Г.Хэрлэнчулуун: Улсын хөгжлийг хүний хөгжлөөр хэмждэг


Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуунтай ярилцлаа.

 -Та 21 аймагт  ИТХ-ын даргаар ажиллаж байгаа хоёр эмэгтэйн нэг. Аймгийн иргэдийн хурал бол мини парламент. Эмэгтэй хүн шийдвэр гаргах түвшинд удирдахад ямар онцлог, давуу тал ажиглагдав?

-Хэнтий аймаг шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг дэмжих тал дээр тодорхой ахиц гарч байгаа. Аймгийн ИТХ-ын тухайд 39 төлөөлөгчөөс зургаа нь эмэгтэй. Сумын Иргэдийн хуралд буюу анхан шатанд 400 гаруй төлөөлөгчөөс 100 гаруй нь эмэгтэй. Үндсэндээ 40 хувь нь эмэгтэй төлөөлөгчтэй. Эмэгтэйчүүдийг анхан шатанд дэмжиж байна. Манай аймгийн төв Чингис хотын Засаг дарга эмэгтэй, дөрвөн сумын Иргэдийн хурал нь эмэгтэй даргатай. Мөн хоёр сум эмэгтэй Засаг даргатай. Мөн аймгийн Засаг даргын дэргэдэх газар, хэлтсийн 10 гаруй эмэгтэй дарга бий. Эмэгтэйчүүд бид бие биенээ дэмжиж ажиллаж байна.

Жендэрийн тэгш байдал бол бүх талын тэгш байдлыг хангах асуудал юм. УИХ, Засгийн газрын шийдвэрээр аймаг орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт үргэлжилнэ. Хамгийн гол нь бид хөгжлийг хүний хөгжлөөр хэмжинэ. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд олон байснаар хүүхэд, гэр бүл, эрүүл мэнд, боловсрол гээд нийгмийн асуудлыг түлхүү олж хардаг. Бүтээн байгуулалт нь хүний хөгжилтэй хавсарч байж улс орны хөгжил дэвшил үргэлжилнэ.

-Эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэхэд юу тулгамдаж байна вэ?

-Эмэгтэйчүүдэд санхүүгийн асуудал тулгардаг. Учир нь эмэгтэйчүүд гэр орон, үр хүүхдээ анхаардаг. Мөн гэр бүл, хамт олны дэмжлэг чухал. Нийгмийн сэтгэл зүй, хэвшмэл ойлголтуудыг арилгахад анхаарч ажиллах хэрэгтэй. Эмэгтэйчүүд маань олон салбарт манлайллыг бий болгож чадаж байна. Гэхдээ энэ нь тэр бүр олон нийтийн анхааралд очихгүй байна. Тиймээс нийгэмд өөрсдийгөө ойлгуулахад зүтгэл гаргах шаардлагатай.

-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд хүлээн зөвшөөрөгдөхөд өөрсдөөс нь хамаарах зүйл байдаг уу?

-Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш байдаггүй. Өнөөдөр харилцаа, хандлагаасаа эхлээд бусдад хүлээн зөвшөөрөгдөх эсэх шалтгаална. Тиймээс өнөөдрийн үйл ажиллагаанаас дараагийн үедээ ямар орон зай, зам мөр үлдээх нь хамаарна. Шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүд бүхий л талаараа “Бид дараа үеэ бий болгоно” гэдэг зарчмыг барьж ажиллах ёстой.   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт 15 цагийн өмнө
​ Зүрх асна 16 цагийн өмнө
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” 16 цагийн өмнө
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… 16 цагийн өмнө
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна 16 цагийн өмнө
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн 17 цагийн өмнө
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… 17 цагийн өмнө
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа 18 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа 18 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллэ… 18 цагийн өмнө
“Монгол генералуудын өдөр” тохиож байна 19 цагийн өмнө
“АМЬ ТАРИА” буюу ТАТМЫН ОЙЖУУЛАЛТ 20 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Ш… 21 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон … 22 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж ба… 22 цагийн өмнө
Шинэ хамбыг сонгох их хуралдаан болно 22 цагийн өмнө
Н.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүрэг улс төрийн бодлогын залгамж халаа, шин… 22 цагийн өмнө
АНУ, Ираны хэлэлцээр боллоо 22 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 23 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 2025/04/25