-Өнөөдөр болох зарим үйл явдлаас товчлон хүргэж байна-
Төрийн ордон:
09:00 цагт: “Дэлхийн хүүхдийн өдөр” буюу “Хүүхдийн эрхийн тухай конвенц” батлагдсан өдрийг тохиолдуулан "Нэгдүгээрт хүүхэд" уриан дор Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн өргөтгөсөн хурал болно. Утас: 99036263 /Их Монгол танхимд/
10:00 цагт: УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
10:00 цагт: УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
15:00 цагт: Улсын Их Хурлын тамгын газар болон Олон Улсын Парламентын холбоо хамтран “Парламент болон хүний эрхийн үндэсний байгууллагууд хоорондын харилцааны тухай Белградын зарчмууд” сэдэвт хэлэлцүүлгийг “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна.
Улаанбаатар хотын захиргааны байр /Яармаг/:
10:00 цагт: Хотын стандартын үр нөлөө, ач холбогдлыг иргэд, олон нийт, барилгын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудад сурталчлан таниулах зорилготой "Барилгын аюулгүй орчин" сэдэвт зөвлөгөөн болно. Утас: 88021051.
Холидэй Инн зочид буудал:
10:00 цагт: Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчооны санхүүжилтээр 2020-2022 онд хэрэгжүүлсэн “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийн хаалтын арга хэмжээ болно. Утас: 86150069
29-р дунд сургууль:
10:00 цагт: Өнгөрсөн пүрэв гарагт Хүүхдүүдийн хичээллэх анги танхимын дээврээс ус гоожсон, өвөлдөө маш хүйтэн осголтын маягтай үйл ажиллагаагаа явуулдаг байдлыг таслан зогсоох талаар сургуулийн удирдлагуудад удаа дараа хэлж шаардлага тавьж байсан багшийн биед халдсан, доромжилсон, ажлын байрны дарамт үзүүлж багш сурагчдын эрхийг зөрсөн асуудлаар хохирсон багш нар сургуулийн гадна мэдээлэл хийнэ.
Монгол ньюс мэдээллийн төв:
11:00 цагт: 2019 онд Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах шатанд давхардуулж, АМНАТ ногдуулах болсноор баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд өрөнд орж, үйл ажиллагаагаа зогсоосон талаар "Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо" ТББ, гишүүн компаниудын төлөөлөл мэдээлэл хийнэ.
Үндэсний номын сан:
11:40 цагт: Чингис хаан хийгээд Монголын Эзэнт гүрний түүхэнд холбогдох 19 орны 23 хэл дээрх 1835-2022 онд хамаарах 860 нэр төрлийн нэг сэдэвт ном шастирын дээжийг дэлгэн толилуулах "Алтан цуглуулбар-999" үзэсгэлэнгийн нээлт болно. /Үнэт ховор номын музейн танхимд/
Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төв:
12:00 цагт: "Анд ноёд" ХХК-ийн "Смарт таун-1" барилгын захиалагчид 3,6 жил байраа хүлээгээд одоо болтол орж чадаагүй хохирсоор байгаа талаар мэдээлэл хийнэ. Утас: 350002