Урьдчилгаагүй, түрээслээд өмчлөх зарчмаар орон сууцтай болно гэдэг том боломж

unen
7 цагийн өмнө

НОСК-аас 2019 онд хэрэгжүүлсэн Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаж, байртай болсон зарим иргэний сэтгэгдлийг хүргэе.  

Ч.Ишдулам: Бидэнд том боломж олгосон хөтөлбөр хэрэгжүүлсэн НОСК-ийн хамт олонд баярлалаа

 -Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаж, гурван өрөө байртай болсон. Одоо энэ байрандаа гэр бүлээрээ тав тухтай амьдарч байна. Би өөрөө төрийн албан хаагч учраас энэ ангилалд цахимаар бүртгүүлсэн юм. Тухайн үед төрийн албан хаагчийн ангилалд 5000 гаруй хүн бүртгүүлж байсан санагдаж байна. 

Ийм олон хүнээс эхний хоёрт шалгарсандаа маш их баярласан. Тухайн үед сонгогдоно гэж огт бодоогүй явж байтал утсаар холбогдож, баяртай мэдээ дуулгаж билээ. Эхний таван жилийн хугацаанд ямар ч хүүгүй төлөлт хийсэн. 

Харин энэ онд гэрээгээ шинэчилж, ипотекийн зээл рүү шилжүүлж төлөлтөө хийж эхэлсэн. Ийм таатай нөхцөлтэй, бидэнд том боломж олгосон хөтөлбөр хэрэгжүүлсэн НОСК-ийн хамт олонд баярлалаа. 

Б.Гүрбадам:Олон хүнийг орон байртай болгоосой л гэж хүсэж байна

-Манай эмээ ахмад настны ангилалд хүсэлт гаргаж, бүртгүүлээд шалгарсан. Эхний таван жилийн хугацаанд тодорхой графикийн дагуу төлөлт хийх, аль эсвэл тухайн хүн өөрөө хүсвэл илүү төлөлт хийж, төлбөрөө богино хугацаанд дуусгах сонголт байсан. Тиймээс бид ярилцаад орон сууцныхаа төлбөрийг таван жилийн хугацаанд төлж дуусгасан. Одоо гэрчилгээгээ авахаар хүлээж байгаа. 

Тэтгэврийн ахмад настнууд орон сууцын урьдчилгаа хуримтлуулах боломжгүй учраас ийм төсөл хөтөлбөрийг дахин хэрэгжүүлж, олон хүнийг орон байртай болгоосой л гэж хүсэж байна. 

Ц.Цээлэй: Тухайн хөтөлбөр үнэхээр нүдээ олсон, зөв арга хэмжээ болсон


-Би хувиараа хөдөлмөр эрхлэгч гэсэн ангилалд бүртгүүлээд сонгогдсон. Байрандаа орохдоо урьдчилгаа төлөхгүйгээс гадна эхний таван жил хүүгүй төлөлт хийж байгаад зургаа дахь жилээс ипотекийн зээл рүү шилжих зарчимтай. Тиймээс бид өөрсдийн хүслээр байрныхаа төлбөрийг өнгөрсөн оны есдүгээр сард бүрэн төлж дуусгаад тухайн оныхоо арванхоёрдугаар сард гэрчилгээгээ авч, орон сууцаа өөрийн болгосон. Тухайн хөтөлбөр үнэхээр нүдээ олсон, зөв арга хэмжээ болсон. 

Тиймээс цаашид урьдчилгаа цуглуулах боломжгүй зорилтот бүлгийн иргэд рүү чиглэсэн тусгайлсан төсөл хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлээсэй гэж бодож байна.  

Т.Оргилдулам: Зорилтот бүлэгтээ хүрсэн гэж тодотгож буйтай санал нэгддэг

 -Бид залуу гэр бүл гэсэн ангиллын шаардлагыг хангаж байсан учраас хүсэлт гаргаад сонгогдсон. Цалингаараа амьдардаг бидний хувьд үнэхээр том боломж олдсон. Ялангуяа, бага насны хүүхдүүдтэй залуу гэр бүл бол орон сууцын урьдчилгаа цуглуулах, мөн өндөр хүүтэй зээл төлөх хүндрэлтэй. Харин тухайн төсөлд хамрагдсанаар таван жилийн хугацаанд ямар ч хүүгүйгээр төлөлт хийсэн. Сая гэрээгээ шинэчлэхэд бид 70 сая төгрөгийг төлсөн байсан учраас ипотекийн зургаан хувь руу шилжүүлэхэд сарын төлөлт боломжийн хэмжээнд тогтоогдсон. 

Ингэж санхүүгийн дарамтгүйгээр орон сууцтай болж буйдаа баяртай байгаа. Хотхоны гадаа хүүхдээ салхилуулаад сууж байхад энэ хөтөлбөрт олон хүн ам сайтай байж, зорилтот бүлэгтээ хүрсэн гэж тодотгож буйтай санал нэгддэг.  

 Эх сурвалж: Монголын үнэн сонины №018/24645/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зуслангийн ЯРГУЙ 3 цагийн өмнө
Дональд Трамп гадаад айлчлалаа Ойрхи Дорнодоос эхлүүллээ 4 цагийн өмнө
ОХУ, Украины төлөөлөгчид Истанбулд уулзжээ 5 цагийн өмнө
Мерц эдийн засгаа сэргээхээ амлав 5 цагийн өмнө
Ч.Батцэцэг: Хөгжлийн хамгийн чухал хөшүүрэг бол хүний хөгжил, иргэний … 5 цагийн өмнө
Г.Төртогтох: Би сониныхоо эгзэгтэй үеүдэд ажиллаж байсан хүн 5 цагийн өмнө
Мэсгүйгээр нүүрний арьсаа залуужуулах сонголт -“Boogie Boogie” 6 цагийн өмнө
"Нийслэлийн орон сууцны корпорац" ХК-ийн хийж хэрэгжүүлж буй төсөл хө… 6 цагийн өмнө
Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт 7 цагийн өмнө
Урьдчилгаагүй, түрээслээд өмчлөх зарчмаар орон сууцтай болно гэдэг том… 7 цагийн өмнө
М.Говьсайхан: НОСК орон сууцны олон талт хөтөлбөр хэрэгжүүлдэг үндэсн… 7 цагийн өмнө
Хэлэх үгтэй, хийсэн ажилтай 10 жил 7 цагийн өмнө
Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 8 цагийн өмнө
Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна 8 цагийн өмнө
Улаанбаатарт 25 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дул… Өчигдөр
Үндэсний номын баяр болж байна 2025/05/16
Э.Бямбасүрэн: Оршин буй цаг хугацаандаа үнэ цэнтэй байя гэвэл хүн өөрт… 2025/05/16
“Ногоон” амьдрал бүтээгчид 2025/05/16
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 2025/05/16