Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллаж байна


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Ховд аймагт хүрэлцэн ирэхэд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа нар угтан авав.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг Ард Аюушийн талбайд Ховд цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн жагсаж угтав.

Дараа нь аймгийн удирдлагууд нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулав.

Тус аймаг “Амьдралын чанар”, “Шударга ёс”, “Шинэ сэргэлтийн бодлого” гэсэн үндсэн гурван зүйлд төвлөрөн ажиллаж байгаа бөгөөд цаашид Үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлэх, нисэх онгоцны буудлыг өргөтгөх, ундны усны асуудлыг шийдвэрлэх зэрэг томоохон зорилт тавьжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн байгууллагуудын албан хаагчидтай уулзаж улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар товч мэдээлэл өгөв.

Тэрбээр “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манлайлан оролцож байгаад нь талархал илэрхийлэв.

Цаашид төрийн албан хаагчид гагцхүү хууль дээдлэх, улс төр, хувийн ашиг сонирхлоос ангид, ёс суртахуунтай, шударга, хариуцлагатай байж, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний талаар үнэн бодит мэдээллийг тухай бүр нь өгч байхын чухлыг тэмдэглэв.

Төрийн албан хаагчид мэргэжил, ур чадвараа байнга хөгжүүлэн, бүтээмжээ сайжруулахын зэрэгцээ нийгмийг чиглүүлэгч, манлайлагч байхын төлөө  дор бүрнээ хичээж байхыг захив.

Төрийн тэргүүний хувьд орон нутагт төрийн алба хашиж байгаа хүмүүсийн цалин, нийгмийн халамж, баталгааг нь хангах чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газрыг шахаж, шаардаж ажиллана гэдгээ хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр Зэвсэгт хүчний 123 дугаар анги болон Баруун бүсийн Онцгой байдлын газарт ажиллана.


Эх сурвалж: President.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … 8 минутын өмнө
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна 15 минутын өмнө
Улаанбаатарт 10 хэм дулаан байна 21 минутын өмнө
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт 16 цагийн өмнө
​ Зүрх асна 16 цагийн өмнө
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” 16 цагийн өмнө
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… 16 цагийн өмнө
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна 17 цагийн өмнө
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн 18 цагийн өмнө
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… 18 цагийн өмнө
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа 18 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа 18 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллэ… 18 цагийн өмнө
“Монгол генералуудын өдөр” тохиож байна 19 цагийн өмнө
“АМЬ ТАРИА” буюу ТАТМЫН ОЙЖУУЛАЛТ 20 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Ш… 21 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон … 22 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж ба… 22 цагийн өмнө
Шинэ хамбыг сонгох их хуралдаан болно 22 цагийн өмнө
Н.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүрэг улс төрийн бодлогын залгамж халаа, шин… 22 цагийн өмнө