Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 48 хэм хүрч хүйтэрнэ


Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байхыг анхааруулж байна.

2022 оны 11-р сарын 28-ны 20 цагаас 11-р сарын 29-ний 20 цаг хүртэл:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Халх голын хөндийгөөр, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -43...-48 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -36...-41 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -23...-28 хэм, бусад нутгаар -29...-34 хэм, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий,  Хүрэнбэлчир орчмоор -31...-36 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -23...-28 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр -14...-19 хэм, бусад нутгаар -18...-23 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -39...-41 хэм, бусад хэсгээр -32...-34 хэм, өдөртөө -23...-25 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө -36...-38 хэм, өдөртөө -24...-26 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө -38...-40 хэм, өдөртөө -24...-26 хэм хүйтэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Залуус ногоон хөгжил, бүтээлч үйлдвэрлэлийг нэвтрүүлнэ Өчигдөр
Зайсангийн аманд байрлах “Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах… Өчигдөр
Хятадын Дүрслэх урлагийн төв академийн магистрант, докторантуудын үзэс… Өчигдөр
Дуудлага худалдааны орлогоор царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг… 2025/05/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа 2025/05/22
Я.Содбаатар: Намын Бага хурлаас “Хамтарсан Засгийн газрын үйл ажиллага… 2025/05/22
МАН-ын Бага хурал хуралдаж байна 2025/05/21
Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна 2025/05/21
2025 оны II улирлын төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2025/05/21
Хаврын анхны шан татагдлаа 2025/05/20
“Хөдөлмөрийн хүн” 2025/05/20
“Менторшип-2025” хөтөлбөрийн шилдгүүд тодорлоо 2025/05/20
Доктор Л.Түдэвийн долоон үг....... 2025/05/20
Азийн дрифтийн аваргын цомыг БНХАУ-ын тамирчин гардлаа 2025/05/20
Я.Содбаатар тэргүүтэй МАН-ын төлөөлөгчид БНХАУ-д айлчиллаа 2025/05/20
Зуслангийн ЯРГУЙ 2025/05/19
Дональд Трамп гадаад айлчлалаа Ойрхи Дорнодоос эхлүүллээ 2025/05/19
ОХУ, Украины төлөөлөгчид Истанбулд уулзжээ 2025/05/19
Мерц эдийн засгаа сэргээхээ амлав 2025/05/19
Ч.Батцэцэг: Хөгжлийн хамгийн чухал хөшүүрэг бол хүний хөгжил, иргэний … 2025/05/19