Мэсгүйгээр нүүрний арьсаа залуужуулах сонголт -“Boogie Boogie”

unen
6 цагийн өмнө

Хаврын улиралд арьсанд  тэжээл, чийг өгөх хамгийн чухал болохыг арьс, гоо заслын мэргэжилтнүүд зөвлөдөг. Үнэтэйдээ биш, өөрийнхөө арьсны онцлогт тохирсон үйлчилгээ авч, бүтээгдэхүүн хэрэглэхийг сануулдаг билээ. Гоо сайхны бүтээгдэхүүнээс алийг сонгох нь насны онцлогоос хамааран харилцан адилгүй. Олон төрлийн сонголтоос өөрт тохирсныг нь олох тийм амар ажил биш. Үүнийг ойлгодог мэргэжилтнүүд үнэтэй зөвлөгөөгөө цахим хаяг, пэйж хуудсаараа дамжуулан өгдгийг хүмүүс андахгүй. Тэдгээрээс энэ удаад “Тэнгэр бэлла” гоо сайхны салоны  бүтээлч захирал М.Отгонцэцэгийн зөвлөгөөг хүргээд зогсохгүй түүний санал болгосон бүтээгдэхүүнийг онцлон танилцуулахаар бэлтгэлээ.

Худалдаа үйлчилгээний газрын захын лангуун дээр үнийн хувьд харилцан адилгүй арьс, гоо сайхны бүтээгдэхүүн бий. Тэдгээрээс үйлчлүүлэгчид сонголтоо хийх бөгөөд голдуухан БНСУ-аас оруулж ирснийг нь худалдан авч байгаа харагддаг. Харьцангуй монгол хүний арьсны онцлогт тохирсон хэмээн үздэг учраас тэр биз. Арьсанд дутагдаж байгаа тэжээлээ гаднаас авахдаа тус улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, тэр дундаа чийг сайн өгдөг олон төрлийн нүүрний маскаас сонгож хэрэглээд аль хэдийнэ заншжээ.  

“Тэнгэр бэлла” гоо сайхны салоны захирал М.Отгонцэцэг ч БНСУ-д үйлдвэрлэсэн, оюуны өмчийн баталгаатай нүүрний маскийг санал болголоо. Орц, найрлага ондоо маскаас түүний санал болгосон “Boogie Boogie”  олон талаараа ялгарна. 100 хувь ургамлын гаралтай учраас аль ч насныхан хэрэглэхэд тохиромжтой. Найрлагаас нь шалтгаалан зарим маск арьсанд шингэхдээ тодорхой хугацаа зарцуулдаг. Хувь хүний онцлогоос хамаарч маскны эссэнс арьсанд шингэхгүй тохиолдол гардаг. Хөвөн даавуугаар хийсэн “Boogie Boogie” арьсанд тааламжтай, зөөлөн мэдрэмж төрүүлнэ. Арьсанд чийгийг жигд өгч, тослогтсон мэдрэмж төрүүлэхгүйгээс гадна цайруулах үйлчилгээг давхар үзүүлдгээрээ ялгаатай юм.
   
Амьтны гаралтай түүхий эд агуулаагүй 

“Boogie Boogie”-веган маск. Товчоор бол хэрэглээнд гаргаж, үйлчлүүлэгчдэд санал болгохын өмнө амьтанд туршиж үзээгүй гоо сайхны бүтээгдэхүүн юм. Мөн сүүн бүтээгдэхүүн, зөгийн бал, коллагены агууламжгүй. Голдуу ургамлын гаралтай орц давамгайлдаг. Харшил өдөөх магадлалтай орц найрлагад нь харьцангуй бага учраас веган маскийг сонгон хэрэглэдэг хүн цөөнгүй. Химийн хүчтэй бодис агуулаагүй учраас эмзэг мэдрэмтгий арьсанд тохиромжтой байдаг. “Boogie Boogie” веган маскны патенттай гэдгийг хэрэглэгчид андахгүй. Сав, баглаа боодлын хувьд дахин боловсруулж болох материалтай.  Хэрэглэгчдийн зарим нь энэ маскны байгаль орчинд ээлтэйг бодолцон сонгох нь олонтаа. 

Мэсгүйгээр арьсаа чангалах боломж

Арьс амьтай. Хайрлах тусам илүү өнгө нэмж, дүүрэн мэдрэмж төрүүлдэг. Тиймээс М.Отгонцэцэг захирал тусгайлан “Boogie Boogie” маскийг санал болгожээ. Яагаад гэвэл, энэ маскны тусламжтайгаар нүүрэндээ мэс хүргэхгүйгээр арьсаа чангалж, агшааж болно. Олон хүнд эргэлзээ төрүүлдэг энэ онцлогийг маскийг хэрэглэж үзсэн хүн л мэднэ. Маскийг тавьсны дараа үр дүн бага багаар мэдэгдэж хэрэглэгчдээ нэмэлт сурталчилгаагүйгээр татдаг. Хамгийн хайртай хүндээ, сайн найздаа бэлэглэж, санал болгодог арьс заслын бүтээгдэхүүн болохыг хүмүүс андахгүй. “Boogie Boogie” маскны энэ үйлчилгээг үйлдвэрлэгчид патентаар баталгаажуулжээ.
Зарим үед нүүр хөөсөн, хавагнасан мэт санагддаг. Их ачааллын дараа, унтаад босоод ирэхээд тухгүй мэдрэмж төрөх нь түгээмэл. Ийм үед “Boogie Boogie” маскийг сонгон хэрэглэхэд тохиромжтой. Нүүрний хаван буулгаж, “V” хэлбэрийг улам тодотгодгоороо онцлогтой. Ганцхан бүтэгдэхүүн хэрэглэснээр арьсанд тустай олон төрлийн үйлчилгээг нэг удаа авах боломж тэр бүр олддоггүй. Харин “Boogie Boogie”-г хэрэглэснээр эрүүлээр эдийн засгаа хэмнэж болох юм.

ЭссЭнс нь эсийн түвшинд нэвчинэ 

Хүн эхийн хэвлийд байх үеэс л үүдэл эсээс бүрдэн өсөж бойждог. Бидний бие организм өсвөр насанд үүдэл эсээр элбэг байдаг учраас эрүүл саруул оршдог. Мөн хурдан өсөж, нөхөн төлжин эдгэрэх явц хурдтай явагддаг юм. Нас ахих тусам энэ байдал алдагдаж олон хүчин зүйлээс шалтгаалан үүдэл эсүүдийн тоо хэмжээ багасдаг. Үүдэл эс бол бидний гэмтсэн эдийг ялган эмчлэх замаар нөхөн сэргээдэг увдистай. Үүгээр зогсохгүй биеийн өөх, цус, чөмөг, нугас, эхийн хүйн ус, эхийн эхэст ихээр агуулагддаг бөгөөд биеийн өвчилсөн гэмтсэн хэсэгт үүдэл эсүүд очиж эмчлэн шаардлагатай арга хэмжээг авдаг байна. Тиймээс үүдэл эсийг ялган авч үржүүлээд эрүүл мэнд, эрч хүчийг сэргээх, сайжруулах, эдгэршгүй өвчнийг эмчлэхэд ашиглаж байна. Ингэж нуршихын учир нь “Boogie Boogie” маск үүдэл эс агуулах бөгөөд эсийн түвшинд хүрч ажилладаг. Энэ маскийг батгатай арьсанд тавьснаар хатааж эдгэрүүлэх үйлчилгээтэй. Хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй болохоор гоо сайхнаас гадна эрүүл мэндэд олон талаараа тустай болохыг үйлдэрлэгчид батлан патенталж хэрэглэгчдэдээ санал болгож байгаа юм. 

 “Тэнгэр бэлла” гоо сайхны салон 20 жилийн туршлага, олны талархлыг хүлээсэн арьс арчилгааны органик бүтээгдэхүүнээр үйлчилдгээрээ онцлогтой. Олон улсын стандартын жишигт нийцсэн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр гоо сайхан, карбокси, арьс өргөж залуужуулах ULTHERA, Лазер эмчилгээ, шивээс, сормуус, алжаал тайлах, эрүүлжүүлэн тураах, маникюр, педикюр зэрэг үйлчилгээ үзүүлдэг.
Завгүй, стресстэй амьдралаасаа хором ч гэсэн тусгаарлагдаж гоо сайхандаа анхаарахын зэрэгцээ бие организмаа сэргээж тав тухтай тансаг орчинд арьсны бүх асуудлаа нэг доор шийдэхийг хүсэж байгаа бол та туршлагатай мэргэшсэн хамт олонд дээрх асуудлаа даатгаарай.


 Б.Сийлэн

 Эх сурвалж: Монголын үнэн сонины №018/24645/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зуслангийн ЯРГУЙ 3 цагийн өмнө
Дональд Трамп гадаад айлчлалаа Ойрхи Дорнодоос эхлүүллээ 4 цагийн өмнө
ОХУ, Украины төлөөлөгчид Истанбулд уулзжээ 4 цагийн өмнө
Мерц эдийн засгаа сэргээхээ амлав 4 цагийн өмнө
Ч.Батцэцэг: Хөгжлийн хамгийн чухал хөшүүрэг бол хүний хөгжил, иргэний … 4 цагийн өмнө
Г.Төртогтох: Би сониныхоо эгзэгтэй үеүдэд ажиллаж байсан хүн 4 цагийн өмнө
Мэсгүйгээр нүүрний арьсаа залуужуулах сонголт -“Boogie Boogie” 6 цагийн өмнө
"Нийслэлийн орон сууцны корпорац" ХК-ийн хийж хэрэгжүүлж буй төсөл хө… 6 цагийн өмнө
Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт 6 цагийн өмнө
Урьдчилгаагүй, түрээслээд өмчлөх зарчмаар орон сууцтай болно гэдэг том… 6 цагийн өмнө
М.Говьсайхан: НОСК орон сууцны олон талт хөтөлбөр хэрэгжүүлдэг үндэсн… 6 цагийн өмнө
Хэлэх үгтэй, хийсэн ажилтай 10 жил 6 цагийн өмнө
Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 7 цагийн өмнө
Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна 7 цагийн өмнө
Улаанбаатарт 25 хэм дулаан байна 7 цагийн өмнө
Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дул… Өчигдөр
Үндэсний номын баяр болж байна 2025/05/16
Э.Бямбасүрэн: Оршин буй цаг хугацаандаа үнэ цэнтэй байя гэвэл хүн өөрт… 2025/05/16
“Ногоон” амьдрал бүтээгчид 2025/05/16
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 2025/05/16