УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд К.Смитийг хүлээн авч уулзав


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.04.24) Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Смитийг хүлээн авч уулзлаа. 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Эрхэмсэг хатагтай К.Смитийг Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, Австралийн Холбооны Улс нь Номхон далайн бүс нутаг дахь Монгол Улсын чухал түнш болохыг уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улс Австралийн Холбооны Улстай харилцаагаа бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг өргөжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө байдаг, тэр дундаа боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгааг онцлов. 1990-ээд оны эхэн үеэс эхлэн “Australia Awards” тэтгэлэгт хөтөлбөрөөр 700 гаруй Монгол иргэн Австралид боловсрол эзэмшээд байна. Бид Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хамрагдагчдын тоог нэмэгдүүлэх сонирхолтой. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан саяхан Австралийн Холбооны Улсад айлчилж, жилд 50 хүртэлх оюутан Австралид сургах талаар санал солилцсон гэв.

 

Элчин сайд К.Смит Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд манай хоёр улсын хамтын ажиллагааг төр, хувийн хэвшил гээд бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой гэдгийг харж байна гэв. Тэрбээр, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын өнгөрсөн гуравдугаар сард хийсэн айлчлал амжилттай болсныг онцлон тэмдэглэж, талуудын харилцан ярьсан хэлэлцээ биеллээ олно гэдэгт найдаж байна гэв.

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уул уурхайн салбар бол Монгол Улсын эдийн засгийн гол тулгууруудын нэг бөгөөд нийт экспортын 92 хувийг эзэлдэг. Монгол Улсыг дэлхийн уул уурхайн зах зээлд гаргахад Австралийн хөрөнгө оруулагчид чухал үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс, Австралийн Засгийн газар эрдэс баялагт суурилсан Монголын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Бид энэ хөтөлбөрийн 3-р үе шатыг үргэлжлүүлж, үр шимийг нь хүртэх хүсэлтэй байна гэв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийг баталж, эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх этгээдийн олборлох үйлдвэрлэлтэй холбогдох мэдээллийг ил тод нээлттэй болгохоор ажиллаж байна гэлээ.

 

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох” жил болгон зарласантай холбогдуулан талууд аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, боловсрол зэрэг салбаруудын эрх зүйн зохицуулалтын талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин гэдэгт санал нэгдэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт 12 цагийн өмнө
​ Зүрх асна 12 цагийн өмнө
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” 12 цагийн өмнө
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… 13 цагийн өмнө
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна 13 цагийн өмнө
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн 14 цагийн өмнө
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… 14 цагийн өмнө
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа 14 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа 14 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллэ… 14 цагийн өмнө
“Монгол генералуудын өдөр” тохиож байна 15 цагийн өмнө
“АМЬ ТАРИА” буюу ТАТМЫН ОЙЖУУЛАЛТ 17 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Ш… 17 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон … 18 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж ба… 18 цагийн өмнө
Шинэ хамбыг сонгох их хуралдаан болно 18 цагийн өмнө
Н.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүрэг улс төрийн бодлогын залгамж халаа, шин… 18 цагийн өмнө
АНУ, Ираны хэлэлцээр боллоо 19 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 20 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 2025/04/25