МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзлаа


Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн ажлын албанаас 21 аймгийн намын хороодын удирдлага, гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалтаа эхлүүллээ. Энэ өдөр Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.Баярбаатар Өвөрхангай аймагт ажиллалаа. 

Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол тулгуур нь уул уурхай, мал аж ахуй, газар тариалан гэж хардагч Засгийн газраас эдийн засгийн тулгуур салбаруудыг илүү солонгоруулах шаардлагатай гэж үзэн “Хөдөөгийн сэргэлтийн бодлого”-ыг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хөдөө орон нутагт үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх, иргэдэд ипотекийн 3.0 хувийн зээл олгох, Улаанбаатараас хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа шилжүүлж орон нутгийн иргэдийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгжид 1.0 хувийн зээл олгох гэх мэт олон дэмжлэг үзүүлэхээр болсон. Энэ бүх шийдвэр, шийдлийг хэрэгтэй цаг үед, чухал шийдэл боллоо гэж иргэд дүгнэж байна. 

Уулзалтын зорилго нь 21 аймгийн намын анхан болон дунд шатны байгууллагын удирдлага, намын гишүүд, дэмжигчдэд Монгол Ардын Намаас 2023 онд хийж, хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, ажлын төлөвлөгөөг хүргэж, санал бодлыг нь сонсоход чиглэгдэж байна.  Уулзалтаас гарсан санал, санаачилгыг Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлд танилцуулж, холбогдох байгууллагуудад уламжлан, шийдвэрлүүлэх юм. Намын гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт 03 дугаар сарын 20-ноос 03 дугаар 26-ны өдрийг дуустал хугацаанд үргэлжилнэ. 

Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатараар ахлуулсан баг маргааш Баянхонгор аймагт ажиллана.

Дашрамд дурдахад өнөөдөр Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга, удирдлагууд Өмнөговь, Булган, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Хэнтий, Өвөрхангай аймгуудад ажилласан байна. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 1 цагийн өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 1 цагийн өмнө
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 16 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 17 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 18 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 20 цагийн өмнө
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 23 цагийн өмнө
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … Өчигдөр
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна Өчигдөр
Улаанбаатарт 10 хэм дулаан байна Өчигдөр
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт Өчигдөр
​ Зүрх асна Өчигдөр
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” Өчигдөр
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… Өчигдөр
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна Өчигдөр
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн Өчигдөр