Д.Амарбаясгалан: Нэг гишүүнд ногдох кнопын эрх мэдлийг бууруулах нь чухал


Парламентыг олон талын төлөөллөөр бүрдүүлэх, ардчиллыг бэхжүүлэх зорилгоор гурван ч том хуульд шинэчлэлт хийх ажлыг эхлүүлсэн. Тухайлбал, Засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал асуулга авч эхэлсэн. Мөн Сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж дэмжсэн. Эдгээр асуудлын хүрээнд Засгийн газар ямар зарчим баримталж буй тухайд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах хариултыг өглөө.

-Ямар үндэслэлээр УИХ-ын гишүүдийн тоог нэмэх санал гаргаад байна вэ?

-1992 онд парламентыг 76 гишүүнтэй байлгахаар тогтох тэр үед манай улс 2.2 сая орчим хүн амтай, 1.2 сая орчим сонгогчтой байсан. Харин одоо 3.4 сая хүн амтай, 2.4 сая сонгогчтой болоод байна. Энэ бол парламентын гишүүдийн тоог нэмэх нэг үндэслэл. Мөн Үндсэн хуулийн Цэцээс  болон олон улсын судалгааны байгууллагаас “Засгийн газар нь парламентдаа өргөн хүрээний нөлөөлөл үзүүлж байна. Тиймээс парламент Засгийн газрын нөлөөнд автахгүй хэмжээнд хүрэх шаардлагатай” гэдэг үндэслэлээр тогтоол гаргасан байдаг. Улс гүрний тусгаар тогтнол, аюулгүй байдал, цаашлаад ардчиллыг дархлаажуулах зэрэг асуудал нь парламентын гишүүдийн тоотой холбоотой. Тиймээс олон улсын жишиг, хүн амын тоо, парламентын өнөөгийн нөхцөл байдал зэргээс шалтгаалан хамгийн багадаа 120 гишүүнтэй байх нь зүйтэй гэж үзэж байгаа.

-УИХ-ын 76 гишүүнийг 152 болгосноор ямар ахиц дэвшил гарах вэ?

-Нэг гишүүнд ногдох кнопын эрх мэдэл даруй 30-50 хувиар буурах тооцоолол  бий. УИХ-ын гишүүн гэдгээрээ түрий барьж бусдад давуу байдал олгодог асуудлыг таслан зогсоож, хувь улстөрчийн бодлоор бус улс төрийн институцүүдийн бодлогоор төрийн шийдвэр гардаг тогтолцоо бүрдэнэ гэж ойлгож болно.

Ардчилал гэдэг бүх талын төлөөллийн оролцоог тэгш хангах ойлголт. Гэтэл манай улсын шийдвэр гаргах түвшин дэх хүмүүсийн хүйсийн харьцаа зөрүүтэй байгаа нь ардчилсан орон мөн эсэхийг хөндөхөд хүргэж байна. Тиймээс парламентын гишүүдийн тоог нэмж, тэднийг холимог тогтолцоогоор сонгох боломж бүрдүүлснээр нийгэмд өөрийн гэсэн байр суурийг эзэлсэн бүх бүлгийн төлөөллийг оруулах нөхцөл бүрдэнэ.

-Гэм буруутайг нь тогтоогоогүй байхад барьж хорьдог жишиг тогтох нь гэдэг асуудлыг хөндөж байна. Цаашид хүний эрхийг зөрчсөн ийм асуудал гаргахгүйн тулд хууль эрх зүйн хувьд  ямар зохицуулалт хийх вэ?

 -Гүтгэгдсэн, эрүүдэн шүүгдсэн, хохирсон асуудал хөндөгдөж буй нь нэг талаар сайн хэрэг. Ямар нэгэн байдлаар эрүүдэн шүүгдэх замаар хүнд төрлийн гэмт хэрэг тулгадаг байдлыг таслан зогсооно. Гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хуулийн байгууллага хорьдог асуудлыг засах шаардлагатай. Гэрчийн мэдүүлгийг үндэслэж хорьдог нь хүний эрхийн тодорхой зөрчлийг бий болгодог. Засгийн газар эдгээрийг засахын төлөө ажиллаж байна. Хууль эрх зүйн орчинд хүний эрх зөрчигдөж байгаа асуудлаар, хоцрогдсон хуулийн зүйл, заалтыг  шинэчлэх шаардлагатай.

-”Шүүр” ажиллагааны үр дүнгийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Тус ажиллагааны хүрээнд нийт 3000 гаруй албан байгууллагаас мэдээлэл ирүүлэхээс 1343 нь ирүүлээд байна. Үүнээс 183 байгууллага ямар нэг зөрчилгүй, 1163 нь тодорхой зөрчилтэй гэсэн тайлбар мэдээлэл ирүүлсэн. 4220 зөрчилтэй холбогдуулж 187 хүнийг ажлаас чөлөөлж, 27 хүнд сахилгын арга хэмжээ авч, 172 зөрчлийг арилгасан байна. 

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24546/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 21 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” Өчигдөр
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй Өчигдөр
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ Өчигдөр
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” Өчигдөр
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай Өчигдөр
SDY Calling you... Өчигдөр
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… Өчигдөр
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой Өчигдөр
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22