УИХ-ын дарга Г.Занданшатар “Ханжоу 2022” Азийн XIX наадамд оролцох шатарчдыг хүлээн авч уулзаж, амжилт хүслээ


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.09.20) “Ханжоу 2022” Азийн XIX наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох шатрын спортын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзаж, амжилт хүслээ.

“Ханжоу 2022” Азийн XIX наадам энэ сарын 23-наас 10 дугаар сарын 08-ны өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу хотноо болно. Уг наадамд хамгийн олон буюу 45 орны 10 мянга орчим тамирчин оролцож байгаагаараа онцлогтой.

Шатрын үндэсний шигшээ багт эрэгтэй 5, эмэгтэй 5 тамирчин багтаж байгаа бөгөөд дасгалжуулагчаар С.Ган-Од, М.Гүнбаяр нар ажиллаж байна. Шатрын үндэсний шигшээ багийг Монголын шатрын холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Наранбаатар ахалж байна.

Азийн наадмын шатрын тэмцээн ганцаарчилсан төрлөөр энэ сарын 22-ны өдөр эхлэх бөгөөд тоглолт талдаа 25 минут, нүүдэл бүрд 10 секундийн нэмэгдэлтэй рапид (түргэвчилсэн) төрлөөр явагдах юм байна. Ганцаарчилсан төрөлд Б.Мөнгөнтуул, Т.Мөнхзул, С.Ган-Эрдэнэ, С.Билгүүн нар эх орноо төлөөлөн тивийн шилдгүүдтэй өрсөлдөнө. Багийн төрлийн тэмцээн 09 дүгээр сарын 28-ны өдөр эхэлнэ.

“Ханжоу 2022” Азийн XIX наадамд Монголын баг 35 спортын төрөлд 400 гаруй тамирчин, 120 гаруй дасгалжуулагч, албаны гэсэн нийт 520 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 18 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 18 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … 18 цагийн өмнө
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… 18 цагийн өмнө
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 20 цагийн өмнө
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 20 цагийн өмнө
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 20 цагийн өмнө
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 20 цагийн өмнө
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 20 цагийн өмнө
Ази, Европыг холбосон алтан коридор 21 цагийн өмнө
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна 21 цагийн өмнө
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… 21 цагийн өмнө
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… 21 цагийн өмнө
М.Мандхай: Хүнсний аюулгүй байдалд бие даасан агентлаг хяналт тавьдаг … 21 цагийн өмнө
Эх орон -Эх дуудаж байна 21 цагийн өмнө
​ Мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээг хэвшүүлье 21 цагийн өмнө
Мөнгөн тэмдэгтийн аппликэйшныг хэрэглээнд шинээр нэвтрүүллээ 21 цагийн өмнө
Төгрөгийн тухай зарим тоо 21 цагийн өмнө
​ Монгол Улсын 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэртэд олон улсын шагнал о… 21 цагийн өмнө
Монгол төрийн цаасан мөнгөн тэмдэгтийн хэрэглээ 22 цагийн өмнө