Дуудлага худалдааны орлогоор царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг ашиглалтад оруулна

unen
7 цагийн өмнө

Нийслэлийн ЗДТГ-аас өмчид бүртгэлтэй ч Ж.Хатанбаатар нарын хууль бусаар ашиглаж байсан эмийн үйлдвэрийг буцаан авч, газрыг нь өчигдөр дуудлагаар худалдсан. Нийтдээ 3150 ам.метр талбайтай тус газрыг 443 сая 520 мянган төгрөгөөс эхлэн дуудаж, 9 тэрбум 323 сая 520 мянган төгрөгөөр "Эхлэл брэнд" ХХК худалдан авсан юм.


Нийслэлийн удирдлага тус дуудлага худалдаанаас олсон орлогоор барилгын ажил нь эхэлсэн хэдий ч санхүүжилт болоод бусад асуудлаас болж олон жил гацсан сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулах юм. Цаашид нийслэл өмчийн менежментээ сайжруулж, алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах, түүний ашиглалтыг сайжруулах чиглэлд онцгой анхаарна. Түүнчлэн алдагдсан өмчүүдээ эргүүлэн авч, сэргээн засварлаж, заримыг нь дээрх жишгээр дуудлага худалдаагаар борлуулж, сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дуудлага худалдааны орлогоор царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг… 7 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа 10 цагийн өмнө
Я.Содбаатар: Намын Бага хурлаас “Хамтарсан Засгийн газрын үйл ажиллага… 11 цагийн өмнө
МАН-ын Бага хурал хуралдаж байна Өчигдөр
Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна Өчигдөр
2025 оны II улирлын төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ Өчигдөр
Хаврын анхны шан татагдлаа 2025/05/20
“Хөдөлмөрийн хүн” 2025/05/20
“Менторшип-2025” хөтөлбөрийн шилдгүүд тодорлоо 2025/05/20
Доктор Л.Түдэвийн долоон үг....... 2025/05/20
Азийн дрифтийн аваргын цомыг БНХАУ-ын тамирчин гардлаа 2025/05/20
Я.Содбаатар тэргүүтэй МАН-ын төлөөлөгчид БНХАУ-д айлчиллаа 2025/05/20
Зуслангийн ЯРГУЙ 2025/05/19
Дональд Трамп гадаад айлчлалаа Ойрхи Дорнодоос эхлүүллээ 2025/05/19
ОХУ, Украины төлөөлөгчид Истанбулд уулзжээ 2025/05/19
Мерц эдийн засгаа сэргээхээ амлав 2025/05/19
Ч.Батцэцэг: Хөгжлийн хамгийн чухал хөшүүрэг бол хүний хөгжил, иргэний … 2025/05/19
Г.Төртогтох: Би сониныхоо эгзэгтэй үеүдэд ажиллаж байсан хүн 2025/05/19
Мэсгүйгээр нүүрний арьсаа залуужуулах сонголт -“Boogie Boogie” 2025/05/19
"Нийслэлийн орон сууцны корпорац" ХК-ийн хийж хэрэгжүүлж буй төсөл хө… 2025/05/19