Азийн дрифтийн аваргын цомыг БНХАУ-ын тамирчин гардлаа

unen
9 цагийн өмнө

Хоосон газар дээр хот байгуулаад зогсохгүй  авто, мото спортын дэлхийн тамирчдыг Монголд авчирч ур чадварыг нь сорьсон “Power expo & festival” олны нүдийг хужирлаж, тамирчдад юу чаддагаа харуулах боломжийг олголоо. 13 дахь удаагаа зохион байгуулсан олон улсын тэмцээнд БНХАУ, ОХУ, АНУ, БНСУ, Япон, Казахстан, Киргизстанаас дрифтийн болон мотоциклийн тамирчид зорин ирж оролцов. Тэр дундаа дрифтийн эхлэл цэгийг хатгасан Арлын орноос баг тамирчид хүрэлцэн ирсэн нь санамсаргүй зүйл биш. Энэ удаад топ тамирчдаа илгээж аварга гэдгээ баталгаажуулах зорилготой. Үүнтэй зэрэгцэн БНХАУ-аас даагаа нэхэхээр бүтэн баг бүрэлдэхүүн ирсэн. Бусадтай харьцуулахад тэд тэмцээн эхлэхээс өмнө газраа судалж, замтайгаа танилцав. Тэднийг олон улсын тэмцээнийг санаачлагч, ерөнхий зохион байгуулагч Б.Жигмэддорж хүлээн авсан юм. 


Авто спортын мастер тэрбээр таван настай хүүгийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр дэлхийд алдартай залуу тамирчныг урьсан нь Шао Зиан байв. Долоон настай, дрифтийн од тамирчны зам дээрх уран чадвар төсөөллийг давсан. Б.Жигмэддоржийн хувьд ч долоон настай дэлхийн дрифтийн од тамирчны унаж ирэх машиныг боломж гарвал хүүдээ худалдан авч өгөхөөр төлөвлөжээ. Тэрбээр хүүгээ ирээдүйд Монгол улсын нэрийг дэлхийд гаргасан дрифтийн од тамирчин болно гэдэгт итгэдгээ мөн дурдсан юм. 
“Power expo & festival”-аас онцлох зочин нь Сара Чой. АНУ-ын ази гаралтай дрифтийн тамирчин тэрбээр авто спортын тамирчин, загвар өмсөгч, жүжигчин, хөтлөгч зэрэг олон талт уран бүтээлч. Сара анх автомашины тюнингийн дэлгүүрт ажиллаж эхэлснээр дрифтийн ертөнцөд хөл тавьжээ. Дрифтийн тэмцээнд оролцохын зэрэгцээ дижитал симулятор ашиглан жолоодлогын ур чадвараа хөгжүүлж, өөрийн туршлагаа олон нийттэй хуваалцдаг. Түүний хувьд инстаграммдаа 535 мянга гаруй,  TikTok дээр 103 мянга гаруй дагагчтай. Сара Чой автомашины спортын ертөнцөд өвөрмөц хэв маяг, олон талт авьяасаараа танигдсан нэгэн. Дрифтийн ур чадвар, загварын мэдрэмж, дижитал контент бүтээдгээрээ олон нийтийн анхаарлыг татсан сошиал инфлюэнсер юм. Тэрбээр энэ удаад “Power expo & festival”-ийн онцлох тамирчдын нэг байж тэмцээний үеэр зохион байгуулсан миссийн тэмцээний зочин шүүгчээр ажиллав. Ийнхүү 2025 оны Азийн дрифтийн аваргын цомын эзнээр БНХАУ-ын тамирчин Ван Чин Ши тодорлоо. Удаах байрт Монгол Улсын тамирчин, “I drift” клубийн гишүүн Э.Мөнх-Ирээдүй шалгарсан юм. 


 Б.Сийлэн

 Эх сурвалж: Монголын үнэн сонины №018/24645/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хаврын анхны шан татагдлаа 9 цагийн өмнө
“Хөдөлмөрийн хүн” 9 цагийн өмнө
“Менторшип-2025” хөтөлбөрийн шилдгүүд тодорлоо 9 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг....... 9 цагийн өмнө
Азийн дрифтийн аваргын цомыг БНХАУ-ын тамирчин гардлаа 9 цагийн өмнө
Я.Содбаатар тэргүүтэй МАН-ын төлөөлөгчид БНХАУ-д айлчиллаа 9 цагийн өмнө
Зуслангийн ЯРГУЙ Өчигдөр
Дональд Трамп гадаад айлчлалаа Ойрхи Дорнодоос эхлүүллээ Өчигдөр
ОХУ, Украины төлөөлөгчид Истанбулд уулзжээ Өчигдөр
Мерц эдийн засгаа сэргээхээ амлав Өчигдөр
Ч.Батцэцэг: Хөгжлийн хамгийн чухал хөшүүрэг бол хүний хөгжил, иргэний … Өчигдөр
Г.Төртогтох: Би сониныхоо эгзэгтэй үеүдэд ажиллаж байсан хүн Өчигдөр
Мэсгүйгээр нүүрний арьсаа залуужуулах сонголт -“Boogie Boogie” Өчигдөр
"Нийслэлийн орон сууцны корпорац" ХК-ийн хийж хэрэгжүүлж буй төсөл хө… Өчигдөр
Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт Өчигдөр
Урьдчилгаагүй, түрээслээд өмчлөх зарчмаар орон сууцтай болно гэдэг том… Өчигдөр
М.Говьсайхан: НОСК орон сууцны олон талт хөтөлбөр хэрэгжүүлдэг үндэсн… Өчигдөр
Хэлэх үгтэй, хийсэн ажилтай 10 жил Өчигдөр
Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр
Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна Өчигдөр