“Манлайлагч 350” хөтөлбөрт 200 ГАРУЙ эмэгтэйг хамруулаад байна


МАН, СДМЭХ 21 аймаг, нийслэлд ажиллаж, амьдарч байгаа  эмэгтэйчүүдээ сургаж, бэлтгэх, чадавхжуулах зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Манлайлагч 350” хөтөлбөрийг энэ сарын 3-наас хэрэгжүүлсэн билээ. Хөтөлбөрт одоогийн байдлаар манлайлагч 200 гаруй эмэгтэйг хамруулаад байна. Хөтөлбөрийн  дөрөвдүгээр ээлжийн сургалт эхэлж,  Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймаг болон Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 60 манлайлагч эмэгтэйг хамруулж байгаа юм. 

Энэ удаагийн сургалтыг нээж МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар “МАН энэ жилийн үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн тэргүүнд жендэрийн тэгш эрхийг тодорхойлсон. Өнөөдөр бид жендэрийн тэгш эрхийн тухай ярихын тулд хаана хаанаа хандлагаа өөрчлөх ёстой. Бүгдийг эрчүүд чадна гэхээсээ илүүтэй эмэгтэйчүүд “Бид чадна. Бидэнд давуу талууд бий” гэдгийг харуулах ёстой. Эмэгтэйчүүд та бүхэн өөрсдийгөө байгаагаасаа илүү үнэлэх ёстой. Нийгмийн манлайлагч болсон та бүхэн чадна” гэдгийг онцоллоо.

МАН-ын  “Шинэ зуун Дэвшилтэт бодлого” хөтөлбөрт “Жендэрийн эрх тэгш байдлыг хангасан бодлого, эрх зүйн орчин, соёлыг бүрэн төлөвшүүлнэ” гэж заасан. Энэ зорилтдоо хүрэхийн тулд улс төрийн намуудаас анхлан жендэрийн эрх тэгш байдлыг хангахад баримтлах бодлогын бичиг баримтыг боловсруулан хэрэгжүүлж байна. Өнөөдөр Монголын эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд хүрч ажиллахад санхүүжилтийн эх үүсвэр хангалтгүй, цалин хөлс бага, тэгш бус халамж, асаргааны үүрэг хүлээдэг, дэмжлэггүй хууль эрх зүйн орчин, давхар стандарт болон жендэрт суурилсан хэвшмэл ойлголт нь эмэгтэйчүүдийн оролцоог багасгах, тэгш боломжийг бүрдүүлэхгүй байх үндсэн нөхцөл  болдог.

Эмэгтэйчүүдийн ёс зүйн манлай­лал, Жендэрийн үндсэн ойлголт, Хүний эрх, Социал демократ үзэл санаа, Эв санааны нэгдэл, шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн онцлог сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулжээ.

НҮБ, МУИС, Удирдлагын академи, Хүний эрхийн дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн эрдэмтэн, доктор, судлаачид сургалтыг удирдан явуулж байна.


Н.Энхлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №014/24545/

































0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … 11 минутын өмнө
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна 18 минутын өмнө
Улаанбаатарт 10 хэм дулаан байна 23 минутын өмнө
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт 16 цагийн өмнө
​ Зүрх асна 16 цагийн өмнө
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” 16 цагийн өмнө
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… 16 цагийн өмнө
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна 17 цагийн өмнө
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн 18 цагийн өмнө
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… 18 цагийн өмнө
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа 18 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа 18 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллэ… 18 цагийн өмнө
“Монгол генералуудын өдөр” тохиож байна 19 цагийн өмнө
“АМЬ ТАРИА” буюу ТАТМЫН ОЙЖУУЛАЛТ 20 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Ш… 21 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон … 22 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж ба… 22 цагийн өмнө
Шинэ хамбыг сонгох их хуралдаан болно 22 цагийн өмнө
Н.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүрэг улс төрийн бодлогын залгамж халаа, шин… 22 цагийн өмнө