УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2023.03.24/ хуралдаж, Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.


УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тус намын бүлгээс  Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Энхболдыг нэр дэвшүүлж буйгаа танилцуулсан.


Тэрбээр, УИХ-ын гишүүн Н.Энхболд нь УИХ-д зургаан удаа сонгогдсон, төрийн байгууллагын бүх л шатанд ажиллаж байсан туршлагатай хүн. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Батлан хамгаалахын сайдаар ажилласан туршлагатай. Түүний туршлага, чадварыг үнэлж, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохоор нэр дэвшүүлж байна гэлээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Н.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэв.

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг тус дэд хороо 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн хэмээн УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан.


Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт “Дэд хорооны даргыг Дэд хорооны гишүүдийн дотроос нэр дэвшүүлж, Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар сонгоно.” гэж заасны дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргад Улсын Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилыг нэр дэвшүүллээ гэлээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувийн саналаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонгохыг дэмжин Байнгын хорооны тогтоолыг баталлаа.

Тогтоолоор Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг сонгож, УИХ-ын гишүүн Н.Энхболдыг тус дэд хорооны даргын үүрэгт ажлаа чөлөөллөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 57 минутын өмнө
Улаанбаатарт 14 хэм дулаан байна 1 цагийн өмнө
Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим ир… 16 цагийн өмнө
ФОТО: Улаанбаатарын ХАВАР 17 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эгийн голын УЦС” төслийг богино хугацаанд… 18 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төр… 20 цагийн өмнө
​ С.Өлзийжаргал: Бид бусдынхаа мөрөөдөлд тээглэх чулуу биш, дэмжих хү… 23 цагийн өмнө
Цуцашгүй “ТӨМӨР НУДАРГА” Өчигдөр
Зулай цагаан Алтайгаас тодорсон их хүмүүн-Л.Түдэв Өчигдөр
Хөгжмийн аянд өөрийгөө хайсан цаг хугацааны эрэлч Өчигдөр
Гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улсын нэр хүнд өсөж байна Өчигдөр
"Хар сарнай" хамтлагийн 35 жилийн ойн "GOLDEN HITS" тоглолт рок, поп, … Өчигдөр
Урьдчилсан байдлаар 56 га талбай түймэрт өртсөн байна Өчигдөр
Улаанбаатарт 10 хэм дулаан байна Өчигдөр
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт Өчигдөр
​ Зүрх асна Өчигдөр
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” Өчигдөр
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… Өчигдөр
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна Өчигдөр
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн Өчигдөр