Дахин сонгууль зарлах, эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр баривчлагдсан хүмүүсийг суллахыг шаардсан ээлжит жагсаал Тбилиси хотын төвд үргэлжилж байна. Парламентын ордны урдаас эхэлсэн жагсаал хотын төв гудамжийг бүрхэн автомашины хөдөлгөөнийг хаажээ. Ерөнхий сайд Иракли Кобахидзе өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-нд тус улсыг 2028 он хүртэл Европын холбоонд гишүүнээр элсүүлэх тухай хэлэлцэхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дараа Гүржид эсэргүүцлийн хөдөлгөөн тасралтгүй өрнөж байна. Жагсаалын үеэр хууль сахиулагчид танхайрсан хэдэн зуун иргэнийг саатуулсан нь олон нийтийн дургүйцлийг өдөөсөн юм.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24630/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна