Тогтоолын төслийг хууль санаачлагчдад буцаалаа


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2023.04.18/ хуралдаанаар Хянан шалгах Ажлын хэсэг байгуулах тухай Эдийн засгийн байнгын хорооны тогтоолын төслийг батлав. Түүний дараа Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаарх Ажлын хэсгийн  тайланг  УИХ-ын гишүүн Ч.Ундрам танилцуулсан. 

Тэрбээр, Эдийн засгийн байнгын хороо тус тогтоолын төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам ахалж, Д.Батлут, Н.Ганибал, Х.Ганхуяг, Б.Энхбаяр нар гишүүнээр ажиллалаа. Энэ удаагийн тогтоолын төсөлд дараах үндэслэл, шалтгаанаар хөрөнгө нэмж тусгах шаардлага гарсан:

-  Сүүлийн жилүүдэд төсвийн хөрөнгөөр авто тээврийн хэрэгсэл худалдан авахыг хязгаарласнаас үүдэлтэй алслагдсан сумдын төрийн үйлчилгээнд автомашин дутагдалтай байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд татан төвлөрүүлсэн автомашинаас шилжүүлэн авах хүсэлтийг төрийн байгууллагууд удаа дараа гаргаж байгаа бөгөөд энэ хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор алслагдмал сумдын Эрүүл мэндийн байгууллагад автомашин шилжүүлэхээр нэмж тусгах ;

-       Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, түүний 21 аймаг дахь газруудыг татан буулгасан тул тухайн хөрөнгийг орон нутагт нь ялангуяа автомашин шаардлагатай байгаа байгууллагад нь шилжүүлэх зарчим барьсан. Иймд автомашиныг тухайн байгууллагуудад урьдчилан үзүүлж, чанар байдлыг шалгах, хэрэгцээнд нь нийцэж байгаа эсэхийг нягтлахад тодорхой хугацаа зарцуулсан. Ингээд хүлээн авах боломжтой гэж үзсэн хөрөнгийг гэрээгээр ашиглуулж байна. Ашиглалтын гэрээгээр орон нутгийн өмчит байгууллагад ашиглуулж байгаа эдгээр автомашиныг тогтоолын төсөлд нэмж тусган, орон нутгийн  өмчид шилжүүлэх шаардлага үүссэн байна. Дээрх хүрээнд ажлын хэсэг зарчмын зөрүүтэй 39 санал, найруулгын 2 санал гаргасан. Эдгээр зарчмын зөрүүтэй саналаас 30 санал нь автомашиныг тогтоолын төслийн хавсралтад шинээр нэмж тусгах агуулга бүхий саналууд байгаа юм. Хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье гэв. 


УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, ямар шалгуураар машин хуваарилсан талаар, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тогтоолын төслийг хууль санаачлагчдад буцаах санал гаргав. Тэрбээр 30 гаруй машины асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм. 


Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу 300 гаруй машин төвлөрүүлсэн. Эдгээр машиныг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд ихэвчлэн хуваарилсан. Түүнээс гадна өвөлжилт хүндэрсэн аймгуудад ашиглалтын гэрээгээр машин хуваарилсан. Мөн МХЕГ татан буугдсан учраас өмч хөрөнгийг зохицуулахаар Засгийн газраас Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна гэв. Ингээд байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хууль санаачлагчдад буцаахаар шийдвэрлэлээ гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт 15 цагийн өмнө
​ Зүрх асна 15 цагийн өмнө
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” 16 цагийн өмнө
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… 16 цагийн өмнө
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна 16 цагийн өмнө
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн 17 цагийн өмнө
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… 17 цагийн өмнө
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа 18 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа 18 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллэ… 18 цагийн өмнө
“Монгол генералуудын өдөр” тохиож байна 19 цагийн өмнө
“АМЬ ТАРИА” буюу ТАТМЫН ОЙЖУУЛАЛТ 20 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Ш… 20 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон … 21 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж ба… 22 цагийн өмнө
Шинэ хамбыг сонгох их хуралдаан болно 22 цагийн өмнө
Н.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүрэг улс төрийн бодлогын залгамж халаа, шин… 22 цагийн өмнө
АНУ, Ираны хэлэлцээр боллоо 22 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 23 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 2025/04/25