У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажиллалаа



Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн алба хаагчидтай уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг тус ангид хүрэлцэн ирэхэд бие бүрэлдэхүүн жагсан угтаж, ангийн захирагч, хурандаа Х.Энхболд үйл ажиллагаагаа танилцууллаа.

“Ховдын хороо” хэмээн ард олонд алдаршсан, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар анги 1934 онд Оспаны дээрэмчдийг устгах цэрэг-тагнуулын тусгай ажиллагаа, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940-1948 оны Баруун хилийн тулгаралтад оролцон баатарлаг гавьяа байгуулсан түүхтэй.

Ангийн бие бүрэлдэхүүн үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ нутаг орныхоо хөгжил дэвшил, энх цагийн бүтээн байгуулалт, даян дэлхийн энхийн үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж байгаад Ерөнхийлөгч сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Цэргийн сургалт бэлтгэлийн тогтолцоо, агуулгыг орчин үеийн дайн, байлдааны туршлага сургамж, мэргэжлийн армийн цэргийн сургалтын арга, технологи, монгол цэргийн уламжлалд нийцүүлэн шинэчлэн төгөлдөржүүлэхэд удирдах бүрэлдэхүүн онцгой анхаарах хэрэгтэйг тэмдэглэв.

Мөн цэргийн алба бол бие бялдар, сэтгэлийн хаттай эр хүн болон төлөвшиж, өөрийгөө хөгжүүлэн, мэргэжил эзэмших бололцоо олгодог хүний хөгжлийн орчин гэдгийг хугацаат цэргийн алба хаагчдад захив.

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын оролцоо, хичээл зүтгэл, манлайлал чухал гэдгийг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх бие бүрэлдэхүүний найдвартай ар тал, түшиг тулгуур болсон хань ижил, гэр бүлд нь чин сэтгэлийн талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Эх сурвалж: President.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт 15 цагийн өмнө
​ Зүрх асна 15 цагийн өмнө
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” 16 цагийн өмнө
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… 16 цагийн өмнө
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна 16 цагийн өмнө
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн 17 цагийн өмнө
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… 17 цагийн өмнө
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа 18 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа 18 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллэ… 18 цагийн өмнө
“Монгол генералуудын өдөр” тохиож байна 19 цагийн өмнө
“АМЬ ТАРИА” буюу ТАТМЫН ОЙЖУУЛАЛТ 20 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Ш… 20 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон … 21 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж ба… 22 цагийн өмнө
Шинэ хамбыг сонгох их хуралдаан болно 22 цагийн өмнө
Н.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүрэг улс төрийн бодлогын залгамж халаа, шин… 22 цагийн өмнө
АНУ, Ираны хэлэлцээр боллоо 22 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 23 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 2025/04/25