Хэлэх үгтэй, хийсэн ажилтай 10 жил

unen
4 цагийн өмнө

Хаалттай, хагас эрх чөлөөт нийгмийг 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгал халж хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн Монгол Улсыг байгуулав. Нийгэм шилжих үйл явц социалист тогтолцоотой байсан улс орнуудын хувьд өөр, өөрийн гэсэн онцлог шинж чанартай өрнөж байсан юм. Социалист Монгол Улсад иргэний олон эрх хаалттай байсны дотор чөлөөтэй зорчихыг хориглодог, шилжин суурьших явдал хатуу хяналттай байлаа. Хүний эрхийг дээдэлдэг ардчилсан тогтолцоонд орсноор улс орон дотор шилжин нүүдэллэх үйл явц эхэлж иргэд хот суурин газар бараадан амьдрах нь ихсэв. 

Үр дүнд нь хот суурингууд өргөжин тэлж, өргөжин тэлэхийн хэрээр нийгмийн зарим асуудал хүндэрч эхэлсэн юм. Утаа, түгжрэл, хөрс усны бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин их болж монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулийн эрх зөрчигдөж эхлэв. Хот суурин газар амьдрах иргэдийн тоо үлэмж ихэссэнээр байр орон сууцны хэрэгцээ нэмэгдэж, эрэлт ч өсөв. Зах зээлийн жам ёсоор эрэлтээс үүдэлтэй нийлүүлэлт ихэссэн боловч эрэлтээ нөхөж дийлэхгүй л байв. 

Орон гэртэй байх хүний заяагдмал эрхийн нэг. Монголчууд бид “Хар гэртээ хаан бор гэртээ богд” хэмээн өөрийн гэсэн орон гэртэй байхын үнэ цэнийг тун энгийнээр өгүүлсэн байх. Зах зээлийн жам ёсоор ажлын байр, амьдралын мөр хөөж хот суурин газар нүүж ирсэн иргэд гэр хорооллуудыг тэлснээр хотууд нэн ялангуяа нийслэл хот ачааллаа дийлэхээ больсон.


Гэр хорооллууд утаа, хөрс усны бохирдол үүсгэж бохирдлын хор хохирлыг нь нийгмээрээ амсах болоод байгаа юм. Орон гэртэй болох гэсэн иргэдийг орон сууцжуулахаас гадна нийгэмд тулгамдаад буй эдгээр асуудлыг зах зээлийн жам ёсоор болох зүйл гээд орхиж болохгүй. Үүнд төр оролцох нь зайлшгүй асуудал байлаа. Ийнхүү гэр хорооллын орлого багатай иргэдийг орон сууцжуулах, түрээсийн орон байраар хангах зайлшгүй шаардлагын улмаас  “Нийслэлийн орон сууцны корпорац” ХК”-ийг 2015 оны наймдугаар сард байгуулсан. 


“НОСК” ХК байгуулагдаад үйл ажиллагааныхаа чиглэлийг байгаль орчинд ээлтэй, барилгын салбарын дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн ногоон орон сууцны барилгын стандартыг хэрэгжүүлэх, түрээсийн байрны олон талт хэлбэрийг хөгжүүлэх, гэр хорооллыг орон сууцжуулах, төр болон нийслэлээс хэрэгжүүлж буй орон сууцны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дэд төвүүдийг хөгжүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэх гэж тодорхойлжээ. 

Байгуулагдсан цагаасаа эхлэн ажилдаа шуурхайлан орж газар, дэд бүтэц, орон сууцны зах зээл, иргэдийн өрхийн орлого, орон сууцны талаарх иж бүрэн судалгааг тогтмол явуулж иржээ. Судалгаандаа тулгуурлан мэдээллийн нэгдсэн санг үүсгэж хөтөлсөн нь үр дүнтэй ажил болов. Түүнээс гадна иргэд, олон нийтэд компанийнхаа үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, орон сууцны талаарх нэгдсэн мэдээллийг хүргэх, сурталчлах, иргэдийг чадавхжуулах, сургах ажлыг зохион байгуулсаар иржээ. 

Мөн “НОСК” ХК-ийн үндсэн чиг үүрэгт олон нийтийн байгууллагуудыг хөгжүүлэх, дэмжих хийгээд бэхжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах. Оршин суугчдын санаачилсан газар дахин зохион байгуулах, дахин төлөвлөтийг дэмжих, нийслэлээс орон сууцны санхүүжилтийн тогтвортой механизмыг бий болгох талаар санал боловсруулах, орон сууцны хөнгөлөлттэй зээл, хөнгөлөлт, татаас, тусламж, урамшуулал олгох нөхцөлийг тодорхойлох, хэрэгжилтийг хангах багтана. Үүгээр зогсохгүй орон сууцны төлөвлөлт, барилгажилтад байгаль орчинд ээлтэй шинэ техник, технологи, материалыг нэвтрүүлэх, барилгын салбарын дэвшилтэт технологийн мэдээлэлд үндэслэн барилгын өртгийг хямдруулж, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх бодлого баримтлан энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэд, хувийн хэвшлийг дэмжин, хамтран ажилласаар иржээ. Засгийн газар, Нийслэлээс хэрэгжүүлэх ипотекийн зээлийн төсөл, хөтөлбөрүүдийг мөн “НОСК” ХК хэрэгжүүлдэг. Удахгүй “НОСК” ХК-ийн 10 жилийн ой болно. 

Байгуулагдаад 10 жил болсон гэхэд хийсэн бүтээсэн ихтэй компани юм. Эхний ээлжид “НОСК” ХК “Буянт-Ухаа 2” хороололын 972 айлын орон сууцны төслийн сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж амжилттай гүйцэтгэсэн байна. Засгийн газрын 2019 оны 223 тоот тогтоолоор дээрх орон сууцнуудыг Нийслэлд шилжүүлэхээр болсон бөгөөд  НИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны 114 тоот тогтоолоор дээрх 972 айлын  30 хувийг энгийн түрээс 30 хувийг түрээслээд өмчлөх,  40 хувийг газар чөлөөлөлтөд зарцуулахаар болсон юм санж. Энэ ажлын хүрээнд Монгол Улсад газрыг орон сууцаар солих ажлыг анхлан хэрэгжүүлж Баянхошуу болон Цайз зах орчимд нийт 11.5 га газарт амьдарч байсан иргэдийн газрыг орон сууцаар сольж 200 гаруй өрхийг орон сууцад оруулсан. Улаанбаатар хотод 1950-аад оноос хойш баригдсан ашиглах шаардлага хангахаа байсан олон барилга байгууламж бий. 

Эдгээр барилгуудыг “Нийслэлийн орон сууцны корпорац” ХК дахин барилгажуулах төслийг гүйцэтгэн ажиллаж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Налайх дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй 26, 27 дугаар байрыг буулгаж тухайн чөлөөлөгдсөн талбайд хоёр блок нийт 126 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалттайгаар гүйцэтгэсэн. 

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газартай орон сууцны сан бүрдүүлэх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Гэрээний хэрэгжилтийн хүрээнд Багахангай дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт байрлах 129 айлын орон сууцыг хүлээн авч 114 айлтай түрээслээд өмчлөх гэрээг байгуулжээ. Дээрх айл өрхүүдийн эргэн төлөлтийн мөнгөн дүнг хариуцан төвлөрүүлж ажилладаг ба ТУЗ-ийн шийдвэрээр хуримтлагдсан дүнгээс дараагийн орон сууцны төсөл хэрэгжүүлэх эрхийг олгож ажилласан байна. Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/800 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн X хорооны нутаг дэвсгэр дэх гурван орц нэг блок барилгыг дахин барилгажуулах төсөлд хамрагдсан газрыг шилжүүлэн авч тухайн байранд байсан айлуудтай хоёр талт гэрээ байгуулжээ. Хан-Уул дүүргийн X хорооны ашиглалтын шаардлага хангахгүй 34, 35 дугаар байр. Энэ байр 1960-аад онд баригдсан бөгөөд 96 айл маш хүнд нөхцөлд амьдарч байсан юм.

 Эдгээр байрыг дахин барилгажуулах төсөлд хамруулснаар суурин дээр нь дөрвөн блок бүхий 560 айлын орон сууц, үйлчилгээний газар барьж байна. Мөн тус байрны гадна инженерийн шугам сүлжээний ажлын гүйцэтгэл сонгон шалгаруулах ажлыг мөн гүйцэтгэв. 

Сүхбаатар дүүргийн аравдугаар хороо буюу 100 айлын цагаан байрнууд гэж нэрлэгдсэн долоон блок байрыг дахин төлөвлөн барилгажуулж эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөл нь алдагдсан орчинд амьдарч байсан 300 гаруй иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулж орон сууцыг шинэчлэн барих төслийг хэрэгжүүлсэн. Энэ мэт маш олон хуучин барилгыг дахин барилгажуулах төслийг “НОСК” ХК гардан авч амжилттай хэрэгжүүлээд байгаа юм байна.   
Улаанбаатар хотод Азийн хөгжлийн банкны Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд Сэлбэ болон Баянхошуу гэсэн хоёр дэд төв ашиглалтад орсон. Дэд төвийн орчмын дулаан, цахилгаан болон цэвэр бохир усны хангамж бүрэн шийдэгдэж тэнд бүтээн байгуулалт эхлэх нөхцөл бүрдсэн юм. Нийслэл хотод дулаан, цахилгааны эх үүсвэр дутагдалтай байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Дулааны цахилгаан станцуудын өргөтгөлийн үйл ажиллагаанд дор хаяж таван жил орчмын хугацаа шаардагдана. Тиймээс ашиглалтад ороод байгаа дэд төвүүдээ түшиглэн орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх нь зайлшгүй. 

“НОСК” ХК Чингэлтэй дүүргийн 14 болон 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрийг хамарсан Сэлбэ дэд төв орчмын 158 га талбайн 2206 нэгж талбарт хамаарах газар болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжүүдээс нийгэм эдийн засгийн дэлгэрэнгүй судалгааг нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай хамтран зохион байгуулж 2206 нэгж талбарын 1800 иргэн, аж ахуйн нэгж хамрагдав. Тэднээс 96,5 хувь нь гэр хорооллыг орон сууцжуулах төслийг дэмжин газраа чөлөөлж өгчээ. 


“НОСК” ХК Баянхошуу болон Шар хад дэд төвийг түшиглэн 11.6 га га нэгж талбарын газрыг орон сууцаар сольж чөлөөлсөн талбайд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалттайгаар иргэдийнг оролцоонд тулгуурласан эрчим хүчний хэмнэлттэй, эрүүл аюулгүй, амьлрах таатай орчин бүхий орлогод нийцсэн орон сууцны эко хороолол болгон хөгжүүлэх болсон юм. Төслийн эхний шатанд 2.8 га талбайд нийт 220 айлын орлогод нийцсэн ногоон орон сууц эко хороолол бүтээн байгуулж байгаа бөгөөд эдгээр төслүүд дээр “НОСК” ХК захиалагч, хяналт хэрэгжүүлэгч байгууллагаар хамтран ажиллаж байна. 

“НОСК” ХК “Байгаль орчинд ээлтэй, барилгын салбарын дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн ногоон орон сууцны барилгын стандартыг хэрэгжүүлэх” гэдэг үйл ажиллагааны чиглэлийнхээ хүрээнд баригдсан эко хайбрид хаусын талаар дурдахгүй өнгөрч боломгүй. Дэд бүтцэд холбогдох боломжгүй гэр хорооллын бүсэд бие даасан эх үүсвэртэй, ногоон орон сууцны стандартыг хангасан Төр, хувийн хэвшлийн хамтралаар эрчим хүчний өндөр хэмнэлттэй орон сууцыг тэд бүтээн байгуулсан юм. Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хоёр айлын газрыг чөлөөлж нийт 0.2 га газар дээр найман айлын эрчим хүчний хэмнэлттэй орон ногоон орон сууц барьж байгуулсан байна. Цаашид ч дэд бүтцэд холбогдох боломжгүй гэр хорооллын бүсэд бие даасан эх үүсвэртэй, ногоон орон сууцны стандартыг хангасан орон сууцыг барьж байгуулах юм байна. 
Нийслэл Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төслийг хэрэгжүүлэхээр зарласан. Үүний нэг нь Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд хэрэгжих Ханын материал орчмын 3000 айлын орон сууцны төсөл юм. Уг төслийн хүрээнд эхний ээлжид 12.6 га талбайд 1800 айлын орон сууц барих бол хоёрдугаар ээлжид 1200 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр зорьж буй. Энэхүү байршилд нийт 232 нэгж талбарыг чөлөөлөх бөгөөд газар чөлөөлөлтийн ажлын явц 70 гаруй хувьтай явж байна. Төсөл амжилттай хэрэгжсэнээр 3000 яндан бууна гэсэн бодит судалгаа гарсан. 

Энэ бүх хийж хэрэгжүүлж буй ажлуудыг жагсааж бичих аваас нэлээд урт нийтлэл болох тул том төслүүдээс нь дурдаад өнгөрлөө. Цахим сүлжээнд “НОСК” ХК-ийн талаарх мэдээ баримтууд ил байдаг тул уншигчид ороод уншихад нэн төвөггүй. Нийслэл Улаанбаатар хот маань нэг хэсэг утаанбаатар нэр автлаа л утаа май тавилаа. Гэр хорооллуудыг орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэнээр чөлөөлсөн нэгж талбай бүрт нэгээс дээш яндан бууж, хоёроос доошгүй ил жорлон үүрд булагдана. Утааны асуудал шийдэгдлээ, хөрс, усны бохирдолгүй боллоо. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын иргэн гэдэг албан ёсны хаягтай айл өрхийн 70 гаруй хувь нь нүүрс түлж утаа үйлдвэрлэдэг яндантай, нүх ухаж хөрс бохирдуулдаг жорлонтой гэр хороололд амьдарч байгаа юм. Түмэндээ хэлэх үгтэй, хийсэн ажилтай л суугаа юм байна. 


 Трамп Төмөрөө

 Эх сурвалж: Монголын үнэн сонины №018/24645/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зуслангийн ЯРГУЙ 44 минутын өмнө
Дональд Трамп гадаад айлчлалаа Ойрхи Дорнодоос эхлүүллээ 1 цагийн өмнө
ОХУ, Украины төлөөлөгчид Истанбулд уулзжээ 1 цагийн өмнө
Мерц эдийн засгаа сэргээхээ амлав 1 цагийн өмнө
Ч.Батцэцэг: Хөгжлийн хамгийн чухал хөшүүрэг бол хүний хөгжил, иргэний … 2 цагийн өмнө
Г.Төртогтох: Би сониныхоо эгзэгтэй үеүдэд ажиллаж байсан хүн 2 цагийн өмнө
Мэсгүйгээр нүүрний арьсаа залуужуулах сонголт -“Boogie Boogie” 3 цагийн өмнө
"Нийслэлийн орон сууцны корпорац" ХК-ийн хийж хэрэгжүүлж буй төсөл хө… 3 цагийн өмнө
Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт 3 цагийн өмнө
Урьдчилгаагүй, түрээслээд өмчлөх зарчмаар орон сууцтай болно гэдэг том… 4 цагийн өмнө
М.Говьсайхан: НОСК орон сууцны олон талт хөтөлбөр хэрэгжүүлдэг үндэсн… 4 цагийн өмнө
Хэлэх үгтэй, хийсэн ажилтай 10 жил 4 цагийн өмнө
Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 5 цагийн өмнө
Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна 5 цагийн өмнө
Улаанбаатарт 25 хэм дулаан байна 5 цагийн өмнө
Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дул… Өчигдөр
Үндэсний номын баяр болж байна 2025/05/16
Э.Бямбасүрэн: Оршин буй цаг хугацаандаа үнэ цэнтэй байя гэвэл хүн өөрт… 2025/05/16
“Ногоон” амьдрал бүтээгчид 2025/05/16
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 2025/05/16