Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин “Норинко” группийн төлөөлөгчидтэй уулзлаа


Монгол Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин өнөөдөр (2023.04.24) Монгол Улсад газрын тос дамжуулах хоолой барих төслийн гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын төрийн өмчит “Норинко” группийн дэд ерөнхийлөгч Ванг Итонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Дорнод аймаг дахь Тамсагийн газрын тосны орд газраас Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй нефть боловсруулах үйлдвэр хүртэл нийт 530 км урт, өргөх, халаах насос бүхий түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 28-нд эхлүүлэх юм. Тус группийн дэд ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид бүтээн байгуулалт эхлүүлэх ёслолын үйл ажиллагаанд оролцохоор манай улсад айлчилж буй юм.

Байнгын хорооны дарга Т.Энхтүвшин Дорноговь аймгийн хүн гэдгээ уулзалтын эхэнд дурдаж, тус аймгийн Тамгын газрын даргаар ажиллах байх үед Алтанширээгийн нефть боловсруулах үйлдвэр, Тавантолгой-Ханги Мандалын төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байсныг онцлоод, нефть боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах хоолойн ажил эхэлж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, түүхий тос татах хоолой бүхий нефтийн үйлдвэр бол Монгол Улсын эдийн засгийн хөгжилд ихээхэн чухал төслүүд гэдгийг цохон тэмдэглэж, үйлдвэр ашиглалтад орсноор манай улс шатахууны дотоодын хэрэгцээгээ өөрөө хангах боломж бүрдэнэ гэдгийг онцлов. Мөн тэрбээр, Монгол Улсын ашигт малтмал, газрын тосны салбарын болон орон нутгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллахыг зөвлөж, бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

“Норинко” групп бол олон салбарт үйл ажиллагаа явуулдаг компани болохыг дэд ерөнхийлөгч Ванг Итонг танилцуулж, энэ сарын 10-нд гэрээнд гарын үсэг зурснаасаа эхлэн нефтийн хоолой татах Монгол Улсын бүтээн байгуулалтад өндөр анхаарал тавьж, зураг дизайн, төлөвлөлт зэрэг бэлтгэл ажилд ихээхэн ач холбогдол өгч ажилласнаа дурдав. Тэрбээр, хоёр талын харилцан ойлголцол, хамтын ажиллагааны үр дүнд бүтээн байгуулалт амжилттай болно гэдэгт итгэлтэй байна гэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт 12 цагийн өмнө
​ Зүрх асна 12 цагийн өмнө
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” 12 цагийн өмнө
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… 12 цагийн өмнө
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна 13 цагийн өмнө
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн 14 цагийн өмнө
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… 14 цагийн өмнө
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа 14 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа 14 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллэ… 14 цагийн өмнө
“Монгол генералуудын өдөр” тохиож байна 15 цагийн өмнө
“АМЬ ТАРИА” буюу ТАТМЫН ОЙЖУУЛАЛТ 16 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Ш… 17 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон … 18 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж ба… 18 цагийн өмнө
Шинэ хамбыг сонгох их хуралдаан болно 18 цагийн өмнө
Н.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүрэг улс төрийн бодлогын залгамж халаа, шин… 18 цагийн өмнө
АНУ, Ираны хэлэлцээр боллоо 18 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 20 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 2025/04/25