“Тайж ресорт”-д тавтай морил


Захирал Э.Очбаяр

Эрхэм уншигч таны  энэ өдрийн амгаланг айлтган мэндчилье.

 

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан нь аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт олон боломжуудыг нээх бөгөөд түүнийг дагаад улс орны эдийн засагт томоохон нөлөө үзүүлнэ гэсэн хүлээлттэй байна. 

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орж манай зочлох үйлчилгээний салбарт ажилладаг олон компаниуд алдагдалд орж, энэхүү салбарт ажилладаг олон олон залуус ажилгүй болсон  хүнд цаг үе бидний ард үлдлээ. “Ковид-19” цар тахлын дараагаар аялал жуулчлалын салбарыг сэргээх чиглэлээр Засгийн газраас тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай бөгөөд түүнийг угтаж манай салбар үйлчилгээний стандартаа хөгжлийн шинэ шатанд гаргах, олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай байна. Тийм ч учраас манай хамт олон үйлчилгээний чанар, стандартдаа онцгой анхаарч үйлчлүүлэгчдэдээ илүү хүрч ажиллахыг зорилго болгодог.

2023 оны гуравдугаар сарын байдлаар Монгол Улсад 67,000 орчим жуулчин ирсэн гэсэн судалгаа байгаа нь төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр манай салбарт сэргэлт авчирна гэсэн хүлээлтийг үүсгэж байна.

Манай “Тайж ресорт” зочид буудлын хувьд Хөшигийн хөндийн “Чингис хаан” олон улсын нисэх буудалтай ойр байрлаж байгаа нь Монгол Улсыг зорин ирэх болон ирээд буцаж байгаа гадаадын жуулчдыг хүлээн авч үйлчилгээ үзүүлэх давуу талыг бий болгодог. Энэхүү давуу талаа ашиглаж манай хамт олон чанартай, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлж Монгол Улсынхаа зочлох үйлчилгээний салбарын чиг хандлагыг түүчээлнэ хэмээн зорьж байна. 

Энэхүү зурвасыг уншиж байгаа эрхэм таны өмнө манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

 

Та манайхаар тухлан саатаарай



0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зуслангийн ЯРГУЙ 16 цагийн өмнө
Дональд Трамп гадаад айлчлалаа Ойрхи Дорнодоос эхлүүллээ 17 цагийн өмнө
ОХУ, Украины төлөөлөгчид Истанбулд уулзжээ 17 цагийн өмнө
Мерц эдийн засгаа сэргээхээ амлав 17 цагийн өмнө
Ч.Батцэцэг: Хөгжлийн хамгийн чухал хөшүүрэг бол хүний хөгжил, иргэний … 17 цагийн өмнө
Г.Төртогтох: Би сониныхоо эгзэгтэй үеүдэд ажиллаж байсан хүн 18 цагийн өмнө
Мэсгүйгээр нүүрний арьсаа залуужуулах сонголт -“Boogie Boogie” 19 цагийн өмнө
"Нийслэлийн орон сууцны корпорац" ХК-ийн хийж хэрэгжүүлж буй төсөл хө… 19 цагийн өмнө
Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт 19 цагийн өмнө
Урьдчилгаагүй, түрээслээд өмчлөх зарчмаар орон сууцтай болно гэдэг том… 19 цагийн өмнө
М.Говьсайхан: НОСК орон сууцны олон талт хөтөлбөр хэрэгжүүлдэг үндэсн… 19 цагийн өмнө
Хэлэх үгтэй, хийсэн ажилтай 10 жил 19 цагийн өмнө
Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 20 цагийн өмнө
Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна 20 цагийн өмнө
Улаанбаатарт 25 хэм дулаан байна 20 цагийн өмнө
Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дул… 2025/05/17
Үндэсний номын баяр болж байна 2025/05/16
Э.Бямбасүрэн: Оршин буй цаг хугацаандаа үнэ цэнтэй байя гэвэл хүн өөрт… 2025/05/16
“Ногоон” амьдрал бүтээгчид 2025/05/16
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 2025/05/16