Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжив


Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүнээсээ  чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэн. .Тэрбээр УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг өнгөрсөн сард хүргүүлсэн билээ. Хуралдаан даргалагч Н.Энхболд түүний өргөдлийг  уншиж танилцууллаа. Түүний өргөдөлд УИХ-ын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн, хүндэтгэх шалтгааны улмаас УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаагаа дурджээ. Настай ээж нь эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон болон сүүлийн жилүүдэд түүнийг концесс, нүүрс, казинотой холбож үнэтэй цаг, машинтай гэх мэтчилэн олон асуудалд хилсээр нэр холбож хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттай гүтгэн харлуулах ажлыг санаатайгаар явуулж байгаатай талаар чөлөөлөгдөх өргөдөлдөө дурдаад "Эдгээр асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагаас намайг шалгах шаардлагатай бол би УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдлын ард нуугдалгүйгээр энгийн иргэн болоод шалгуулахад бэлэн гэдгээ энэхүү үйлдлээрээ илэрхийлж байгаа болно" гэдгээ илэрхийлжээ. 

Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх тухай хүсэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх саналаар дэмжигдлээ. Байнгын хорооны дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх юм. 

Н.Нягт 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 1 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 1 цагийн өмнө
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 16 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 17 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 18 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 20 цагийн өмнө
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 23 цагийн өмнө
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … Өчигдөр
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна Өчигдөр
Улаанбаатарт 10 хэм дулаан байна Өчигдөр
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт Өчигдөр
​ Зүрх асна Өчигдөр
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” Өчигдөр
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… Өчигдөр
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна Өчигдөр
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн Өчигдөр