Хийморийн дарцаг хатгахад сайн


Аргын тооллын арваннэгдүгээр сарын 22. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Намрын адаг цагаан нохой сарын 29. Ангараг гараг. Салхины эх одтой, нэг цагаан мэнгэтэй шарагчин туулай өдөр.

Өдрийн наран 8 цаг 08 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд Сүлд тэнэж одно хэмээжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Залуус ногоон хөгжил, бүтээлч үйлдвэрлэлийг нэвтрүүлнэ Өчигдөр
Зайсангийн аманд байрлах “Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах… Өчигдөр
Хятадын Дүрслэх урлагийн төв академийн магистрант, докторантуудын үзэс… Өчигдөр
Дуудлага худалдааны орлогоор царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг… 2025/05/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа 2025/05/22
Я.Содбаатар: Намын Бага хурлаас “Хамтарсан Засгийн газрын үйл ажиллага… 2025/05/22
МАН-ын Бага хурал хуралдаж байна 2025/05/21
Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна 2025/05/21
2025 оны II улирлын төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2025/05/21
Хаврын анхны шан татагдлаа 2025/05/20
“Хөдөлмөрийн хүн” 2025/05/20
“Менторшип-2025” хөтөлбөрийн шилдгүүд тодорлоо 2025/05/20
Доктор Л.Түдэвийн долоон үг....... 2025/05/20
Азийн дрифтийн аваргын цомыг БНХАУ-ын тамирчин гардлаа 2025/05/20
Я.Содбаатар тэргүүтэй МАН-ын төлөөлөгчид БНХАУ-д айлчиллаа 2025/05/20
Зуслангийн ЯРГУЙ 2025/05/19
Дональд Трамп гадаад айлчлалаа Ойрхи Дорнодоос эхлүүллээ 2025/05/19
ОХУ, Украины төлөөлөгчид Истанбулд уулзжээ 2025/05/19
Мерц эдийн засгаа сэргээхээ амлав 2025/05/19
Ч.Батцэцэг: Хөгжлийн хамгийн чухал хөшүүрэг бол хүний хөгжил, иргэний … 2025/05/19