​ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хилчин эмэгтэйчүүдийн сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь төр, засгийн үүрэг



Орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойн босгон дээр 450 гаруй хилчин эмэгтэй Соёлын төв өргөөнд чуулж байна.

Чуулга уулзалтаар хилчин эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлуудыг оновчтой шийдвэрлэх, хилийн заставыг хөгжүүлэх, хилчин эмэгтэйчүүдийн үнэт зүйл, манлайлал зэргийн талаар хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх хилчин эмэгтэйчүүд болон тэдний гэр бүлд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Тэрбээр төрсөн нутаг, эцэг, эх, эзэмшсэн мэргэжлээ орхин, хань ижлээ дагаж хилд ажиллаж буй олон зуун эмэгтэйн ажил орлоготой, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь төр, засгийн үүрэг гэдгийг хэллээ.

Цэргийн анги, байгууллагыг хүний хөгжлийн цогц орчин болгох, анги, байгууллагадаа ногоон орчин бүрдүүлэх, өрх бүр үйлдвэрлэгч байх, эрүүл, зөв монгол хүнийг төлөвшүүлэхэд хилчин эмэгтэйчүүд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Алслагдсан анги, салбарт ажиллаж байгаа төрийн үйлчилгээний ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, хилчдийн хүүхдийн сурч, боловсрох боломжийг дээшлүүлэх, техник-технологийн дэвшил нэвтрүүлэх зэрэгт чиглэсэн арга хэмжээг Засгийн газар, холбогдох байгууллага, албан тушаалтнууд нэн яаралтай хэрэгжүүлэхийг сануулав.

Хил хамгаалах байгууллагын нийт бие бүрэлдэхүүний 38.5 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд тэдний олонх нь алслагдсан анги, салбарт ажиллаж байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 1 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 2 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … 2 цагийн өмнө
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… 2 цагийн өмнө
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 4 цагийн өмнө
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 4 цагийн өмнө
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 4 цагийн өмнө
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 4 цагийн өмнө
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 4 цагийн өмнө
Ази, Европыг холбосон алтан коридор 4 цагийн өмнө
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна 4 цагийн өмнө
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… 5 цагийн өмнө
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… 5 цагийн өмнө
М.Мандхай: Хүнсний аюулгүй байдалд бие даасан агентлаг хяналт тавьдаг … 5 цагийн өмнө
Эх орон -Эх дуудаж байна 5 цагийн өмнө
​ Мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээг хэвшүүлье 5 цагийн өмнө
Мөнгөн тэмдэгтийн аппликэйшныг хэрэглээнд шинээр нэвтрүүллээ 5 цагийн өмнө
Төгрөгийн тухай зарим тоо 5 цагийн өмнө
​ Монгол Улсын 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэртэд олон улсын шагнал о… 5 цагийн өмнө
Монгол төрийн цаасан мөнгөн тэмдэгтийн хэрэглээ 5 цагийн өмнө