Ахмадуудын оролцоог нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ



МАН-ын дэргэдэх Ахмадын холбоо, Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Стратеги академи, “Мэдлэгийн хотхон” судалгааны хүрээлэн хамтран “Ахмад настны нийгэм, улс төрийн оролцоо” сэдэвт судалгааны үр дүнг Тусгаар тогтнолын ордонд  өнгөрсөн мягмар гарагт танилцуулав. УИХ-ын гишүүн, МАН-ын Ахмадын холбооны дарга Н.Энхболд, Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Бенедикт Ивановс, “Мэдлэгийн хотхон” судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Г.Наранбаяр, ХНХ-ын дэд сайд П.Зулпхар, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд болон 300 ахмад оролцсон уг хэлэлцүүлгийн үеэр судалгаа хийх болсон шалтгаан, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон баримталж буй бодлого, цаашдын зорилтыг танилцуулсан юм.

Ахмад настнуудын хүн амд эзлэх хувь тогтмол нэмэгдэж ирсэн нь нэлээдгүй асуудал дагуулсныг судалгааны үр дүнгээс харагджээ. Тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх боломж хязгаарлагдмал байгаагаас үүдэн нийгэм дэх ядуу, буурай хэсгийн цөмийг ахмадууд бүрдүүлж, нийт амьжиргааны түвшний үзүүлэлт буурсан байна.   Тэтгэвэрт гарч нийгмээс тусгаарлагдах нь ахмадуудын эрүүл мэндийн доройтох нэгэн шалтгаан болжээ.  Ахмад ажилчдыг захиргааны шахалтаар тэтгэвэрт гаргах болсон нь хөдөлмөрийн идэвхгүй болгон,  аж ахуйн нэгж байгууллагуудын уламжлал, тогтсон заншил алдагдан санах ойг үгүй болгож байна гэж судалгаанд оролцогсод үзжээ. Ахмадууд ажлын байрандаа байх нь залуучуудын орлогыг хаах,  бууруулах үндэс хэмээн үзэх хандлага газар авсан байна.  Тэр байтугай, ахмадууд нь “нийгмээр тэжээлгэгч бүлэг” гэсэн ойлголтоос  үүдэн ялгаварлан гадуурхалт, нийгмийн бүлгүүдийн үл ойлголцол бий болох нөхцөл үүсэж эхэлснийг судалгаанд онцолжээ.  Уг судалгаанд үндэслэн  “Ахмадуудын талаарх статистик, мэдээллийн сан бага, Хөдөлмөрийн хуулийн хэрэгжилт хангалтгүй, залуучууд ахмад үеэс ихийг авч үлдэх сонирхол их, ахмад настны эрх зөрчигдөх нь хувийн орон зайд халдаж буйгаар илэрдэг, ахмадууд санхүүгийн байдалдаа санаа зовдоггүй хэдий ч тэтгэврийн хэмжээнд сэтгэл дундуур байдаг” гэсэн дүгнэлтийг  тус тус гаргажээ. Тиймээс судалгааны үр дүнд суурилан ахмадын оролцоог нэмэгдүүлэх, дэмжих арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх зорилго тавин ажиллах аж.

Танилцуулгын хүрээнд ахмадууд санал хүсэлтээ илэрхийлж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авсан юм.  Ахмадууд эрүүл мэндийн салбарын үйлчилгээ сайжирсныг сайшааж, нийгмийн хамгаалал, тэтгэврээ нэмэгдүүлэх саналтай байгаа талаар холбогдох албаныханд хэлж байв.

ХНХЯ-наас ахмадын талаар баримталж буй бодлого, цаашдын зорилтын талаар ХНХ-ын дэд сайд С.Зулпхар танилцуулав.

“Алсын хараа-2050”, 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ахмад настанд урт хугацааны тусламж, үйлчилгээ үзүүлэх хөгжлийн төвүүдийг байгуулжээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг 2016 оноос хойш гурван жил дараалан нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн хэмжээг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг 15-43 хувиар нэмэгдүүлсэн.  Тухайлбал, дундаж тэтгэвэр 548.400, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 500 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400 мянган төгрөг болгосон байна.  Ингэснээр 197.1 мянган хүний тэтгэвэр 52.1 мянгаас дээш төгрөгөөр, 72.3 мянган хүний тэтгэвэр 100 мянган төгрөгөөр, 200  мянган хүний тэтгэвэр 150 мянган төгрөгөөр тус тус нэмэгдэж, дундаж тэтгэврийн хэмжээ 29.4 хувиар нэмэгджээ.

Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 2021 онд 941 ахмадыг хамруулж 1.2 тэрбум төгрөг зарцуулж 978 ажлын байр бий болсон байна. Мөн 2022 оны жилийн эцсийн байдлаар 2250 ахмадад 5.4 тэрбум төгрөг зарцуулж, 2236 ажлын байр бий болжээ.  Энэ  онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсвийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасан хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн сургалт, санхүүгийн дэмжлэг гэх мэт арга хэмжээгээр бүлэглэн боловсруулсан. Тухайн арга хэмжээ тус бүрийн хувьд хүрэх үр дүнгийн шалгуур үзүүлэлт, төсвийн хуваарилалтыг тооцон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөр батлан хэрэгжүүлж байгаа аж.

2023 онд ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэгт 4.8 тэрбум, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээнд нэг тэрбум төгрөгийг тус тус төсөвлөсөн байна.  Цаашид Нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-аар   хэлэлцүүлэн батлуулах, Нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл, тэдгээрийг дагаж нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг Засгийн газраар хэлэлцүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, ахмад настны төрөлжсөн асрамжийн үйлчилгээ, бусад үйлчилгээний хүртээмжийг нэмэхээр зорин ажиллаж байгаа аж.

 

Н.Энхболд: Ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санал боловсруулна

 

Судалгааны танилцуулгын үеэр УИХ-ын гишүүн, МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны дарга Н.Энхболдын байр суурийг сонссон юм. Тэрбээр  “Өнгөрсөн хугацаанд ахмад настны амьдралын чанарыг сайжруулах зэргээр нийгмийн асуудлыг ярьж иржээ. Судалгааны үр дүн ахмадуудын амьдралыг энэ хүрээнд хязгаарлаж болохгүй гэдгийг харуулж байна. Нийгэм, улс төр, эдийн засагт ахмадуудын оролцоо хэрэгтэйг харууллаа. Олон жилийн туршлага, ёс зүй, ажлын чадавх, чадвартай ахмадуудыг нийгмийн бүх төрлийн ажилд хэрхэн татан оролцуулах вэ, нөөц бололцоог нь яаж ашиглах боломжтой талаар судалснаараа ач холбогдолтой.

Манай улсад  Фридрих-Эбертийн сан 30 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд олон төрлийн судалгаа хийсэн байдаг. Ахмадуудын талаар анх удаа тусгайлсан судалгаа хийлээ. Бид энэ судалгаатай танилцаад орхих биш манай холбооноос ахмадуудын талаар эдийн засгийн зүгээс авч хэрэгжүүлж болох арга хэмжээний тухай санал боловсруулж байна. Энэ жил Нийгмийн даатгалын багц хуулиуд УИХ-аар яригдаж байгаа. Ахмадуудын оролцоог яаж дэмжих талаар саналдаа тусгаж байна.  Ахмадууд тэтгэвэртээ гарч, залуустаа зайгаа тавьж өгөх хэрэгтэй гэсэн яриа нийгэмд гардаг болжээ. Дэлхийд хүн амын насжилт уртсаж байна. Монголд мөн адил хүн амын насжилт уртсаж байгаа.  Энэ хүмүүс цаашдаа ажил төрөл эрхлээд явах бололцоотой.  Бид ямар чиглэлд ажил хийж болох талаар саналаа боловсруулна. Хууль эрх зүйн талаасаа ямар зохицуулалт хэрэгтэй, бусад байгууллагуудад юу хийж болох талаар бодитой арга хэмжээ төлөвлөөд холбогдох газруудад санал болгон, хэрэгжүүлж ажиллана.

Ахмадуудад  зориулсан  үйлчилгээ хомс байдаг. Тухайн хороо, дүүрэг ахмадуудын дунд үйл ажиллагаа явуулдаг. Бусад нийгмийн үйл ажиллагаанаас холддог. Ажлын идэвхтэй хэмнэлтэй байсан хүн гэнэт сул болохоор сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг гэсэн байна.  Судалгааны гол агуулга энэ. Ахмадуудыг тэтгэвэртээ гарсан хүмүүс гэж харж болохгүй. Энэ хүмүүс үр бүтээлтэй ажиллаж, нийгмийн хөгжилд тус нэмэр болох талаар зөвлөмж гаргасан. Тэтгэврээ аваад давхар ажиллаад явах боломж, эрх  хуулиар олгогдсон.  Ахмадууд нийгэмдээ олон төрлийн ажил хийж, хувь нэмрээ оруулж байна” хэмээв.

Н..Энхлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №016/24547/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 20 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 22 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 23 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 23 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 23 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 23 цагийн өмнө
SDY Calling you... 23 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 23 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 23 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга Өчигдөр
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна Өчигдөр
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22