. Тэгэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо Ажлын хэсгийн тайлан, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг сонсох нь зүйтэй гэж бодож байна гээд энэ асуудал хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд бий юу хэмээн тодруулсан.


Хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Н.Энхболд, Байнгын хорооноос Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд Ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаарх тайлангаа Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын ажиллагааг зохион байгуулахаас өмнө ирүүлэх тухай албан бичгийг илгээх нь зүйтэй гээд, Үндэсний зөвлөл үнэхээр ажиллаж чадахгүй байгаа, одоогийн байгаа хууль тогтоомжийн зохицуулалт хангалтгүй байгаа бол хуулийг эргэж харах шаардлага үүснэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг тогтоох тухай Байнгын хорооны тогтоолыг дэмжин баталлаа.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат УИХ-ын дарга Г.Занданшатарт 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаанаар УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн бөгөөд уг хүсэлтдээ настай ээжийгээ гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон хэмээн тайлбарласан байна.

Мөн тэрбээр хүсэлтдээ, сүүлийн жилүүдэд концесс, казино, нүүрс, үнэтэй цаг, машины зэрэг олон асуудалд өөрийг нь хилсээр нэр холбож буйг дурдаад, эдгээр асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагад УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард нуугдалгүйгээр энгийн иргэн болоод шалгуулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Дээрх хүсэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд Жамъянгийн Мөнхбатыг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөхөөр тусгасан УИХ-ын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх батлах нь зүйтэй гэж үзэн, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжиг тавдугаар сарын 9-нд нээлтээ хи… 10 минутын өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 2 цагийн өмнө
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 17 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 18 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 19 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 21 цагийн өмнө
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… Өчигдөр
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … Өчигдөр
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна Өчигдөр
Улаанбаатарт 10 хэм дулаан байна Өчигдөр
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт Өчигдөр
​ Зүрх асна Өчигдөр
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” Өчигдөр
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… Өчигдөр
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна Өчигдөр