У.Өнөрцэцэг: Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо жендэрийн тэгш байдлыг хангах зарчмыг барьж ажиллана


Нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дэд дарга У.Өнөрцэцэгтэй ярилцлаа.

 -Та Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дэд даргаар сонгогдоод удаагүй байна. Өнгөрсөн хугацаанд ямар ажил хэрэгжүүлсэн бэ?

-Миний бие Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дэд даргаар өнгөрсөн нэгдүгээр сард сонгогдсон. Манай дүүргийн намын хорооны дарга, УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал намын хорооны дэд даргаар намайг сонгохдоо жендэрийн эрх тэгш оролцоог хангах зарчмыг баримталсан.  Ажил хүлээн аваад хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд олон ажлыг бид багаараа хийлээ. Жишээлбэл, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчилж, ХНХ-ны хурлыг хуралдууллаа.  Дүүргийн намын хорооны гишүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, урам өгөх зорилгоор таван удаагийн томоохон арга хэмжээнд 5000 гаруй гишүүнээ хамруулж “Ухаалаг намаас-Ухаалаг дүүрэг 5G” Хөгжлийн санаачилгаа танилцуулан, зохион байгууллаа.  Мөн дүүргийн намын хорооны дэргэдэх СДМЭХ,  СДМЗХ, Ахмадын холбоо, СДМОХ зэрэг төрийн бус байгууллагынхаа хурлыг хуралдуулж бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, шинэчилсэн. Ингэхдээ ТББ-ын салбар зөвлөлийн тэргүүлэгчдийг сонгохдоо жендэрийн эрх, тэгш байдлыг хангаж, квотын 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх зарчмыг баримталсан. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн ИТХ-д манай намаас таван төлөөлөгч сонгогдон ажиллаж байна. Үүний хоёр нь эмэгтэй, НИТХ-д нэг төлөөлөгч, УИХ-д гурван гишүүн сонгогдсоноос нэг эмэгтэй. Манай Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны тухайд парламентад ч, орон нутагт ч жендэрийн эрх тэгш байдлыг хангаж ажиллаж байна.

-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэй­чүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд ямар бодлого барьж байна вэ?

-Бид дүүргийн СДМЭХ-ны салбар зөвлөлийг байгуулахдаа зөвхөн дүүргийн гэж хязгаарлахгүй салбар салбарын манлайлагч эмэгтэйчүүдийг урьж, Тэргүүлэгчээр ажиллуулж байна.  Энэ нь шийдвэр гаргах түвшинд мэдлэг, туршлага, боловсролтой, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэйчүүдээ бэлтгэн гаргах бодлого барьж ажиллаж байна.  Манай намын хорооноос эмэгтэйчүүдтэй хэрхэн хамтарч ажиллах талаар эхний ээлжид судалгаа хийж байна. Судалгаанд үндэслэн цаашид ямар чиглэлээр ажиллах төлөвлөгөөгөө гаргана.

-Эмэгтэйчүүдэд шийдвэр гаргах түвшинд өрсөлдөхөд ямар асуудал тулгардаг вэ?

-Манай эмэгтэйчүүд боловсрол, мэдлэг, нийгэмд эзлэх байр сууриараа эрчүүдээс дутахааргүй туршлага хуримтлуулсан. Харин бусдаар хүлээн зөвшөөрүүлэх үнэлэмждээ өөртөө итгэлгүй байдал харагддаг. Яагаад гэвэл, өнөөдөр шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа цөөн эмэгтэйчүүдэд маш их шүүмжлэл, дайралт ирж байна. Энэ нь эмэгтэйчүүдийн зоригийг мохоодог.  Өөрийнх нь үнэт зүйл рүү нь халдаж, дайрсан хар пиар явахад гэр бүл, үр хүүхдээ хамгаалах байгалийн инстект нь илүү илэрдэг. Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүд санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг. 

-“Манлайлагч 350” сургалтад танай дүүргээс эмэгтэйчүүдийн хэдэн төлөөлөл оролцов. Хэр үр дүнтэй сургалт болсон гэж үзэж байна вэ?

-Манай дүүргийн намын хорооноос энэ сургалтад 11 эмэгтэй хамрагдлаа. Сургалтад хамрагдсан эмэгтэйчүүдийн сэтгэгдэл өндөр байгаа. СДМЭХ-ноос НҮБ-тай  хамтран  зохион байгуулж буй энэ удаагийн сургалтын агуулга өргөн, мэдлэг, мэдээлэл ихтэй,  зохион байгуулалт сайтай сургалт боллоо.

Сургалтад оролцсон эмэгтэйчүүдийн дундаж нас 42 байсан. Энэ нь улс эх орондоо тодорхой хугацаанд мэргэжлээрээ ажилласан, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн, туршлагатай, боловсролтой, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн үе. Ийм манлайлагч эмэгтэйчүүд эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт бодлого боловсруулан ажиллах зөөлөн хүчний бодлого шаардлагатай гэж үздэг. 

Н.Энх

Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24546/


0
angry
0
care
1
haha
4
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.181.204
2023/04/21
0
0
Амжилт хүсье
Хариулах
66.181.179.78
2023/04/21
0
0
Амжилт хүсье
Хариулах
203.91.118.142
2023/04/21
0
0
Хуульч, залуу бүсгүйчүүдийн гялалзаж яваа төлөөлөл Өнөрцэцэгтээ ажилд нь амжилт хүсье!
Хариулах
202.9.40.58
2023/04/21
0
0
Amjilt husie ❤️❤️❤️
Хариулах
202.126.89.107
2023/04/21
1
0
Өөнөө дарга-д баяр хүргэж амжилт хүсэе!
Хариулах
Шинэ мэдээ
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт 12 цагийн өмнө
​ Зүрх асна 12 цагийн өмнө
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” 12 цагийн өмнө
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… 12 цагийн өмнө
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна 13 цагийн өмнө
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн 14 цагийн өмнө
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… 14 цагийн өмнө
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа 14 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа 14 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллэ… 14 цагийн өмнө
“Монгол генералуудын өдөр” тохиож байна 15 цагийн өмнө
“АМЬ ТАРИА” буюу ТАТМЫН ОЙЖУУЛАЛТ 16 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Ш… 17 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон … 18 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж ба… 18 цагийн өмнө
Шинэ хамбыг сонгох их хуралдаан болно 18 цагийн өмнө
Н.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүрэг улс төрийн бодлогын залгамж халаа, шин… 18 цагийн өмнө
АНУ, Ираны хэлэлцээр боллоо 18 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 20 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 2025/04/25