Ч.Хүрэлбаатар: Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлснээр эдийн засаг өсөх боломжтой


УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг нар мэдээлэл хийв. Хуралдаанаар эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа  арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-2022 онд Монгол Улсын эдийн засаг 4.8 хувиар өслөө. Цар тахлын үед заримдаа хасах, заримдаа бага байсан. Цар тахлын өмнөх 2019 оноос хойш эдийн засаг 1.7 хувиар өссөн. Саяхан ОУВС дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, олон улсын ерөнхий хандлагуудыг гаргаж байна. 2023, 2024 онд дэлхийн эдийн засгийн дундаж өсөлт 3 хувиас бага байхаар төлөвлөж байгаа хэдий ч манай хөрөнгө оруулалтын гол түнш БНХАУ-ын эдийн засаг 5 хувиас дээш хувиар өснө гэж гарсан. Түүнээс гадна тус улсын эхний 3 сарын эдийн засгийн үзүүлэлт сайн байгаатай холбоотойгоор Монгол Улсын эдийн засаг дор хаяж 6 хувиар өснө гэж үзэж байна.

Тэгэхээр Хятадын эдийн засгийн өсөлт сайн байгаа нь Монголын эдийн засагт сайнаар нөлөөлөх боломжтой. Тиймээс бид энэ боломжийг сайн ашигласан бодлого явуулах хэрэгтэй гэж үзэж байна.

Иймд Хөрөнгө оруулалтын хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг ойрын хугацаанд оруулж ирүүлэх шаардлагатай байгааг гишүүд хэллээ. Энэ чиглэлд Засгийн газар ажиллаж байна. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд олон нийтийн санал авч байна.

Уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг биржээр зарах үйл ажиллагааг нэмэгдүүлнэ. Нүүрснээс гадна, зэс, жонш, төмрийн хүдэр, цайр биржээр борлуулна. Ингэснээр Монгол Улсын орлого нэмэгдэнэ. Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд нөлөөлнө.

Төсвийн тодотголтой холбоотой асуудлыг хөндсөн. Өнөөгийн хуулиар орлого нэмэгдэхэд төсвийн тодотгол хийх боломжгүй, харин орлого буурах үед төсвийн тодотгол хийх хууль эрх зүйн орчин үйлчилж байна. Эдийн засгийг тогтворжуулах, бүрэн хөрсжих, 100 хувь тогтворжлоо гэж  хэлэх цаг бол эхний хагас жилийн эдийн засгийн үзүүлэлтүүд харуулна. Тэр хүртэл эдийн засгийн тооцоо судалгааг сайн хийх, эдийн засгийн төлөв байдал яаж өөрчлөгдөх вэ гэдгийг сайн тооцох шаардлага байна. Цаашдаа хөрөнгө оруулалт хийх таатай орчныг бүрдүүлснээр эдийн засаг 6 хувиас дээш хувиар өсөх бүрэн боломж байна.

2022 онд Монгол Улсын нийт өрхийн орлого 0.7 пунктээр, үүний дотор хөдөөгийн иргэдийн орлого 15.6 пунктээр буурсан. Засгийн газраас бодлого явуулсны үр дүнд арьс, шир, махны экспорт нэмэгдлээ хэмээв. 

Н.Нягт


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 1 цагийн өмнө
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 1 цагийн өмнө
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 1 цагийн өмнө
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 1 цагийн өмнө
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 1 цагийн өмнө
Ази, Европыг холбосон алтан коридор 2 цагийн өмнө
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна 2 цагийн өмнө
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… 2 цагийн өмнө
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… 2 цагийн өмнө
М.Мандхай: Хүнсний аюулгүй байдалд бие даасан агентлаг хяналт тавьдаг … 2 цагийн өмнө
Эх орон -Эх дуудаж байна 2 цагийн өмнө
​ Мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээг хэвшүүлье 2 цагийн өмнө
Мөнгөн тэмдэгтийн аппликэйшныг хэрэглээнд шинээр нэвтрүүллээ 2 цагийн өмнө
Төгрөгийн тухай зарим тоо 2 цагийн өмнө
​ Монгол Улсын 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэртэд олон улсын шагнал о… 2 цагийн өмнө
Монгол төрийн цаасан мөнгөн тэмдэгтийн хэрэглээ 3 цагийн өмнө
“Мөнгөн тэмдэгтээ цуглуулах нь үндэсний өв соёлоо сурталчлах, үр хойчд… 3 цагийн өмнө
Б.Алимаа: 100 жилийн өмнө төгрөгийг гүйлгээнд гаргасан нь улсын тусгаа… 3 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий аудитороор С.Магнайсүрэн ажиллана 3 цагийн өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн. 3 цагийн өмнө