Б.Бямбасайхан: Манай залуус жилийн дөрвөн улиралд хамгийн хүнд нөхцөлд амралтгүй, шуурхай ажилладаг


Нийслэлийн оршин суугчдын амь нас, эд хөрөнгийг хамгаалдаг Геодези, Усны барилга байгууламжийн газрын ажил дундрахгүй их.  Хүйтний улиралд халиа тошин, дулааны саруудад шар усны үер, ус тогтсон байршил гээд хүнд нөхцөлд ажиллахын зэрэгцээ урьдчилан сэргийлэх урсгал засварын ажлуудаа цаг алдалгүй гүйцэтгэж байна. Энэ талаар Геодези, Усны барилга байгууламжийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбасайхантай ярилцлаа.

-Өвлийн бэлтгэл ажил эхлээд завгүй байна уу. Төлөвлөгөөт ажлуудын биелэлт хэдэн хувьтай хэрэгжиж байна вэ?

-“Монголын үнэн” сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Нийслэлийн Засаг даргын  Тамгын газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа газар, агентлагууд ирэх өвлийн бэлтгэл ажлуудаа үе шаттай хийж хэрэгжүүлж байна. Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ энэ жил авто замын борооны ус зайлуулах шугамын ажлыг шинээр 15 байршилд, үерийн далан засвар шинэчлэл найман байршилд төлөвлөснөөс ажлын явц 80  гаруй хувьтай үргэлжилж байна. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд үерийн ус зайлуулах далан суваг, шугам сүлжээ, худаг, насос станцын засвар, нөхөн сэргээлт, цэвэрлэгээний ажил үргэлжилж байна.
-Борооны дараа хотын зарим газарт ус тогтож нуур үүсдэг байсан. Энэ жилийн зун хур тунадас их орсон ч ус тогтож иргэдийг бухимдуулсангүй. Танай хамт олон урьдчилан сэргийлж чадсантай холбоотой болов уу. Хэрэгжүүлсэн ажлуудаасаа онцлон дурдана уу?
-Улаанбаатар хотын зарим нүхэн гарц, авто замд борооны ус зайлуулах шугам хоолой хийгээгүйн улмаас их хэмжээний бороо орсон үед ус тогтдог. Л.Ариунтуяа дарга санаачилж Улаанбаатар хотын мастер төлөвлөгөөг төр захиргааны байгууллагуудтай хамтарч 2023 онд батлуулсан. Энгийнээр хэлбэл, Улаанбаатар хотод хаана далд инженерийн шугам байхгүй, хаана нь далан шаардлагатайг зураглаад бүтэн гаргачихсан гэсэн үг. Үүнийг бүрэн хэрэгжүүлбэл Улаанбаатар хот үерийн  аюулаас хол байна. Энэ жил өнгөрсөн оныхоос их бороо орсон ч үер болоогүйг иргэд харлаа. Мөн ус тогтдог байршлуудын судалгааг гаргаж, хамгийн их хүндрэл үүсгэдэг цэгээс эхлэн үе шаттай шийдвэрлэж эхэлсэн. Гэсэн хэдий ч биднийг шугамын ажил гүйцэтгэж байхад нөгөө талд нь иргэд санаатай болон санамсаргүйгээр шугам хоолой тасдах бөглөх зэрэг асуудлуудыг нэмж гаргасаар байна. 
-Өнгөрсөн зун шинээр хэчнээн байршилд шугам хоолойн ажил хийж гүйцэтгэсэн бэ?
-Энэ жил бид хийсэн томоохон ажлуудаас дурдвал Төв цэнгэлдэх хүрээлэнгийн борооны усны шугамын ажлыг хийж гүйцэтгэж иргэдийг ус туулахгүйгээр наадах боломж бүрдүүллээ. Мөн Дарь-Эхийн замд маш их ус тогтдог байсныг халдаг утастай шугам тавьж  гүйцэтгэсэн. Мөн машин живсэн дуудлага тасардаггүй байсан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн гарцад ус зайлуулах шугам хоолой угсарч,  далан хааж буусан “Шунхлай” колонкын буулгалтын дараах далан барих ажил, Эх нярайн үндэсний төв, Архивын ерөнхий газар, Иргэний нисэх гэх мэт олон байгууллага иргэдийг хамгаалсан Жаргалантын амны үерийн 1.8 км даланг барьж байгуулаад байна. Одоо ч  нэмж хийх ажил олон үлдсэн. 
-Тухайлбал, ойрын жилүүдэд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ямар төсөл дээр танай залуус гар бие оролцон ажиллаж байна вэ?
-Манай байгууллага Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй томоохон төслүүд болох метро болон тойрог хурдны замын бүтээн байгуулалтын ажлуудад мэргэжлийн байгууллагын санал дүгнэлт өгөх болон “Сэлбэ сэргэлт”  төсөл болон инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөнд ерөнхий хяналт тавьж хэрэгжүүлэхээр оролцож байна.
-Хүйтний улиралд халиа тошин, дулааны саруудад үер ус гээд танай байгууллага дөрвөн улиралд завгүй ажилладаг ч хамт олныг нэгтгэсэн үйл ажиллагаа зохион байгуулдаг уу?
-Манай байгууллага нийт 140 гаруй ажилтантай. Нийслэл Улаанбаатар хотын  хамгийн хүнд хэцүү ажил буюу өвөл мөстэй усанд, хавар зундаа шар усны  үерийн усаар угаагдсан лаг шавар гээд жилийн дөрвөн улиралд хамгийн хүнд хэцүү нөхцөлд амралтгүй, шуурхай ажилладаг. 2024 онд яг амарсан өдөр гарын таван хуруунд багтахаар л байна даа. Гэсэн хэдий ч манай ажилчид нэг хүн шиг ажилладаг. Аливаа нэг  асуудал болоход “Би зохицуулъя” гээд ханцуй шамлаад ордог, үнэхээр хамт ажиллахад урамтай хамт олон.
-Эрчүүд голдуу ажилладаг, хагас цэрэгжилтийн байгууллага юм байна. Албан өрөөнүүдээ шинэчилж, ажилтнууддаа тухтай орчин бүрдүүлжээ. Энэ тухай ярина уу?
-Тийм. Манай залуус тэмдэглэлт баярын өдрүүдэд гар утсаа салгах эрхгүй ажилладаг. Хүнд нөхцөлд ажиллаад ороод ирэхэд нь стандартын шаардлага хангасан халуун душ, амралтын өрөө, хувцсаа угаах угаалгын машин гээд аль болох тав тухтай орчин бүрдүүлсэн. Дуудлагаас дуудлагын хооронд шуурхай ажлын баг болж ажилладаг залуусаа арван минут ч болов амраад аваасай гэсэн үүднээс Л.Ариунтуяа дарга санаачилж, тохижуулсан.
-Удирдлагын зүгээс ажилтнуудын эрүүл мэнд нийгмийн асуудалд хэрхэн анхаарч шийдэж ирэв?
-Манай ажилтнууд хүнд хүчрээс гадна хортой нөхцөлд ажилладаг. Эрүүл мэндийн бүтэн оношилгоонд жил бүр  хамруулж хүнд хортой нөхцөлд ажилладаг болохыг тогтоолгож эрт тэтгэвэрт гарах нөхцөлийг бүрдүүлж ирсэн. Мөн  удаан жил үр бүтээлтэй ажилласан алба хаагчдаа түрээслээд өмчлөх орон сууцанд үе шаттай хамруулах, цалин хангамжийг анх байснаас гурван жилийн хугацаанд гурав дахин нэмэх зэргээр ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангах ажлуудыг хийж хэрэгжүүлсэн.
-Хэцүү нөхцөлд хүний төлөө ажилладаг алба хаагчдаараа бахархдагаа Л.Ариунтуяа дарга ярьсан. Цаг наргүй үүрэг гүйцэтгэж байхад халшрах үе гардаг уу?
-Нуулгүй хэлэхэд байлгүй яахав ээ. Бид чинь бүгд л айл гэрийн эзэн, хүний хань, үр хүүхэдтэй хүмүүс. Зуны дэлгэр цагт хүмүүс гоё амарч зугаалаад баярын өдрүүдэд санаа зовохгүй баярлаад амралтын өдрүүдэд амарч байхад манайхан ажиллаж л байдаг. Гэхдээ хүн их ажилд биш доторх уур амьсгал болон ажиллаад үнэлэгдэхгүй байх үед л хамгийн их ядардаг юм билээ. Энэ байдлыг Л.Ариунтуяа дарга маш сайн ойлгодог,  шийдвэрлэдэг байв. Тиймээс  даргыг ажлаа өгөхөд бүгд л дотроо дургүйхэн байсан.
-2020 оноос хойш техник, хувцас хэрэглэлийн шинэчлэл хийсэн үү?
-2020 оноос хойш нийслэлийн байгууллагуудаас хамгийн их парк шинэчлэл хийсэн нь Геодези, Усны барилга байгууламжийн газар. 

 Х.Заяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №034/24613/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, эдийн засгийн зөв тооцоололтой мал… 18 цагийн өмнө
“Жангар” туулийг 600 метр урт цаасан дээр хулсан үзгээр бичжээ 18 цагийн өмнө
Ордосын Үүшин хошуунд нарийн ноост хонь үржүүлж байна 18 цагийн өмнө
“New Star” студийн 20 жилийн ойн тоглолт болно Өчигдөр
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар барилгын ажил эх… Өчигдөр
Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах цогцолборууд… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт 7 хэм дулаан байна Өчигдөр
Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр су… 2024/10/08
Боливи Улсад үүссэн ой, хээрийн түймэр түүхэн дээд түвшинд хүрч, онц б… 2024/10/08
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудлаар ярилцлаа 2024/10/08
​ Монголбанк 2023.6 кг үнэт металл худалдан авав 2024/10/08
Улаанбуудайн хураалт 56, төмснийх 64 хувьтай байна 2024/10/08
"Хүрээ" амаржих газрын шинэ байр ашиглалтад орж, ЭХЭМҮТ-ийн төрөх амбу… 2024/10/07
Багануурын 50 МВТ-ын батарей хуримтлуурын станц энэ өвлийн оргил ачаал… 2024/10/07
Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан ста… 2024/10/07
А.Номин-Эрдэнэ: Аав ээжийнхээ авьяасын нийлбэр нь би 2024/10/07
Б.Мишээлт: Английн тамирчныг шахаж ажилласан бол Хятадын боксчинтой за… 2024/10/07
Ж.Оюунбилэг: Улаанбуудайг биржээр арилжаалснаар зэрэглэл, урамшуулалта… 2024/10/07
Агуу долоогоос салбарласан морин циркийнхэн “Морьтны гайхамшиг-50 жил” 2024/10/07