Эко хүнс түгээгч “хос билгүүн зул”-ынхан


Банканд ажилладаг байсан бүсгүй Монголын жимсний зах зээлд хэрхэн хөлөө олсон тухай энэ удаагийн “Бүтээлч монгол” буландаа онцоллоо. Сурвалжилга, нийтлэлийн гол эзэн нь “Хос билгүүн зул” компанийн захирал Т.Цэрмаа. Түүнийг “Жимс Зулаа” нэрээр нь олон нийт андахгүй.

Банкны салбараас жимсний зах зээлд шилжсэн түүх

 2006 оноос эхлэн хоёр жилийн хугацаанд “Голомт” банканд ажилласан түүнд бусдын удирдлагад ажиллах тээртэй санагджээ. Нэг л тийм дарамттай, хэцүү санагдсан учраас ажлаасаа гарах шийдвэрт хүрчээ. Ингээд гэрийнхэндээ хэлэхэд төрсөн ах нь эсэргүүцэж, бараг хэрэлдэхээс наахнуур юм болсны эцэст зорьсондоо хүрч, банкны салбараа эргэлт буцалтгүй орхив. Нэгэнт ажлаасаа гарч, хувиараа хөдөлмөрлөхөөр зориг шулуудсан бүсгүй юу хийх тухайгаа нэг их удаан бодсонгүй. Шууд л “Барс” захад жимс зарснаар өнөөдрийн жимсний “их дэлгүүр”-ийн эхлэлийг тавьсан түүхтэй. Нэг ёсондоо “Хос билгүүн зул” компаниа ингэж байгуулсан гэсэн үг.  Нийслэлд жимс, ногооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сүлжээ дэлгүүр олон ч  “Хос билгүүн зул”-ын бусдаас ялгардаг онцлог нь 100 орчим нэр төрлийн сонголт бүхий жимс, нарийн ногоог монголчуудад нийлүүлж чаддагт оршино. Жимсний бизнес эрсдэлтэй, “шатах” тохиолдол энүүхэнд. Дэлхийн олон орны хамгийн тансаг жимснүүд гарын ая, тээвэрлэлт даахгүй тал нь муудаад ирэх тохиолдол олон. Энэ бүхэнд шантрах үе түүнд бишгүй байжээ. Вагон дүүрэн жимсээ хөлдөөж, гологдол болгосон үе хүртэл байсан. Нэг вагон жимсний өртөг ойролцоогоор хагас тэрбум төгрөг гэсэн үг. Ийм өндөр өртөгтэй барааг үнэгүйдүүлэхээр шантрахаас яах билээ. Нөхөр нь хүртэл “Одоо энэ бизнесээ боль, хая” гэж хэлсэн удаатай. Харин Т.Цэрмаа гүрийж, шүд зуун явсны эцэст нь “Нэг эхэлсэн бол тууштай яв. Чамд зөндөө боломж байсан. Чи өөрөө л сонгосон зам. Чамд буцах зам байхгүй” хэмээн ээжийнх нь хэлсэн үг ташуур өгч, бас сэтгэлийг нь сэргээсэн том урам болжээ. Ингэж тэр эргэлт, буцалтгүй урагшилсаар өнөөдөр бол жимсний салбартаа толгой компани болж чадсан байх юм. Түүнд эцэг, эхээс хайрласан нэр нь Цэрмаа. Харин хэрэглэгчид болон ойр тойрныхон нь Зулаа гэж дуудах болжээ. Нэг ёсондоо тэр компаниараа овоглуулж олонд танигдсан гэсэн үг. “Хос билгүүн зул”-ын Зулаа гэхэд хүмүүс андахгүй. Иргэний үнэмлэхний нэрээр дуудвал бараг танихгүй байдаг болсон гэнэ лээ.

 

“Жимс Зулаа” нийтийн хоолны салбар руу хальсан нь  

Цэрмаа бүсгүй зөвхөн жимс худалдаад суухыг хүссэнгүй. Эрүүл хооллолтыг эрхэмлэдэг тэрбээр нийтийн хоолны салбарт хүчээ сорихоор шийджээ. Багагүй хугацаанд бодсоны эцэст ийм шийдвэрт хүрсэн аж. Гэвч 10 жил орчим үйл ажиллагаа явуулаад зогсоосон байна. Монголчууд хятад, солонгос хоолоор ходоодоо баярлуулах дуртай. Гэтэл тэр хоолных нь бараг 50 хувь нь амтлагч. Хэдийгээр амттай хоол идэх сайхан ч нөгөө талаараа амтлагч ихтэй хоолоор ходоодоо хордуулж байна л гэсэн үг. Эрүүл хооллолттой байхыг эрмэлздэг тэрбээр “Хятад, солонгос хоолны газрууд амтлагчаар хоолоо “зоддог”. Монголд урд өмнө нь хэзээ ч байгаагүй хорт хавдар өнөөдөр зонхилж байна. Элдэв янзын хорт хавдрын онош гарч ирлээ. Энэ бүхнийг судлаад үзэхэд 80 хувь нь хоолноос үүдэлтэй. Тиймээс бид хоолондоо хяналт тавих хэрэгтэй. Хятад, солонгос хоол 50 хувь нь амтлагч байдаг. Ийм зүйл идэхээр ходоод гэдэс яаж эрүүл байх вэ. Эндээс эрүүл хоолны газар ажиллуулах санаа төрсөн. Ингээд СУИС-ийн хажууд “Вкус” нэртэй монгол хоолны ресторан нээж байсан юм. Манайх амтлагчгүй хоолоороо бусдаас ялгардаг байсан даа. Монголд ганцхан байдаг эрүүл хоолны ресторан. Шөл нь гэхэд ясны шөл. Нэг ч гэсэн хүн эрүүл хоол идээсэй гэсэндээ амтлагч хийдэггүй байлаа. Гэвч одоо хоолны ажлаа түр зогсоосон. Ирэх оноос дахин үргэлжлүүлэх бодолтой. Хоолны газраа хаахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн” гэж ярьсан юм.


Гэхдээ тэр хоолны салбараас бүрмөсөн гарсангүй. Ресторанаа түр хугацаанд хаасан ч бууз, баншны үйлдвэр нээхээс гадна уксусгүй даршилсан өргөст хэмх үйлдвэрлэж эхэлжээ. Уг ажил нь 2015 оноос эхтэй. Даршилсан ногооны хадгалах хугацаа дор хаяж хоёроос гурван жил байдаг бол “Хос билгүүн зул”-ын үйлдвэрлэдэг даршилсан өргөст хэмх, цагаан лууван, бусад ногоо нь ердөө ганцхан сар хадгалах зориулалттай. Тиймээс дэлгүүрийн лангуугаар бус захиалгаар худалдаалдаг гэнэ. 

 

Өглөгч эмэгтэй

 

Ээжийнхээ олон сайн чанарыг өөртөө шингээсний нэг нь өглөгч зан. “Жимс Зулаа”-гийн хувьд “Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй” гэдэг үгийг эрхэмлэдэг эмэгтэй. Ядруу, зутруу яваа багачуудыг тэр баярлуулах дуртай. Ер нь л байнга өгч байдаг нэгэн. Асрамжийн газрынханд хувцас хунар, гутал, хэрэгцээт хүнсээр нь туслахаас эхлээд түүний нийгэмд хийдэг сайн үйлсийг тоочвол барагдахгүй. Тэр бүхэн нь бүр уламжлал болжээ. Дуулах авьяастай, цангинасан хоолойтой Энэрэл хүүгийн эмчилгээний зардал, асрамжийн төвийнхөн, амьдралын боломж тааруу ч амьдрахын төлөө зүтгэж буй хүмүүсийг ажлын байраар хангах гээд л түүний хийдэг сайн үйлс ганц, хоёрхноор зогсохгүй. Олсон ашгаасаа бусадтай хуваалцах дуртай тэрбээр “Мөнгө бол хэрэглээ. Хүмүүс мөнгийг аз жаргал бий болгодог гэж боддог. Миний бодлоор аз жаргал бол гэр бүл. Мөнгөтэй ч хүн байна, мөнгөгүй ч хүн байна. Ард нь байгаа гэр бүл л хамгийн том аз жаргал. Хүн мөнгийг олох үедээ олно. Алдах үедээ алдана. Хүн ухаантай байвал мөнгийг хэзээ ч олж болно. Харин гэр бүл аз жаргал гэдэг юмыг бий болгох хэцүү” хэмээн ярьсан. Тиймээс Монголд нэг ч гэсэн гэр бүл, хүүхэд аз жаргалтай, үргэлж инээмсэглэлээр дүүрэн яваасай гэсэндээ бусдад тусалдаг биз. Т.Цэрмаа нийгмийн хариуцлагын үүднээс урлаг, соёлынхонтой ойр байдаг аж. Нэгэн хэвийн байх сонирхолгүй учраас өөрт таалагдсан бүхэндээ хувь нэмэр оруулахыг хичээдгийн тод жишээ нь кино урлаг. Загварын чиглэлээр “Хориотой загвар” уран сайхны кино хүртэл хийгээд амжжээ. Бүр 1000 даашинзтай их хотын хамгийн том үзэсгэлэн худалдааг хүртэл амжилттай зохион байгуулсан тэрбээр “Бүсгүй хүн биеэ ч гоёдог, өрөөлийг ч гоёдог, бусдын амьдралд үргэлж гоё сайхан зүйл нэмдэг байх нь биднийг гэрэлтүүлдэг. Сайхан бүсгүйчүүддээ би бүх чадлаараа хичээн гэрэл нэмэхийг хүсдэг” гэж онцолсон юм.

Эцэст нь, дахин тодотгоход тэр Монголын импортын жимс, нарийн ногооны зах зээлд зонхилох байр суурь эзлээд зогсохгүй эрүүл, эко 40 орчим нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна элдэв бордоогүй монгол ногоо тариалж, хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хангахаар, цаашлаад гадаадаас импортоор оруулж ирдэг амтат жимсүүдийг эх орныхоо хөрсөнд тарьж ургуулах зорилго тавьсан “Бүтээлч монгол эмэгтэй” юм.

 Б.МӨНХЗУЛ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 19 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 22 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 22 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 22 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 22 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 23 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 23 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 23 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 23 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 23 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 23 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 23 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр