ОХУ, Украины төлөөлөгчид Истанбулд уулзжээ

unen
4 цагийн өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украинд урьдчилсан нөхцөлгүйгээр хэлэлцээр хийхийг санал болгосноор талууд Истанбулд уулзлаа. Хэлэлцээрийн явцад  гал зогсоох тохиролцоонд хүрэх эсэхийг Кремлийн тэргүүн үгүйсгээгүй билээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын хэлснээр Орос улс энхтайвнаар зохицуулах арга замыг эрэлхийлж байна. 

Москва энэ явдлыг 2022 онд эхлүүлсэн хэлэлцээрийн үргэлжлэл, мөргөлдөөний үндсэн шалтгааныг арилгах зам гэж үзэж байна. Уулзалтад ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхийлөгчийн олон улсын асуудал эрхэлсэн зөвлөх Юрий Ушаков нар оролцсонгүй. Харин 2022 онд Москваг төлөөлсөн Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский, Гадаад хэргийн дэд сайд Михаил Галузин, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин, Зэвсэгт хүчний жанжин штабын Ерөнхий газрын дарга нар оролцсон. 

Украины  бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак, орлогч дарга Игорь Жовква, Батлан хамгаалахын сайд Рустем Умеров, Гадаад хэргийн сайд Андрей Сыбиха нар багтжээ.  Хэлэлцээрийн зорилго мөргөлдөөний үндсэн шалтгааныг арилгах, Оросын ашиг сонирхлыг хангахад чиглэжээ. Үүний хариуд Украины Ерөнхийлөгч В.Зеленский Москва хүлээн зөвшөөрөмгүй нөхцөлүүдийг дахин дэвшүүлсэн. Киевийн эрх баригчид Кремлийн саналыг хүлээн зөвшөөрөхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уриалсан. 

 Эх сурвалж: Монголын үнэн сонины №018/24645/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зуслангийн ЯРГУЙ 3 цагийн өмнө
Дональд Трамп гадаад айлчлалаа Ойрхи Дорнодоос эхлүүллээ 4 цагийн өмнө
ОХУ, Украины төлөөлөгчид Истанбулд уулзжээ 4 цагийн өмнө
Мерц эдийн засгаа сэргээхээ амлав 5 цагийн өмнө
Ч.Батцэцэг: Хөгжлийн хамгийн чухал хөшүүрэг бол хүний хөгжил, иргэний … 5 цагийн өмнө
Г.Төртогтох: Би сониныхоо эгзэгтэй үеүдэд ажиллаж байсан хүн 5 цагийн өмнө
Мэсгүйгээр нүүрний арьсаа залуужуулах сонголт -“Boogie Boogie” 6 цагийн өмнө
"Нийслэлийн орон сууцны корпорац" ХК-ийн хийж хэрэгжүүлж буй төсөл хө… 6 цагийн өмнө
Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт 7 цагийн өмнө
Урьдчилгаагүй, түрээслээд өмчлөх зарчмаар орон сууцтай болно гэдэг том… 7 цагийн өмнө
М.Говьсайхан: НОСК орон сууцны олон талт хөтөлбөр хэрэгжүүлдэг үндэсн… 7 цагийн өмнө
Хэлэх үгтэй, хийсэн ажилтай 10 жил 7 цагийн өмнө
Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 8 цагийн өмнө
Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна 8 цагийн өмнө
Улаанбаатарт 25 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дул… Өчигдөр
Үндэсний номын баяр болж байна 2025/05/16
Э.Бямбасүрэн: Оршин буй цаг хугацаандаа үнэ цэнтэй байя гэвэл хүн өөрт… 2025/05/16
“Ногоон” амьдрал бүтээгчид 2025/05/16
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 2025/05/16