УИХ-ын гишүүд Бундестагийн урилгаар ХБНГУ-д ажлын айлчлал хийлээ


УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга М.Оюунчимэг болон УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ц.Анандбазар, Б.Бейсен,  Б.Баттөмөр нар Бундестагийн урилгаар ХБНГУ-д ажлын айлчлал хийлээ.

УИХ-ын гишүүд айлчлалын үеэр ХБНГУ-ын Бундестагийн дэд ерөнхийлөгч Вольфганг Кубики, Бундестагийн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байнгын хорооны дарга Др.Кристоф Хоффманн, Хууль зүйн байнгын хорооны дэд дарга Др.Торстен Лийб, Холбооны ГХЯ-ны Энэтхэг, Номхон далайн бодлого, Өмнөд Азийн асуудал хариуцсан тусгай үүрэгт Элчин сайд Эрик Курцвайл нартай уулзаж ярилцав.

Уулзалтын үеэр ирэх онд Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох гэж буйг онцлоод, хоёр орны харилцааны түүхийг дүгнэж, илүү үр дүнтэй, харилцан ашигтай хамтран ажиллах, Иж бүрэн түншлэлээ стратегийн түншлэлийн түвшинд хүргэхэд парламент хоорондын гүйцэтгэх үүрэг чухал болохыг тэмдэглэлээ. Хөгжлийн гол тулгуур хүч нь нь боловсрол байдаг. Тиймээс Монгол Улсад мэргэжилтэй чадварлаг боловсон хүчин бэтгэж сургахад илүү анхаарч, дэмжиж ажиллахаа Германы тал илэрхийллээ.

Мөн УИХ-ын гишүүд Потсдам хотноо Бранденбург муж улсын Ландштагийн дэд ерөнхийлөгч хатагтай Барбара Рихштайнтай уулзаж, эдийн засаг, хөдөө аж ахуй, нийгмийн чиглэлийн хамтын ажиллагаа, муж, аймаг хотуудын харилцааг  өргөжүүлж хөгжүүлэхэд парламентын бүлгүүд хэрхэн дэмжиж хамтран ажиллах талаар ажил хэрэгч  яриа  өрнүүллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт 8 цагийн өмнө
​ Зүрх асна 8 цагийн өмнө
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” 8 цагийн өмнө
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… 9 цагийн өмнө
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна 9 цагийн өмнө
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн 10 цагийн өмнө
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… 10 цагийн өмнө
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа 10 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа 11 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллэ… 11 цагийн өмнө
“Монгол генералуудын өдөр” тохиож байна 11 цагийн өмнө
“АМЬ ТАРИА” буюу ТАТМЫН ОЙЖУУЛАЛТ 13 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Ш… 13 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон … 14 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж ба… 14 цагийн өмнө
Шинэ хамбыг сонгох их хуралдаан болно 14 цагийн өмнө
Н.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүрэг улс төрийн бодлогын залгамж халаа, шин… 14 цагийн өмнө
АНУ, Ираны хэлэлцээр боллоо 15 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 16 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 2025/04/25