Монгол Улс дефолтын эрсдэлээс ангижирлаа


УИХ-аар Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэж, улс­төрчид Үндсэн хуулийг өөрчлөх тухай ид ярилцаж байхад сошиал орчинд ногоон хашааны талаар улаан хэрүүл дэгдэв. Төрийн ордны гадна талын хашаа өнгөрсөн өвөл жагсаалын үеэр нурсан. Энэ хашааг дахин барьж сэлбэхдээ ногоон өнгөөр будсан нь олон хүний бухимдлыг төрүүлж, сошиал орчинд ногоон өнгийг эсэргүүцэн жагсаж цуглах тухай уриалга ч гарч байлаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйлчилгээ эрхлэх газраас уучлалт гуйж, Польшийн Ерөнхийлөгчийн айлчлал дууссаны дараа дахиж будна” гэж амлаж байж энэ хэрүүл тэмцэл өндөрлөв. Үүнээс гадна “Төрийн ордны хашааг ямар ч өнгөөр будсан эсэргүүцэлтэй тулгарах байсан” гэж хэлсэн хүн өнгөрсөн долоо хоногт хамгийн олон лайк цуглуулсан байна. 

Өөрөө ч мэдэлгүй ногоон хашааны хамаг буруутан болж хувирсан Бүгд Найрамдах Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда болон албаны бусад хүний хамт Монгол Улсад албан ёсны айлчлал хийгээд буцлаа. Польш улсын төрийн тэргүүн одоогоос 10 жилийн өмнө Монгол Улсад айлчилж байсан юм байна. Энэ удаагийн айлчлалын үеэр Польшийн тал газрын ховор элемент, онцгой чухал ашигт малтмал олборлох, хайгуул хийхэд хамтрах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. 

Сонгууль ойртож, улс төрийн намуудын үйл ажиллагаа идэвхжиж байна. Өнгөрсөн долоо хоногт С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож АН-ынхан цэцэг тэврэн энэ өдрийг өнгөрүүлэв. Сүүлийн хэдэн жил гурав дөрвөн даргатай болж, тамга тэмдгээ булаацалдаж хэрэлдсэн АН-ынханд талийгаач С.Зориг эвлэрэх боломж олголоо. АН-ын шинэ дарга Л.Гантөмөр АН-ын 33 жилийн ойн өдрөөр Х.Баттулгаас намынхаа гэрчилгээг авч Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн бол С.Зориг агсны төрсөн өдрөөр намын тамгаа гар дээрээ авлаа. Олон жилийн дараа АН нэг даргатай, тэр дарга нь гэрчилгээ, тамгатай болж бөөн баяр. Тэгвэл ХҮН намынхан хөдөө явж, тус намын дарга Т.Доржхандын туслахууд даргын­хаа аавын нутагт зураг ава­хуу­лан сошиал орчинд түгээж бас л хөөр баяр дүүрэн байгаа бололтой. 

МАН-ын УИХ дахь бүлэг хуралдаж цалин тэтгэвэр нэмэх тухай асуудлыг ярилцжээ. Энэ хурлын үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мөн танилцуулга хийсэн байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнгөрсөн жилүүдэд Засгийн газар төрийн албаныхны цалин хөлсийг нэмэгдүүлсэн ч ялгавартай нэмсэн. Үүнээс болж зөрүү их үүссэн. Тэр дундаа улс төрийн бага тушаалын албан хаагч, төрийн нийтлэг үйлчилгээний алба, соёлын салбарынхны цалин төрийн бусад албан хаагч нарын цалингаас их доогуур байгааг анхаарч, зөрүүг багасгах. Хоёрдугаарт, инфляцтай уялдуулж цалин, тэтгэврийг нэмэх шаардлага үүсэж байгаа. Гуравдугаарт, салбар хооронд цалингийн зөрүү их байгааг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн. Энэ асуудлыг Засгийн газар судалж, оруулж ирэх ёстой. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг цалин хөлс нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа хийж буй юм билээ. Тиймээс энэ асуудлыг яаралтай судалж, бүлэгт танилцуулахыг чиглэл болгосон. Дөрөвдүгээрт, Засгийн газар цалин, тэтгэвэр нэмэхэд хөрөнгийн эх үүсвэр ямар байна вэ, хэзээнээс нэмэх боломжтой вэ гэдгийг судалж, УИХ-д оруулж ирнэ” хэмээн мэдэгдлээ. 

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдааны үеэр 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайлан болон Хөгжлийн банкны 2023 онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийн нарийвчилсан төлөвлөгөөний талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. 2021 онд 679.4 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан Хөгжлийн банк тайлант жилд 88.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Энэ удаа өнгөрсөн долоо хоногийн хамгийн таатай мэдээллийг Сангийн сайд С.Жавхлан өгөв. Тэрбээр “Монгол Улс дефолт зарлах эрсдэлээс бүрэн ангижирлаа. Засгийн газар нэг тэрбум 650 сая ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттай хийлээ. Мөн 487 сая ам.долларыг богино хугацаанд арилжааны зориулалтаар авсан байсан бондын өрийг энэ хэрээр амжилттай бууруулж чадлаа. Чанаргүй ангилалд шилжээд байсан нэг их наяд 56 тэрбум төгрөгийг төлүүлж, Хөгжлийн банкны эх үүсвэр нэмэгдсэн. Энэ оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөгдөх 30 тэрбум иенийн “Самурай” бондын төлбөрийг төлөх эх үүсвэрээ цуглуулаад бэлтгэлээ хангасан" гэлээ.  Мөн Засгийн газрын хуралдаанаар төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, хүн, хуулийн этгээдийн төрийн байгууллагаас авах үйлчилгээг цахимжуулах, цахим баримт бичгийн хүчинтэй байдлыг хүлээн зөвшөөрөх, нотлох баримтын хэмжээнд үнэлдэг байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлэх үүднээс нэр бүхий 120 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.

Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №016/24547/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 20 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 22 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 23 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 23 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 23 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 23 цагийн өмнө
SDY Calling you... 23 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 23 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой Өчигдөр
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22