Бусдыг итгэлээр цэнэглэж, хайр түгээж яваа эрхэм энэ удаагийн “Монгол бахархал”-ын зочин. “Тэнгэр велла бьюти” -г үүсгэн байгуулж, бусдын бахархлыг төрүүлж буй түүнийг МАГСАРЫН ОТГОНЦЭЦЭГ гэдэг. Эзэмшсэн мэргэжил, ур чадвараараа аль хэдийнэ олны танил болсон түүнийг зорин үйлчлүүлэхээр гадаадаас ирдэг зочин олон байдаг.
-Өөртөө итгэлтэйгээр нүүр бардам алхах боломжийг бусдад өгдөг тантай он солигдохоос өмнө заавал уулзаж, уншигчидтайгаа уулзуулна хэмээн бодсон минь биеллээ олж байна.
-Биднийг зорин ирсэнд баярлалаа. Мөн “Монголын үнэн” сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе.
-Уншигчид маань “Монгол бахархал” буланд яагаад гоо заслын эмнэлэг үүсгэн байгуулагчийг оролцуулж байгааг гайхаж магадгүй. Учир нь, та бусдад өөрөөрөө бахархах итгэлийг төрүүлдэг бүтээгч юм. Бас яг энэ цаг үед тантай ярилцвал уншигчдад маань өгөөжтэй ярилцлага гарах байх гэж бодлоо?
-Тэгвэл хоёулаа энэ цагт хүмүүст хамгийн их тулгамдаж байгаа сэдвээр ярилцах уу?
-Тэгье.
-Таргалалт охид бүсгүйчүүдээс гадна залуучуудын санаа зовнидог хамгийн том асуудал. Гэхдээ санасныг бодоход хүмүүс жингийн илүүдэлдээ ихээхэн анхаарал хандуулдаг болсон байна. Өмнө нь манайд хүмүүс ихэвчлэн баяр ёслол, ямар нэгэн үйл ажиллагааны өмнө цаг тулгаж ирдэг байсан бол сүүлийн үед эрт хандаж гоо сайхан, эрүүл мэнддээ анхаарал хандуулдаг болжээ. Манай салоны онцлог нь асуудлыг цогцоор нь шийдвэрлэдэг. Дотор өөх хайлуулж, целлюлит задлан, арьс чангалж, биеийн хордлогыг тайлах үйлчилгээнүүдийг нэг дор хийснээр үр дүнгээ маш сайн өгдөг. Тиймээс үйлчлүүлэгчид энэ үйлчилгээг авах нь элбэг байдаг.
-Таныг хүлээх зуураа ажигласан, жингийн илүүдэлтэй хүмүүстэй 10 хоног ажиллахдаа үр дүн амлажээ. Хүний биеийн онцлогоос хамааран харилцан адилгүй үр дүн гардаг уу?
-Тийм ээ. Бид 10 хоногийн түргэвчилсэн үйлчилгээг үйлчлүүлэгчдэдээ санал болгодог. Хэрвээ үйлчлүүлэгч илүү үр дүнд хүрэхийг хүсвэл курсээ үргэлжлүүлж болдог. Өнгөрсөн хугацааны үр дүнгээс харахад төрсөн эмэгтэйчүүд, өсвөр насныхан богино хугацаанд илүүдэл жингээсээ салж байна. Харин 50-аас дээш насныхан хөдөлгөөнтэй хослуулан тураах аппаратад орсноор явц дундаа жингээ эрүүлээр хасдаг давуу талтай. Яагаад гэвэл, олон жил хураасан, бодисын солилцоо удааширсан, өөхөн давхарга нь зузаан, целлюлит ихтэй учраас хугацаа шаарддаг юм. Зарим хүн 10 хоногийн дотор бүх илүүдэл жингээ хаяна гэж ойлгодог. Гэтэл хүний бие харилцан адилгүй. 10 хоногийн дотор 5-7 кг хасдаг хүн байхад арай гэж хоёр кг хасдаг хүн ч байдаг. Хэдэн жил илүүдэл жинтэй явснаас шалтгаалаад үр дүн өөр байдаг гэсэн үг. Гэхдээ илүүдэл жингээ хаядаггүй хүн гэж ерөөсөө байдаггүйг ойлгох хэрэгтэй. Ганцхан цаг хугацаа л шаардлагатай. Дээр нь тухайн хүний зүгээс жингээ хасах итгэл, зүтгэл хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Манай эрүүлжүүлэн тураах үйлчилгээг хөдөлгөөнтэй хослуулбал үр дүн нь илүү байдаг.
-Олны танил эрхмүүд танай эмнэлгээр үйлчлүүлдэг. Ялангуяа жүжигчин Э.Намуун тураах аппаратад орсон үр дүнгээсээ хуваалцаж байсныг санаж байна.
-Жүжигчин Э.Намуун манайд төрснийхөө дараа хандсан. 10 хоногийн хугацаанд дотор өөхөө хайлуулсны дараа идэвхтэй хөдөлгөөн хийснээр нэг сарын дотор долоон кг хассан хүн шүү дээ. Хүмүүс Э.Намууныг туранхай гэж боддог. Гэхдээ туранхай гээд жиндээ санаа зовохгүй гэсэн үг биш. Целлюлит үүсэхээс өмнө манайд хандсанаар жингийн илүүдэлтэй болохоос сэргийлж байгаа хэрэг. Бас нэг давуу тал нь тураах аппаратад орсноор арьс өнгө алдаж, сулардаггүй. Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа эгч маань тоглолтынхоо бэлтгэлийг манайд хийж маш сайн үр дүн гаргаж байсан. Мисс Т.Батцэцэг маань таргалалтаасаа сэргийлж ордог гэх мэтчилэн олны танил хүмүүс их ирдэг.
-Турсны дараа жингээ барих асуудал болдог. Энэ үед та үйлчлүүлэгчдэдээ ямар зөвлөгөө өгдөг вэ?
-Хүн өөрийн хичээнгүй оролдлогоор их, бага хэмжээгээр жин хасдаг. Гол алдаа нь жингээ хасаад ирэхээр дахиж таргалах эрсдэлтэй гэдгээ мартчихдаг. Тиймээс би хүмүүст жингээ хасахаар шийдсэн бол тууштай үргэлжлүүлэн хичээх хэрэгтэй гэж зөвлөдөг юм. Тэгж чадвал дахин таргалах эрсдэлээс сэргийлэх боломжтой. Тухайлбал, фитнест явахаар шийдсэн бол гурваас зургаан сар тасралтгүй хичээллэх хэрэгтэй. Ямар ч тохиолдолд дотор өөхөө шатаагаад жингээ нэг барьчих юм бол эргэж таргалдаггүй. Мөн целлюлит үүсэхээс өмнө жилдээ ганц нэг удаа аппаратад ороод сэргийлдэг үйлчлүүлэгч манайд олон бий.
-Тураад арьс суларсан ч ажлын нөхцөл байдлаас шалтгаалан спортоор хичээллэх боломжгүй байдаг. Ийм тохиолдолд танай аппаратад орж болох уу?
-Эмчээсээ зөвлөгөө аваад арьс чангалах сонголтоо хийгээд орчихно гэсэн үг. Ер нь нүдэн дээр үр дүн гарахаар бидний хувьд ч сэтгэл өег байдаг юм.
-Арьс эрүүл, чийглэг, өнгөлөг байх нь хүний сэтгэл зүйд эергээр нөлөөлдөг. Будаггүй мөртлөө ямар ч нөсөө толбогүй болсон танай үйлчлүүлэгчийг хараад атаархал төрлөө?
-Манай эмнэлэг Organic Peel гээд арьсны бүх асуудлыг гүнээс нь эмчилж үйлчилгээ үзүүлдэг. 42 төрлийн эмийн ургамалтай гуужуулагчийг хэрэглэхэд 10 хоногийн дотор арьс нөхөн төлждөг давуу талтай. Энэ үйлчилгээг хийлгэхээр нөсөө толбо ихтэй, тэр дундаа арьсны өнгө нь үхжиж, наранд түлэгдсэн хүмүүс ирдэг. Эхний өдрийн үйлчилгээнээс өөрчлөлт нь шууд мэдрэгддэг. Бид энэ үр дүнг жүжигчин Г.Эрхэмбаяраас харсан. Түүний тоглолтын будалтыг хийсэн охин хаана сууриа тавиулсныг асуусан гэсэн. Бас дуучин Т.Ариунаа тоглолтынхоо өмнө манайхаар үйлчлүүлж үр дүнгээсээ хуваалцаж байсан. Энэ бүхэн бидний үр дүн, нөгөө талаараа бусдад манай эмнэлгийг таниулах бодит жишээ болдог.
-Жүжигчин Г.Эрхэмбаярын нүүрний хэлбэр нь тодорсон байсан. Энэ өөрчлөлтийг бий болгосон газар нь танай эмнэлэг үү?
-Өөх шатааж, давхар эрүүг багасгадаг аппаратад Г.Эрхэмбаяр орсон. Гэхдээ хэдхэн удаа явсан үр дүнг та харж байна. Дээрээс нь Organic Peel арьсыг маш сайн чангалж өгдөг.
-Та бид хоёрын ярианд олон үйлдэлт аппаратны талаар их дурдлаа. Эдгээр аппаратад ороход эсрэг заалт гэж бий юү?
-Бидний хэрэглэж байгаа аппарат болгон өөрийн гэсэн үйлчлэлтэй. Тэгэхээр тухайн хүний арьсанд тохирсон аппаратыг санал болгодог. Зарим аппаратад давхар орж болдог болохоор хүмүүсийг манайд ирж эмч нартай уулзаад зөвлөгөө аваарай гэж хэлье. Ер нь солонгос, америк технологийн аппаратууд манай эмнэлэгт байдаг. Хүний биед харшихгүй гэсэн эмнэл зүйн судалгаатай орж ирдэг болохоор бидэнд айдас байдаггүй. Арьс чангалах аппаратад 30-аас дээш насныхан орвол тохиромжтой. Бусад аппаратад 16-гаас дээш насныхан орох боломжтой юм.
-Эдгээр аппаратад эрчүүд ч орох боломжтой юу?
-Тийм ээ. Биеийн онцлогоос хамааран үр дүн ч хурдан хугацаанд илэрдэг. Зарим тохиолдолд эмэгтэй хүний курс эмчилгээнд явснаар гарах үр дүн аппаратад ганцхан удаа ороод л гарах жишээний. Дээр нь сүүлийн үед эрчүүд маань хөмсгөө их шивүүлэх болсон.
-Та одоогоос 20-оод жилийн өмнөөс хөмсөгний шивээс хийж эхэлсэн. Яг л өөрийн хөмсөг мэт шивдэг учраас энэ салбарт өөрийн орон зайг аль хэдийнэ бий болгожээ. Өнөөдрийн бүтээн байгуулалт, орон зайг бүрдүүлэхэд их хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан нь лавтай?
-Манай салбар өрсөлдөөн ихтэй. Энэ нь биднийг хөгжилд хөтөлж байна. Тухайлбал, манай эмнэлгийг гадаадын иргэд, дэлхийн улс орнуудад ажиллаж, амьдарч байгаа монголчууд зорин ирдэг. Тодруулбал, манай эмнэлгийг Франц, Герман, Хятад зэрэг улсаас зорин ирж байна. Хүмүүс орчин тойрондоо байгаа хүмүүстэй мэдээлэл хуваалцдаг. Тэр үйл явц миний гадаадаас ирдэг үйлчлүүлэгчдийг бий болгодог гэдгийг ойлгосон. Тэгэхээр надаар хөмсгөө шивүүлсэн хүмүүс Европын орнууд болон Зүүн өмнөд Азийн улсуудад яваа л юм байна гэсэн бахархах сэтгэлийг төрүүлдэг. Дээр нь гадаадад амьдардаг монголчууд эх орондоо ирэхдээ манайхыг зорин ирж сонгон үйлчлүүлдэг. Үүнээс би маш их урам авдаг юм.
-Танаар хөмсгөө шивүүлсэн хүмүүс хэр удаж байж ирдэг вэ?
-Үйлчлүүлэгчдийн хэлж буйгаар хоёр жилийн хугацаанд санаа зових хэрэггүй гэдэг. Хүмүүс миний будгийн тогтоц яагаад ийм сайн байдаг талаар асуудаг. Би хөмсөг шивэхдээ герман будаг л ашигладаг. Герман будгийн өнгө нь хувирдаггүйн онцлог ургамлын гаралтай будгийг олон жилийн туршлага дээр тогтоц сайтай болгосон. Гэхдээ будгийн тогтоц тухайн хүний арьсны онцлогоос ихээхэн хамаарна.
-Хацар, хамрын улаанаасаа ичдэг хүн олон байдаг. Тэдэнд зориулсан үйлчилгээг танай эмнэлэг үзүүлдэг үү?
-Хүний судас өргөссөнөөс болж улаан хамартай харагддаг. Гэтэл үүнийг нийгэмд архи уудаг мэтээр сөргөөр хүлээж авах нь бий. Судас өргөссөн асуудалтай оюутныг хөдөөнийх гэж хэлдэг гэх мэт асуудлаар олон хүн ханддаг. Үүнийг манай эмнэлэг хамгийн сүүлийн үеийн Диоде лазераар арьсыг гэмтээж, толбо үлдээхгүйгээр арилгаж байна. Курсээр ороход улаан нь бүрэн арилна.
-Ярилцлагын төгсгөлд ямар шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж байгааг асууя.
-Мэсгүйгээр арьс өргөж чангалах үйлчилгээнүүдээ илүү өвдөлтгүй болгож хамгийн сүүлийн үеийн шинэ технологийн Хайфу аппарат оруулж ирээд байгаа. Тураах 10 хоногийн курс эмчилгээний дараа үйлчлүүлэгчид түгжигч аппаратад оръё гэж ирдэг. Үйлчлүүлэгчдийн хувьд өөхөө булчин болгоод барих нь чухал байдаг. Тиймээс тийм төрлийн аппаратуудыг оруулж ирэхээр судалж байна.
Б.СЭЛЭНГЭ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24526