Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн заримыг дэмжлээ


Нийгмийн бодлогын байнгын хороон өнөөдрийн (2023.04.19) хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд Үндэсний зөвлөлийн даатгуулагч болон ажил олгогчдийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагыг төлөөлсөн гишүүдийг талуудын санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлөхөөр заасан. Нэр дэвшигчийн сонсголыг Нийгмийн бодлогын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу гуравдугаар сарын 15-ны хуралдаанаараа товлож, энэ сарын 10-нд зохион байгуулсан юм.

Нэр дэвшигчийн сонсгол явуулсан талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан, Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Б.Алтанхуяг нарыг, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ш.Зоригоо, Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Гэрэлмаа нарыг, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эрдмийн зөвлөлийн гишүүн Н.Одонгуаг тус тус нэр дэвшүүлснийг сонсголоор хэлэлцэхэд оролцогчид тэдний хөтөлбөр, зорилтын талаар асууж, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг зохистой, үр ашигтай, эрсдэлгүй зарцуулах, сангийн техникийн хороог байгуулж ажиллуулах, иргэдийн эрүүл мэндээс шалтгаалсан санхүүгийн дарамтыг хуваалцах бодлогын зохицуулалт, хэрэгжилтийг хангах зэрэг олон асуудлаар санал илэрхийлсэн юм.

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийн талаар мэргэжлийн, хараат бус шинжээч, доктор Л.Мөнх-Эрдэнэ ажлын хангалттай туршлагатай, тус тусын давуу тал, онцлог чанартай, мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй шаардлага хангасан, ашиг сонирхлын зөрчилгүй хэмээн дүгнэсэн бол тэднийг албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх магадлал тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг АТГ-аас хувийн ашиг сонирхлын урдчилсан мэдүүлгүүдэд нь үндэслэн хийжээ. Харин Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ш.Зоригоог Улсын Их хурлын гишүүн С.Чинзориг, Ж.Чинбүрэн, сонсголд оролцсон иргэн н.Батбаяр нар ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Нэр дэвшигчийн сонсгол явуулсан тухай танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн, С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Д.Сарангэрэл, Д.Батлут нар асуулт асууж, үг хэллээ. Эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж буй гүйцэтгэлээр санхүүжүүлэх тогтолцооны дутагдалтай талыг засах, хэрэгжилтийн явцад гарч буй алдаа эндлийг залруулах, даатгалын сангийн тэнцлийг хангах, хяналтыг чангатгах, хуулийн хэрэгжилтийг сайжруулах зэрэг асуудлыг Улсын Их Хурлын гишүүд хөндөв. Мөн Үндэсний зөвлөл болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагааг сайжруулах, нийтээр дагаж мөрдүүлж буй журам, дүрмийг иргэд, олон нийтэд ойлгуулах,.... Эдгээр асуудлаар нэр дэвшигчид тус тусын байр суурийг илэрхийлж, холбогдох журам, зохицуулалтыг сайжруулах, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлж, санхүүжилтийг оновчтой төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх талаар гарц, шийдлүүдээ хэлсэн юм.

Энэ сарын сүүлээр Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн тайланг хэлэлцэнэ гэж тус Байнгын хорооны дарга П.Анужин танилцуулаад зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураалаа. Хуралдаанд оролцон гишүүдийн олонх нь нэр дэвшигч С.Эрдэнэбат, Б.Алтанхуяг, Ж.Гэрэлмаа, Н.Одонгуа нарыг дэмжиж, Т.Баясгалан, Ш.Зоригоо нарыг дэмжсэнгүй. Үндэсний зөвлөлд шинээр томилох гишүүдийг дэмжсэнээр одоо ажиллаж буй гишүүдээс Ц.Цолмонгэрэл, Х.Амгаланбаатар, Д.Чимэддагва, Ц.Ганхүү нарыг чөлөөлөгдсөнд тооцож буй юм.

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж, нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулсан тухай Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 22 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” Өчигдөр
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй Өчигдөр
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ Өчигдөр
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” Өчигдөр
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай Өчигдөр
SDY Calling you... Өчигдөр
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… Өчигдөр
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой Өчигдөр
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22