ОБЕГ: Шатахууны нөөцийн савнаас хоёр иргэний цогцсыг олсон


Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг “Тэс петролиум” ХХК Шатахуун агуулах нөөцийн сав /резервуар/ дэлбэрсэний улмаас арванхоёрдугаар сарын 1-нд гал гарсан. ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан алба хаагчид ажиллаж, “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун агуулах нөөцийн сав /резервуар/-ын үлдэгдэл АИ-92 бензинийг соруулах ажиллагааг мөн өдрийн 23:25 цагаас эхлэн дараа өдрийн 20:00 цаг хүртэл 372 тонныг 40 тоонын есөн автоцистернээр соруулж, тухайн компанийн хашаанаас гарган парклуулж, цагдаагийн хамгаалалтанд авлаа. 

Тухайн саванд гал түймрийн улмаас үүссэн лагийг соруулах үйл ажиллагаа явагдсан. Энэ үеэр тухайн сав руу унасан байх магадлалтай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллага, Эмнэлгийн байгууллага, “Тэс петролиум” ХХК-ийн ажилтнууд ажиллаж,  иргэн Д /49 настай, эрэгтэй/,  О /43 настай, эмэгтэй/-ы цогцсыг тус тус гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өглөө. 

Эх сурвалж: ОБЕГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Залуус ногоон хөгжил, бүтээлч үйлдвэрлэлийг нэвтрүүлнэ Өчигдөр
Зайсангийн аманд байрлах “Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах… Өчигдөр
Хятадын Дүрслэх урлагийн төв академийн магистрант, докторантуудын үзэс… Өчигдөр
Дуудлага худалдааны орлогоор царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг… 2025/05/22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа 2025/05/22
Я.Содбаатар: Намын Бага хурлаас “Хамтарсан Засгийн газрын үйл ажиллага… 2025/05/22
МАН-ын Бага хурал хуралдаж байна 2025/05/21
Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна 2025/05/21
2025 оны II улирлын төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ 2025/05/21
Хаврын анхны шан татагдлаа 2025/05/20
“Хөдөлмөрийн хүн” 2025/05/20
“Менторшип-2025” хөтөлбөрийн шилдгүүд тодорлоо 2025/05/20
Доктор Л.Түдэвийн долоон үг....... 2025/05/20
Азийн дрифтийн аваргын цомыг БНХАУ-ын тамирчин гардлаа 2025/05/20
Я.Содбаатар тэргүүтэй МАН-ын төлөөлөгчид БНХАУ-д айлчиллаа 2025/05/20
Зуслангийн ЯРГУЙ 2025/05/19
Дональд Трамп гадаад айлчлалаа Ойрхи Дорнодоос эхлүүллээ 2025/05/19
ОХУ, Украины төлөөлөгчид Истанбулд уулзжээ 2025/05/19
Мерц эдийн засгаа сэргээхээ амлав 2025/05/19
Ч.Батцэцэг: Хөгжлийн хамгийн чухал хөшүүрэг бол хүний хөгжил, иргэний … 2025/05/19