Б.Буяндүүрэн: Эмэгтэйчүүд асуудалд зөөлөн хүчний бодлого барьдаг


Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Дархан сумын СДМЭХ-ны тэргүүн Б.Буяндүүрэнтэй ярилцлаа.

 

-Орон нутгийн Иргэдийн хуралд жендэрийн харьцаа хэр байна вэ?

-Аймгийн ИТХ-д сонгогдон ажиллах хугацаанд жендэрийн харьцаа харахад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байна.  Жишээлбэл,  манай аймагт 2016-2020 оны ИТХ-д таван эмэгтэй төлөөлөгч байсан бол өнөөдөр дөрвөн эмэгтэй байна. Эмэгтэйчүүд шийдвэр гарах түвшинд оролцсоноор илүү мэдрэмжтэй ажиллана. Яагаад гэвэл эмэгтэй хүн аливаа асуудалд зөөлөн хүчний бодлого барьдаг. Гэр бүл, эрүүл мэнд, боловсрол гээд улс орны нийгмийн асуудлыг тал бүрээс нь хардаг. Нийгмийн сэтгэлзүйг харахад өнөөдөр шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэн шаардлагатай байгаа юм.

-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Манай улсын хүн амыг хүйсийн бүтцээр харвал 51 хувь нь эмэгтэйчүүд. Сонгууль өгөх насны иргэдийн мөн л 51 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Гэтэл шийдвэр гаргах түвшинд яагаад бага оролцоотой байна вэ. Өнөөдөр улс төрийн намууд эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд дэмжихээ илэрхийлж байгаа нь сайшаалтай.

-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр ямар эерэг хандлага гарах вэ?

-Судалгаа олон байдаг. Хамгийн түрүүнд авлигатай холбоотой асуудал эмэгтэйчүүдээс хол. Өнөөдөр эмэгтэйчүүдийн боловсролын түвшин өндөр болсон. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажилласнаар эрэгтэйчүүдийнхээ боловсрол, манлайллыг ярих цаг болжээ.

Өнгөрсөн 30 жилийн алдаанд цэг тавьж, өнөөдрөөс шинээр эхэлж, ирээдүйдээ шинэ Монгол Улсыг үлдээмээр байна. Үүнд эмэгтэйчүүдийн оролцоо чухал юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.145
2024/09/04
0
0
Ичдэггүйн байх даа, энэ хүүхэн цу цу цу
Хариулах
Шинэ мэдээ
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт 15 цагийн өмнө
​ Зүрх асна 16 цагийн өмнө
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” 16 цагийн өмнө
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… 16 цагийн өмнө
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна 16 цагийн өмнө
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн 17 цагийн өмнө
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… 17 цагийн өмнө
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа 18 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа 18 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллэ… 18 цагийн өмнө
“Монгол генералуудын өдөр” тохиож байна 19 цагийн өмнө
“АМЬ ТАРИА” буюу ТАТМЫН ОЙЖУУЛАЛТ 20 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Ш… 21 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон … 22 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж ба… 22 цагийн өмнө
Шинэ хамбыг сонгох их хуралдаан болно 22 цагийн өмнө
Н.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүрэг улс төрийн бодлогын залгамж халаа, шин… 22 цагийн өмнө
АНУ, Ираны хэлэлцээр боллоо 22 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 23 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 2025/04/25