“Бэхэн зүрх” уран сайхны кино “Оны шилдэг кино” шагнал хүртлээ


Монголын маркетинг менежментийн хүрээлэн, Монголын сайтын холбоо хамтран “Next Generation 2022” наадмыг энэ сарын 26-ндзохион байгуулж,  шагнал гардууллаа. 

Салбар салбарын шилдгүүдийг тодруулсан уг арга хэмжээнд урлаг, соёлынхон манлайлсан содон амжилттай байлаа. Шоу интертаймент салбарын өрсөлдөөн ширүүссэн нь үүнд нь нөлөөлсөн болов уу гэсэн дүгнэлтийг ажиглагчид гарсан байна.  

 “MGL art media” группийн уран бүтээлчдийн “Бэхэн зүрх” уран сайхны киноны нээлт арван нэгдүгээр сарын 18-нд тохиосон. Киноны ерөнхий продюсероор С.Бат-Ирээдүй, ерөнхий зураглаачаар “Black zebra” студийн үүсгэн байгуулагч Б.Базаррагчаа, ерөнхий зураачаар П.Бэрхээдэй, хөгжмийн зохиолчоор Г.Онон нарын чадварлаг уран бүтээлчид хамтарч ажилласан юм. Ерөнхий найруулагчаар жүжигчин, найруулагч А.Баттүшиг ажиллажээ. 

Энэ нь түүний ерөнхий найруулагчаар ажиллаж буй бүрэн хэмжээний анхны уран сайхны кино гэдгээрээ онцлог. Гол дүрүүдэд О.Оюун, Э.Чинзориг, О.Дуламсүрэн, Б.Уянга тэргүүтэй туршлагатай уран бүтээлчид, О.Самданпүрэв, Ц.Цэлмэг, Б.Энхсайхан, Д.Өсгүүнбилэг, Ц.Сувд нарын залуу жүжигчин, түүнчлэн “Hi-Fi” рекордсын захирал, “Playtime” олон улсын хөгжмийн наадмын санаачлан зохион байгуулагч Ц.Нацагдорж тогложээ. “Бэхэн зүрх” кино нь уран бүтээлч хүний амьдрал, хайр дурлалын үнэ цэн, нэр алдар, төлөөсийн талаар өгүүлсэн байна. “Бэхэн зүрх” монголын уран сайхны кино “Next Generation” наадмаас “Оны шилдэг кино” шагнал хүртлээ.  

Н.Нягт

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Залуус ногоон хөгжил, бүтээлч үйлдвэрлэлийг нэвтрүүлнэ 22 цагийн өмнө
Зайсангийн аманд байрлах “Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах… Өчигдөр
Хятадын Дүрслэх урлагийн төв академийн магистрант, докторантуудын үзэс… Өчигдөр
Дуудлага худалдааны орлогоор царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа Өчигдөр
Я.Содбаатар: Намын Бага хурлаас “Хамтарсан Засгийн газрын үйл ажиллага… Өчигдөр
МАН-ын Бага хурал хуралдаж байна 2025/05/21
Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна 2025/05/21
2025 оны II улирлын төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2025/05/21
Хаврын анхны шан татагдлаа 2025/05/20
“Хөдөлмөрийн хүн” 2025/05/20
“Менторшип-2025” хөтөлбөрийн шилдгүүд тодорлоо 2025/05/20
Доктор Л.Түдэвийн долоон үг....... 2025/05/20
Азийн дрифтийн аваргын цомыг БНХАУ-ын тамирчин гардлаа 2025/05/20
Я.Содбаатар тэргүүтэй МАН-ын төлөөлөгчид БНХАУ-д айлчиллаа 2025/05/20
Зуслангийн ЯРГУЙ 2025/05/19
Дональд Трамп гадаад айлчлалаа Ойрхи Дорнодоос эхлүүллээ 2025/05/19
ОХУ, Украины төлөөлөгчид Истанбулд уулзжээ 2025/05/19
Мерц эдийн засгаа сэргээхээ амлав 2025/05/19
Ч.Батцэцэг: Хөгжлийн хамгийн чухал хөшүүрэг бол хүний хөгжил, иргэний … 2025/05/19