М.Мандхай: Гишүүд, дэмжигчдийнхээ эгнээг өргөжүүлж, чадавхыг сайжруулна


СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Мандхайтай ярилцлаа.

 

-СДМЭХ шинэ зохион бай­гуу­лалт­тайгаар үйл ажиллагаа явуулж байна. Ажил ундарч байна уу?

-Цаг хугацаа биднээс асар их сэтгэлгээний хурд шаардаж байна. СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг хүлээн авснаас хойш СДМЭХ-ны дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүд болон салбар холбоо, зөвлөлүүдийнхээ хамтын ажиллагаа, идэвх оролцоо, манлайллыг сайжруулах чиглэлээр нэлээд ажлыг хийж хэрэгжүүллээ. Манай холбоо гүйцэтгэлийн үр дүнд суурилсан үнэлгээний системтэй боллоо. СДМЭХ-ны хөгжлийн бодлогыг удирдлагаар хангах хууль эрх зүй, бизнес, нийгмийн бодлогын зөвлөлүүдээ байгууллаа. Үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод байлгах үүднээс “Цахим сэтгүүл” гаргалаа. СДМЭХ-ны дэд ерөнхийлөгч нараар ахлуулсан ажлын хэсгүүд маань СДМЭХ-ны Ажлын албатайгаа хамтран СДМЭХ-ны нэгдсэн төлөвлөгөөнд суурилсан нарийвчилсан төлөвлөгөөнүүдийг өөр өөрсдийн хариуцсан чиглэлээр гаргаж, холбооны ажлыг эрчимжүүлэх алхмуудыг амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Энэ ташрамд, СДМЭХ-ны үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар санаачилгатай ажиллаж байгаа бүх хүнд талархал илэрхийлье.

-Жендэрийн тэгш оролцоонд чиглэсэн сургалтыг явуулж эхэллээ. Тулгамдсан ямар асуудал байна вэ?

СДМЭХ-ны Ажлын албанаас “Эмэгтэйчүүд–эмэгтэйчүүдийнхээ төлөө”, “Эрэгтэй удирдагчид – эмэгтэй удирдагчдадаа дэмжлэг үзүүлэх” ментор хөтөлбөрүүд, “Солонго -21”, “Бүтээлч бүсгүйчүүд” буюу салбартаа танигдсан эмэгтэйчүүдийн туршлага, үнэ цэнийг түгээх аян, “Ногоон хөгжилд – эмэгтэйчүүдийн оролцоо”, олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагуудтай туршлага солилцох хамтын ажиллагааг өргөжүүлэх болон “Манлайлал -350” бүх шатны сонгуульд оролцох эмэгтэйчүүдийг чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулж байна. Бид дээрх сургалтуудаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн баг, Стратеги академи, Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэн, МАН-ын дэргэдэх залуучууд, оюутан, ахмадын байгууллагуудтайгаа хамтран зохион байгуулах ажлыг өрнүүлж байна. Хийж хэрэгжүүлэхийг зорьж байгаа маш олон ажил хүлээлттэй байна.

Социал демократ үзэл баримтлал, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал, нийгмийн сүлжээнд эмэгтэйчүүдийн үзэл бодол, байр суурь, нэр хүнд, ёс суртахуунлаг байдлыг зөв өнцгөөс харах боломжууд, гарц гаргалгаа, шийдлүүдийг тодорхойлох суурь судалгаа зөвлөмж, дүгнэлтүүд дээр суурилсан ажлууд үгүйлэгдэж байна. Энэ орон зайг идэвхжүүлэх нөлөөллийн ажлуудыг өрнүүлэхийг чухалчилж байна. 

-Гишүүд, дэмжигчдээ идэвхжүүлэхэд юуг анхаарч ажиллах вэ?

-Бидний хамгийн гол зорилго бол гишүүд, дэмжигчдийнхээ эгнээг өргөжүүлэх, тэднийг сургах чадавхжуулах, оролцоог нь сайжруулахад чиглэх учиртай гэж боддог. Үүний тулд 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, СДМЭХ-ны дүрмийн дагуу хөгжлийн бодлого тодорхойлох гурван бодлогын зөвлөлийн үйл ажиллагааны чиг үүрэг нь үе үеийн олон эмэгтэйчүүдийг үзэл санаагаараа нэгтгэх, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах, шийдвэр гаргах түвшинд, тэлж ажиллахад бодитой үр өгөөж үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Манай ажлын албанаасбатлагдсан хуваарийн дагуу салбар холбоод руугаа чиглэсэн болон бүсчилсэн сургалтууд, зөвлөгөөнийг тавдугаар сараас эхлэн хэрэгжүүлнэ.

Сургалт зөвлөгөөний явцад тус холбооны гишүүд, дэмжигчдийн хүсэн хүлээж байгаа нийгмийн эрэлт хэрэгцээг хэрхэн шийдвэрлэх алхмуудыг тодорхойлохын зэрэгцээ, хууль эрх зүйн болон эдийн засгийн шинэчлэлийн боломжуудын талаар туршлага солилцох зөвлөгөө өгөх ажлуудыг хамтатган зохион байгуулна.

Н.Энх

Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24546/


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.68.193
2023/04/22
0
0
surgalt bolj baigaa talaar medeelel dutmag baina, niit gishuuddee medeelel tegsh hurgej oroltsoh bolomjiig neeh heregtei baina.
Хариулах
202.9.46.55
2023/04/21
0
0
Амжилт хүсье!
Хариулах
Шинэ мэдээ
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт 11 цагийн өмнө
​ Зүрх асна 12 цагийн өмнө
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” 12 цагийн өмнө
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… 12 цагийн өмнө
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна 12 цагийн өмнө
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн 13 цагийн өмнө
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… 13 цагийн өмнө
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа 14 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа 14 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллэ… 14 цагийн өмнө
“Монгол генералуудын өдөр” тохиож байна 15 цагийн өмнө
“АМЬ ТАРИА” буюу ТАТМЫН ОЙЖУУЛАЛТ 16 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Ш… 17 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон … 18 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж ба… 18 цагийн өмнө
Шинэ хамбыг сонгох их хуралдаан болно 18 цагийн өмнө
Н.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүрэг улс төрийн бодлогын залгамж халаа, шин… 18 цагийн өмнө
АНУ, Ираны хэлэлцээр боллоо 18 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 19 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 2025/04/25